“ОРОН НУТГИЙН СТАТИСТИКИЙН ҮЗҮҮЛЭЛТ, ТЭДГЭЭРИЙГ БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТӨД АШИГЛАХ НЬ” СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Нийтэлсэн: 2015 он 04 сар 22. 09 цаг 55 минут

Дундговь аймгийн Статистикийн хэлтсээс 2015 оны 4 сарын 17-ны өдөр аймгийн хэлтэс, агентлагын дарга, ахлах мэргэжилтнүүдэд “ОРОН НУТГИЙН СТАТИСТИКИЙН ҮЗҮҮЛЭЛТ, ТЭДГЭЭРИЙГ БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТӨД АШИГЛАХ НЬ” сэдэвт сургалтыг амжилттай зохион байгууллаа. Сургалтанд ҮСХ-ны МЭЗГ-н Үндэсний тооцооны хэлтсийн дарга Б.Баярмаа ирж хамтран зохион байгууллаа.

            Сургалтыг Аймгийн засаг даргын тамгын газрын дарга П.Бямбалхагва нээж үг хэллээ.

Сургалт хөтөлбөрийн дагуу “Сургалтын зорилго, Статистикийн үзүүлэлтийг орон нутгийн бодлого, төлөвлөлт, хяналт, шинжилгээнд ашиглах хэрэгцээ, ач холбогдол”, “Орон нутгийн түвшинд тооцох статистикийн үзүүлэлтийн хүрээ”, “МУ-ын Засгийн газрын 2014 оны 242 тоот тогтоол “Сумын хөгжлийн индекс тооцох аргачлал”, холбогдох үзүүлэлтүүд”, “Эдийн засгийн статистикийн үзүүлэлтийг орон нутгийн түвшинд  тооцох, бодлого, төлөвлөлт, хяналт үнэлгээ, шинжилгээ хийхэд ашиглах нь”, “Орон нутгийн түвшинд тооцох хүн ам, нийгмийн статистикийн үзүүлэлтийн хүрээ, ойлголт, тодорхойлолт, тэдгээрийг бодлого, төлөвлөлт, хяналт үнэлгээ, шинжилгээ хийхэд ашиглах нь”, “Статистикийн мэдээллээр үйлчлэх сангийн хэрэглээ, ашиглалт www.1212.mn, Хүн ам, өрхийн мэдээллийн сангийн хэрэглээ, түүний ашиглалт”, сэдвүүдийн хүрээнд ҮТХэлтсийн дарга Б.Баярмаа, хэлтсийн дарга Н.Түвшинжаргал, ахлах мэрэгжилтэн Ж.Уянга нар хичээл заалаа.


Сэтгэгдэл бичих

 ХҮНСНИЙ ГОЛ НЭРИЙН БАРААНЫ ҮНЭ

2019.11.13-ны байдлаар  / төгрөг /

Гурил, I  зэрэг,             кг 1230
Хонины мах,               кг 5500
Үхрийн мах,                 кг 0
Ямааны ястай мах     кг

5000

Элсэн чихэр,                кг 1930
Цагаан будаа,             кг

2420

Шингэн сүү,                 л 3500
Ноолуурын үнэ            кг 55000
Бензин, А-80,              литр 1810
Бензин, А-92,              литр 1920
Дизелийн түлш,          литр 2320


        ЭНД ДАРНА УУ