Аймгийн нийгэм, эдийн засгийн 2020 оны 12 дугаар сарын танилцуулга хэвлэгдэн гарлаа.

Нийтэлсэн: 2021 он 01 сар 15. 08 цаг 10 минут

 Боловсрол

 2020-2021 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын 19 сургуульд 8457 суралцагчид сурч байгаагийн 49.7 хувь буюу 4205 нь эмэгтэй сурагчид байна. Өмнөх оны мөн үеэс сурагчдын тоо 0.3 хувь буюу 23 хүүхдээр өсчээ. Энэ хичээлийн жилд 1-р ангид 895 сурагч элсэн орсон нь  өмнөх хичээлийн жилтэй харьцуулахад 3.9 хувиар буурсан байна. 2020-2021 оны хичээлийн жилд 22 цэцэрлэгт 2923 хүүхэд хүмүүжиж, цэцэрлэгт хамрагдалт 67.3 хувь байна.

 

VII. Гэмт хэрэг

 Дундговь аймаг дахь Цагдаагийн газар нь 2020 оны жилийн эцэст иргэн, хуулийн этгээдээс гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 1571 гомдол, мэдээлэл хүлээн авч шалгасан нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 301 гомдол, мэдээллээр буюу 16.1 хувиар хүлээн авсан гомдол, мэдээллийн тоо буурсан байна.

2020 онд улсын хэмжээнд 23064 гэмт хэрэг бүртгэгдсэний 196 буюу 0.8 хувийг, орон нутагт нийт 8420 гэмт хэрэг бүртгэгдсэний 2.3 хувийг Дундговь аймагт бүртгэгдсэн гэмт хэрэг эзэлж, өмнөх оны мөн үеэс 15 хэргээр буюу 7.1 хувиар гэмт хэргийн гаралт буурсан байна.

Нийт гэмт хэргийн гаралт буурахад , хулгайлах гэмт хэрэг 12.3 хувь, мал хулгайлах гэмт хэрэг 37.9 хувь, залилах гэмт хэрэг 7.2 хувь, хүчиндэх гэмт хэрэг 40 хувь, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 7.2 хувиар тус тус буурсан нь шууд нөлөөлсөн байна.

     Гэмт хэргийн улмаас иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад учирсан 692.9 сая төгрөгийн хохирлын 257.1 сая төгрөгийн хохирлыг мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлүүлж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нөхөн төлүүлэлт 37.1 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үеэс 4 пунктээр өссөн. Тайлангийн хугацаанд 55 сая төгрөгийн эд хөрөнгө битүүмжилсэн байна.

Гэмт хэргийн улмаас 201 иргэн хохирч, 8 хүн нас барж, 83 хүн гэмтсэн нь өмнөх оны мөн үетэй ижил байна.

Гэмт хэрэгт нийт 149 хүн холбогдон шалгагдсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 19 холбогдогчоор буюу 14.6 хувь өссөн.

Гэмт хэргийн илрүүлэлтийн түвшин улсын хэмжээнд 51.9 хувьтай, Дундговь аймагт 62.1 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс улсын түвшин 7 хувиар, аймгийн түвшин 5.4 хувиар  өссөн үзүүлэлт байна. Гэмт хэргийн илрүүлэлт улсын дунджаас 6.8 пунктээр өндөр байна.

Нийт гэмт хэргийн 55 буюу 28.1 хувь нь согтуугаар, 12 буюу 6.2 хувь нь эмэгтэй хүн оролцсон, 14 буюу 7.2 хувь нь бүлэглэн гүйцэтгэсэн, 8 буюу 4.1 хувь нь гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг байна.

Аймгийн хэмжээнд 2020 оны 12 сарын байдлаар 17623 зөрчил шалгасан нь өмнөх оны мөн үеэс 3968 зөрчлөөр буюу 18.4 хувиар , 17619 зөрчлийг шийдвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3989 зөрчлөөр буюу 18.4 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна. 

Зөрчил гаргасан 17299  иргэнийг 533.0 мянган төгрөгөөр торгосон байна. Үүнээс тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг хэргээр 225 хүнийг торгон, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасаж, 93 хүнд баривчлах шийтгэл тус тус ногдуулсан байна.

Нийт 430 хүн эрүүлжүүлэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 302 хүн буюу 41.2 хувиар буурсан байна.


Сэтгэгдэл бичих

 

 ХҮНСНИЙ ГОЛ НЭРИЙН БАРААНЫ ҮНЭ

2021.03.03-ны байдлаар  / төгрөг /

Гурил, I  зэрэг,             кг 1550
Хонины мах,               кг 8500
Үхрийн мах,                 кг 0
Ямааны ястай мах     кг

7500

Элсэн чихэр,                кг 2500
Цагаан будаа,             кг

2580

Шингэн сүү./үхэр/          л 3500

Ноолуурын үнэ

/цагаан/                        кг

55000

Ноолуурын үнэ      

/бор/                              кг

55000
Бензин, А-80,              литр 1500
Бензин, А-92,              литр 1560
Дизелийн түлш,          литр 2230
Боодолтой өвс        боодол 14000

            



        ЭНД ДАРНА УУ