Сумдын Статистик хариуцсан мэргэжилтэн, Багийн Засаг дарга нарт цахим сургалт зохион байгууллаа.
2020 оны 12 сарын 15-нд жилийн эцсийн мал тэжээвэр амьтдын тооллого зохион байгуулагдах гэж байгаатай холбогдуулан Сумдын Статистик хариуцсан мэргэжилтэн, Багийн Засаг дарга нарт цахим сургалт зохион байгууллаа. Сургалтаар тооллогын зохион байгуулалт, маягтад оруулсан өөрчлөлт зэрэг мэдээллээс гадна Аймгийн ЭМГ-ын НЭМХ-ийн дарга Б.Саруулцэцэг тооллогын үед хэрхэн халдвар, хамгааллын дэглэм сахиж ажиллах талаар зөвлөмж өгсөн юм. Сумдын ажилтнууд сургалтанд 90 хувийн ирцтэй оролцлоо. Манай аймгийн хувьд Мал, тэжээвэр амьтдын тооллогыг 12 сарын 16-наас эхлүүлж, халдвар хамгааллын дэглэмийг баримтлан зохион байгуулах юм.
Сэтгэгдэл бичих