ДУНДГОВЬ АЙМГИЙН 2020 ОНЫ МАЛ, ТЭЖЭЭВЭР АМЬТДЫН ТООЛЛОГЫН КОМИСС ХУРАЛДЛАА.

Нийтэлсэн: 2020 он 12 сар 17. 08 цаг 00 минут

Аймгийн мал, тэжээвэр амьтдын тооллогын комиссыг Засаг дарга Ц.Мөнхбатаар ахлуулан Татварын хэлтэс, Мал эмнэлгийн газар Эрүүл мэндийн газрын дарга нарыг нэмэн өргөтгөж, шинэчлэн томиллоо. Комиссын хурлаар Аймгийн мал, тэжээвэр амьтдын тооллогыг 2020 оны 12 дугаар сарын 16-наас нэгэн зэрэг эхлүүлэхээр болсон бөгөөд аймгийн нийт малчин өрхийн 50 орчим хувь нь оторт яваа, мөн цар тахлын халдвар дэгдсэн энэ онцгой нөхцөлд сумдад тооллогыг хэрхэн зохион байгуулах талаар зөвлөмж, чиглэл бүхий Засаг даргын албан тоот, Засгийн газрын тогтоол, ҮСХ-ны тушаал, зөвлөмжийг хүргүүлж, Сумдын удирдлагууд, Статистик хариуцсан ажилтнууд, Багийн Засаг дарга нарт цахим сургалт зохион байгуулах чиглэл өглөө.
Аймгийн комиссын бүрэлдэхүүн бүхий хяналтын тооллогын ажлын хэсгийг отрын бүсэд 4 чиглэлд, сумдад 3 чиглэлд нийт 7 чиглэлд хяналт хийж ажиллуулахаар боллоо.

Сэтгэгдэл бичих

 

 ХҮНСНИЙ ГОЛ НЭРИЙН БАРААНЫ ҮНЭ

2021.01.20-ны байдлаар  / төгрөг /

Гурил, I  зэрэг,             кг 1640
Хонины мах,               кг 7500
Үхрийн мах,                 кг 0
Ямааны ястай мах     кг

6500

Элсэн чихэр,                кг 2530
Цагаан будаа,             кг

2580

Шингэн сүү./үхэр/          л 3500

Ноолуурын үнэ

/цагаан/                        кг

55000

Ноолуурын үнэ      

/бор/                              кг

55000
Бензин, А-80,              литр 1480
Бензин, А-92,              литр 1540
Дизелийн түлш,          литр 2130
Боодолтой өвс        боодол 15000

            



        ЭНД ДАРНА УУ