Дэлхийн статистикийн өдрийг 2020 оны 10 дугаар сарын 20-нд "НАЙДВАРТАЙ ТОО, МЭДЭЭЛЛЭЭР ЭХ ДЭЛХИЙГЭЭ ХОЛБОЕ" уриатай тэмдэглэнэ.

Нийтэлсэн: 2020 он 10 сар 16. 02 цаг 22 минут

Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх, дэлхий нийтийг хамарсан цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авахад албан ёсны статистикийн ач холбогдол, үүрэг нь урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр чухал болж байгаа энэ үед Дэлхийн статистикийн өдрийг тэмдэглэх гэж байна. Дэлхийн статистикийн өдрийг НҮБ-ын Ерөнхий Ассемблейн 2010 оны 64/267 тоот тогтоолын дагуу анх 2010 оны 10 сарын 20-ны өдөр тэмдэглэж, 130 гаруй гишүүн улс, 40 орчим олон улсын болон бүс нутгийн байгууллага, аж ахуйн нэгжүүд идэвхтэй оролцож, олон төрлийн үйл ажиллагааг амжилттай зохион байгуулжээ. НҮБ-ын Ерөнхий Ассемблей 2015 оны 6-р сард 69/282 тоот тогтоол гаргаж, Дэлхийн статистикийн өдрийг 5 жил тутамд 10 дугаар сарын 20-нд тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн. Дэлхийн статистикийн хоёр дахь өдрийг 2015 оны аравдугаар сарын 20-нд 130 гаруй улс оронд  "САЙН  МЭДЭЭЛЭЛ, САЙХАН АМЬДРАЛ" уриатай тэмдэглэжээ. Өгөгдөл улам их чухал үүрэг гүйцэтгэдэг болсон энэ эрин үед бидний гаргаж буй тогтвортой эх үүсвэр бүхий найдвартай өгөгдөл нь ертөнцийг холбох үндэс суурь болдог. НҮБ-ын Статистикийн комиссын 51 дүгээр хуралдаанаар Дэлхийн статистикийн гурав дахь  өдрийг 2020 оны 10 дугаар сарын 20-нд "НАЙДВАРТАЙ ТОО, МЭДЭЭЛЛЭЭР ЭХ ДЭЛХИЙГЭЭ ХОЛБОЕуриатай тэмдэглэхээр зарласан юм.


Сэтгэгдэл бичих

 

 ХҮНСНИЙ ГОЛ НЭРИЙН БАРААНЫ ҮНЭ

2020.10.21-ны байдлаар  / төгрөг /

Гурил, I  зэрэг,             кг 1530
Хонины мах,               кг 6000
Үхрийн мах,                 кг 0
Ямааны ястай мах     кг

5000

Элсэн чихэр,                кг 2000
Цагаан будаа,             кг

2530

Шингэн сүү,                 л 3000

Ноолуурын үнэ

/цагаан/                        кг

50000

Ноолуурын үнэ      

/бор/                              кг

50000
Бензин, А-80,              литр 1470
Бензин, А-92,              литр 1520
Дизелийн түлш,          литр 2130
Боодолтой өвс        боодол 13000

            



        ЭНД ДАРНА УУ