Аймгийн нийгэм, эдийн засгийн 2020 оны 3-р улирлын танилцуулга хэвлэгдэн гарлаа.

Нийтэлсэн: 2020 он 10 сар 14. 03 цаг 49 минут

Аймгийн нийгэм, эдийн засгийн байдал

(2020 оны 9-р сарын байдлаар)

Нийгмийн үзүүлэлт

 I. Ажлын байрны зуучлал

ХХҮГазрын 2020 оны 9 сарын мэдээгээр нийт 454 хүн ажлын байранд зуучлагдсан  нь өмнөх оны мөн үеэс 13 хүнээр өссөн байна.  Ажлын байранд зуучлагдсан иргэдийг  эдийн засгийн үйл ажиллагааны салбараар авч үзэхэд ХАА, ан агнуур, ойн аж ахуйн салбарт 9.3 хувь, боловсруулах үйлдвэрт 3.5 хувь, цахилгаан эрчим хүч, хий, уур агааржуулалт 0.2 хувь, удирдлагын болон дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааны салбарт 4.2 хувь, боловсролын салбарт 6.2 хувь, үйлчилгээний бусад салбарт 44.3 хувь, хүний эрүүл мэнд нийгмийн халамжийн үйл ажиллагааны салбарт 4.2 хувь, төрийн удирдлага ба батлах хамгаалах үйл ажиллагааны салбарт 9.5 хувь, тээвэр ба агуулахын үйл ажиллагааны салбарт 1.3 хувь, урлаг, үзвэр, тоглоом наадмын салбарт 2.2 хувь, санхүү болон даатгалын үйл ажиллагааны салбарт 2.0 хувь, бөөний ба жижиглэнгийн худалдааны салбарт 2.9 хувь нь зуучлагдсан байна. Ажлын байранд зуучлагдсан иргэдийн 253 нь буюу 55.7 хувь нь  эмэгтэйчүүд байна.

II.Бүртгэлтэй ажилгүйчүүд

2020 оны 9 сарын байдлаар аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газарт бүртгэлтэй, ажил  хайж байгаа 386 хүн бүртгэгдсэн нь өмнөх сартай харьцуулахад 40.8 хувиар өссөн байна. Нийт ажилгүйчүүдийн 48.9 хувь буюу 189 хүн нь эмэгтэйчүүд байна. Аймгийн хэмжээнд хөдөлмөрийн насны 10000 хүнд 119 ажил хайгч иргэн  ногдож байхад Дэрэн 312, Говь-Угтаал 226, Дэлгэрхангай 183, Гурвансайхан 147, Өндөршил 312, Цагаандэлгэр 249, Баянжаргалан 233, Хулд 230 байгаа нь аймгийн дунджаас  дээгүүр байна.

III. Нийгмийн халамж

2020 оны 9 сарын байдлаар нийгмийн халамжийн сангаас 17814 хүнд 5143.1 сая төгрөгийн тэтгэвэр тэтгэмж, халамжийг олгосон байна. Нийт тэтгэвэр тэтгэмж авагчдын 15.3 хувь буюу 2722  хүн 0-3 насны хүүхдээ асарч буй эхчүүдэд 110.8 сая төгрөг, 6.0 хувь буюу 1073 жирэмсэн эмэгтэйчүүдэд 17.2 сая төгрөг , 11.1 хувь буюу 1981 иргэнд нийгмийн халамжийн тэтгэмжийг 1278.6 сая төгрөг, 4.5 хувь буюу 805 иргэнд халамжийн тэтгэврийг 1801.6 сая төгрөг, 25.5 хувь буюу 4543 иргэнд алдарт эхийн одонгийн мөнгөн тусламжийг 608.9 сая төгрөг, 14.8 хувь буюу  2631 нь насны хишигт 457.1 сая төгрөг, 16.8 хувь 2996 иргэнд хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээнд 442.4 сая төгрөгийг зарцуулжээ.

Дэлгэрэнгүй


Сэтгэгдэл бичих

 

 ХҮНСНИЙ ГОЛ НЭРИЙН БАРААНЫ ҮНЭ

2020.10.21-ны байдлаар  / төгрөг /

Гурил, I  зэрэг,             кг 1530
Хонины мах,               кг 6000
Үхрийн мах,                 кг 0
Ямааны ястай мах     кг

5000

Элсэн чихэр,                кг 2000
Цагаан будаа,             кг

2530

Шингэн сүү,                 л 3000

Ноолуурын үнэ

/цагаан/                        кг

50000

Ноолуурын үнэ      

/бор/                              кг

50000
Бензин, А-80,              литр 1470
Бензин, А-92,              литр 1520
Дизелийн түлш,          литр 2130
Боодолтой өвс        боодол 13000

            



        ЭНД ДАРНА УУ