Аймгийн нийгэм, эдийн засгийн 2020 оны 8 дугаар сарын танилцуулга хэвлэгдэн гарлаа

Нийтэлсэн: 2020 он 09 сар 11. 03 цаг 28 минут

Аймгийн нийгэм, эдийн засгийн байдал

(2020 оны 8-р сарын байдлаар)

IV.Бүртгэлтэй ажилгүйчүүд

2020 оны 8 сарын байдлаар аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газарт бүртгэлтэй, ажил  хайж байгаа 274 хүн бүртгэгдсэн нь өмнөх сартай харьцуулахад 42.6 хувиар буурсан байна. Нийт ажилгүйчүүдийн 48.9 хувь буюу 134 хүн нь эмэгтэйчүүд байна. Аймгийн хэмжээнд хөдөлмөрийн насны 10000 хүнд 85 ажил хайгч иргэн  ногдож байхад Говь-Угтаал 470, Дэлгэрхангай 190, Гурвансайхан 179, Өндөршил 146, Дэрэн 122, Сайхан-Овоо 113, байгаа нь аймгийн дунджаас  дээгүүр байна.

 V. Ажлын байрны зуучлал

ХХҮГазрын 2020 оны 8 сарын мэдээгээр нийт 402 хүн ажлын байранд зуучлагдсан  нь өмнөх оны мөн үеэс 17 хүнээр өссөн байна.  Ажлын байранд зуучлагдсан иргэдийг  эдийн засгийн үйл ажиллагааны салбараар авч үзэхэд ХАА, ан агнуур, ойн аж ахуйн салбарт 10.2 хувь, боловсруулах үйлдвэрт 0.5 хувь, цахилгаан эрчим хүч, хий, уур агааржуулалт 0.2 хувь, удирдлагын болон дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааны салбарт 4.7 хувь, боловсролын салбарт 4.0 хувь, үйлчилгээний бусад салбарт 49.8 хувь, хүний эрүүл мэнд нийгмийн халамжийн үйл ажиллагааны салбарт 3.5 хувь, төрийн удирдлага ба батлах хамгаалах үйл ажиллагааны салбарт 9.7 хувь, тээвэр ба агуулахын үйл ажиллагааны салбарт 1.5 хувь, урлаг, үзвэр, тоглоом наадмын салбарт 2.0 хувь, санхүү болон даатгалын үйл ажиллагааны салбарт 1.5 хувь, бөөний ба жижиглэнгийн худалдааны салбарт 1.7 хувь нь зуучлагдсан байна. Ажлын байранд зуучлагдсан иргэдийн 221 нь буюу 54.9 хувь нь  эмэгтэйчүүд байна.

Дэлгэрэнгүй


Сэтгэгдэл бичих

 

 ХҮНСНИЙ ГОЛ НЭРИЙН БАРААНЫ ҮНЭ

2020.10.21-ны байдлаар  / төгрөг /

Гурил, I  зэрэг,             кг 1530
Хонины мах,               кг 6000
Үхрийн мах,                 кг 0
Ямааны ястай мах     кг

5000

Элсэн чихэр,                кг 2000
Цагаан будаа,             кг

2530

Шингэн сүү,                 л 3000

Ноолуурын үнэ

/цагаан/                        кг

50000

Ноолуурын үнэ      

/бор/                              кг

50000
Бензин, А-80,              литр 1470
Бензин, А-92,              литр 1520
Дизелийн түлш,          литр 2130
Боодолтой өвс        боодол 13000

            



        ЭНД ДАРНА УУ