Аймгийн нийгэм, эдийн засгийн 2020 оны 6 дугаар сарын танилцуулга гарлаа

Нийтэлсэн: 2020 он 07 сар 10. 09 цаг 00 минут

Дундговь аймаг дахь Цагдаагийн газар нь 2020 оны 06 дугаар сард иргэн, хуулийн этгээдээс гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 813 гомдол, мэдээлэл хүлээн авч шалгасан нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 151 гомдол, мэдээллээр буюу 15.6 хувиар хүлээн авсан гомдол, мэдээллийн тоо буурсан байна.

Бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 40 буюу 35.4 хувь нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, 29 буюу 25.6 хувь нь хулгайлах гэмт хэрэг, 10 буюу 8.8 хувь нь  хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргүүд байгаа бөгөөд эдгээр гэмт хэргүүд нийт хэргийн  70.0 хувийг эзэлж байна.

Нийт гэмт хэргийн гаралт өсөхөд , хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс 2.2 дахин, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг  өмнөх оны үеэс 10 дахин өссөн нь шууд нөлөөлсөн байна.

Гэмт хэргийн улмаас иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад учирсан 277.5 сая төгрөгийн хохирлын 162.6 сая төгрөгийн хохирлыг мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлүүлж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нөхөн төлүүлэлт 58.6 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үеэс 31.1 пунктээр өссөн. Тайлангийн хугацаанд 30 сая төгрөгний эд хөрөнгө битүүмжилсэн байна.

Гэмт хэргийн улмаас 112 иргэн хохирч, 1 хүн нас барж, 52 хүн гэмтсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал хохирсон хүний тоо 2.6 хувиар, гэмтсэн хүн 79.3 хувиар өсч,  нас барсан хүний тоо  50 хувиар буурсан байна.

Гэмт хэрэгт нийт 78 хүн холбогдон шалгагдсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 22 холбогдогчоор буюу 39.3 хувиар өссөн үзүүлэлт байна.

Нийт гэмт хэрэгт холбогдогчийн 7 буюу 8.9 хувь нь эмэгтэй хүн, 18 хүртэлх насны холбогдогч байхгүй,12 буюу 15.4 хувийг хувийн хэвшлийн байгууллагад ажиллагч эзэлж байгаа нь өмнөх оны мөн үеэс 4 дахин өсч, эмэгтэй холбогдогчийн тоо 22.2 хувь тус тус буурсан байна.

Гэмт хэргийн илрүүлэлтийн түвшин улсын хэмжээнд 44.0 хувьтай, Дундговь аймагт 60.0 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс улсын түвшин 8.7 пунктээр, аймгийн түвшин 13.8 хувиар тус тус өссөн үзүүлэлт байна. Гэмт хэргийн илрүүлэлт улсын дунджаас 16 пунктээр дээгүүр  байна.

Нийт гэмт хэргийн 25 буюу 23.8 хувь нь согтуугаар, 5 буюу 4.7 хувь нь эмэгтэй хүн оролцож, 11 буюу 10.5 хувь нь бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэрэг байна.

Аймгийн хэмжээнд 2020 оны 6 сарын байдлаар 9583 зөрчил шалгасан нь өмнөх оны мөн үеэс 495 зөрчлөөр буюу 4.9 хувиар, 9586 зөрчлийг шийдвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 509 зөрчлөөр буюу 5 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна. 

Зөрчил гаргасан 9432  иргэнийг 295.0 мянган төгрөгөөр торгосон байна. Үүнээс тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг хэргээр 112 хүнийг торгон, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасаж, 41 хүнд баривчлах шийтгэл тус тус ногдуулсан байна.

Нийт 230 хүн эрүүлжүүлэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 156 хүн буюу 40.4 хувиар буурсан байна.

Дэлгэрэнгүй


Сэтгэгдэл бичих

 

 ХҮНСНИЙ ГОЛ НЭРИЙН БАРААНЫ ҮНЭ

2020.08.05-ны байдлаар  / төгрөг /

Гурил, I  зэрэг,             кг 1400
Хонины мах,               кг 8000
Үхрийн мах,                 кг 0
Ямааны ястай мах     кг

7000

Элсэн чихэр,                кг 2000
Цагаан будаа,             кг

2530

Шингэн сүү,                 л 2500

Ноолуурын үнэ

/цагаан/                        кг

55000

Ноолуурын үнэ      

/бор/                              кг

55000
Бензин, А-80,              литр 1440
Бензин, А-92,              литр 1540
Дизелийн түлш,          литр 2190
Боодолтой өвс        боодол -

            



        ЭНД ДАРНА УУ