ХҮН АМ, ОРОН СУУЦНЫ 2020 ОНЫ ТООЛЛОГЫН ДҮН ГАРЛАА

Нийтэлсэн: 2020 он 07 сар 10. 01 цаг 27 минут

Дундговь аймгийн нийт хүн ам 47104, өрхийн тоо 14212 болсныг тоолж гаргалаа. Хүн амын тоо 2010-2020 оны хооронд жилд дунджаар 2.4 хувиар өссөн байна. Жилийн дундаж өсөлт өмнөх тооллогоос 4.6 пунктээр нэмэгдсэн нь хүн амын цэвэр өсөлт сүүлчийн арван жилд өндөр байсан, шилжилт хөдөлгөөн саарсантай холбоотой юм.
Нийт хүн амын 50.3 хувийг эрэгтэйчүүд, 49.7 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Хүн амын ердийн хөдөлгөөний өөрчлөлтөөс шалтгаалан 25-аас дээш насанд суваргын хэлбэр өөрчлөгдөж байна. Тухайлбал: 2010 оны суваргын суурь 0-4 насанд өргөн байгаа нь 2007-2009 онд төрөлт нэмэгдсэнтэй холбоотой бол 2020 оны суваргын суурь мөн өргөн байгаа нь 2015-2019 онд төрөлт нэмэгдсэнтэй холбоотой юм. Хүн ам ерөнхийдөө залуужих хандлагатай байгаа нь суваргаас харагдаж байна.

Сэтгэгдэл бичих

 

 ХҮНСНИЙ ГОЛ НЭРИЙН БАРААНЫ ҮНЭ

2020.08.05-ны байдлаар  / төгрөг /

Гурил, I  зэрэг,             кг 1400
Хонины мах,               кг 8000
Үхрийн мах,                 кг 0
Ямааны ястай мах     кг

7000

Элсэн чихэр,                кг 2000
Цагаан будаа,             кг

2530

Шингэн сүү,                 л 2500

Ноолуурын үнэ

/цагаан/                        кг

55000

Ноолуурын үнэ      

/бор/                              кг

55000
Бензин, А-80,              литр 1440
Бензин, А-92,              литр 1540
Дизелийн түлш,          литр 2190
Боодолтой өвс        боодол -

            



        ЭНД ДАРНА УУ