2019 оны аймгийн Өрх хүн амын танилцуулга гарлаа.

Нийтэлсэн: 2020 он 06 сар 29. 11 цаг 30 минут

Аймгийн суурин хүн амын тоо 2019 оны жилийн эцсийн байдлаар 46437 болж, өмнөх оноос 383 хүнээр буюу 0.82 хувиар буурсан байна. Энэ нь Монгол улсын суурин хүн амын 1.4 хувийг эзэлж байна. Суурин хүн амын тоонд өөр аймаг, нийслэл болон гадаадад 6-аас дээш сараар амьдарч байгаа иргэдийг оруулж тооцоогүй бөгөөд тухайн аймгаас гадаадад 6 сараас дээш хугацаагаар амьдарч байгаа иргэд 418 байна.Суурин хүн амын 49.6 хувийг эмэгтэйчүүд, 50.4 хувийг эрэгтэйчүүд бүрдүүлж байна. Аймгийн хүн амын тооны өсөлтийн коэффицентийг 2001 оноос хойш харуулбал 2002-2014 онуудад аймгийн хүн ам 3.6-0.1 хувиар буурч, 2014-2018 онууд 0.9-1.9 хувиар өсч, 2019 онд -0,8 буюу буурсан үзүүлэлттэй байна.Хүн амын тоог сумдаар авч үзвэл Дэлгэрхангай сум өмнөх онтой ижил түвшинд, Дэрэн сум 0.6 хувиар өссөн бол бусад бүх сумдын хүм ам өмнөх онтой харьцуулбал 0.1-3.9 хувиар буурсан байна. Аймгийн нийт хүн амын 33.8 хувь буюу 15716 нь Сайнцагаан суманд, 12.5 хувь буюу 5806 хүн Эрдэнэдалай суманд, 6.1 хувь буюу 2812 нь Адаацаг суманд амьдарч байна. Суурин хүн амыг байршилаар нь авч үзвэл аймгийн төвд 12379 хүн буюу 26.7 хувь, сумын төвд 8473 хүн буюу 18.2 хувь,  хөдөөд 25585 хүн буюу 55.1 хувь нь суурьшиж байна. 

2019 оны жилийн эцсийн байдлаар Говь-Угтаал суманд сумын төвийн баг шинээр нэмэгдсэнээр 68 багтай болж, тэдгээрийн 14 нь 200-400 хүн амтай,  32 баг нь 400-600 хүн амтай, 16 баг нь 600-1000 хүн амтай  байгаа бол 6 баг 1000 дээш хүн амтай байна. Аймгийн хэмжээнд нэг багт ногдох хүний тоо дунджаар 683 байна.

Хүн амын тоог багуудаар авч үзвэл 1000 болон түүнээс дээш хүн амтай багуудын 5 баг нь Сайнцагаан сумын, 1 баг нь Эрдэнэдалай сумын баг байна. Аймгийн хэмжээнд хамгийн олон хүн амтай баг Сайнцагаан сумын 7-р баг  3738 хүнтэй бол хамгийн цөөн хүн амтай баг нь Цагаандэлгэр сумын 3-р баг 190 суурин хүн амтай байна. Энэ нь иргэдийн төв суурин газар руу чиглэн суурьших сонирхол нилээдгүй байгааг харуулж байна.

Дэлгэрэнгүй


Сэтгэгдэл бичих

 

 ХҮНСНИЙ ГОЛ НЭРИЙН БАРААНЫ ҮНЭ

2020.08.05-ны байдлаар  / төгрөг /

Гурил, I  зэрэг,             кг 1400
Хонины мах,               кг 8000
Үхрийн мах,                 кг 0
Ямааны ястай мах     кг

7000

Элсэн чихэр,                кг 2000
Цагаан будаа,             кг

2530

Шингэн сүү,                 л 2500

Ноолуурын үнэ

/цагаан/                        кг

55000

Ноолуурын үнэ      

/бор/                              кг

55000
Бензин, А-80,              литр 1440
Бензин, А-92,              литр 1540
Дизелийн түлш,          литр 2190
Боодолтой өвс        боодол -

            



        ЭНД ДАРНА УУ