ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН 2019 ОНЫ ТАНИЛЦУУЛГЫГ БЭЛТГЭН ХЭРЭГЛЭГЧДЭД ТАРХААЛАА.

Нийтэлсэн: 2020 он 05 сар 08. 03 цаг 38 минут

Дундговь аймаг 2019 оны жилийн эцэст 4093.1 мянган толгой мал тоолуулсан нь өмнөх оноос 267.2 мянган толгой буюу 7.0 хувиар өссөн байна. Үүний дотор тэмээ 2.0 мянган толгой буюу 5.0 хувь, адуу 15.3 мянган толгой буюу 9.4 хувь, үхэр 2.0 мянган толгой буюу 2.7 хувь, хонь 111.6 мянган толгой буюу 6.1 хувь, ямаа 136.2 мянган толгой буюу 7.9 хувиар мал сүрэг таван төрөл дээрээ өссөн байна. Нийт мал сүргийн 1 хувь буюу 41.3 мянга нь тэмээ, 4.3 хувь буюу 178.2 мянга нь адуу 1.9 хувь буюу 78.2 мянга нь үхэр, 45.3 хувь буюу 1852.8 мянга нь ямаа, 47.5 хувь буюу 1942.7 мянга нь хонин сүрэг байна.  21 аймгаас тэмээний тоогоор 5-р байрт орсон байна. Аймгийн хамгийн олон малтай сумаар Эрдэнэдалай сум 586.1 мянган толгой, Сайнцагаан сум 417.5 мянган толгой, Өлзийт сум 369.8 мянган толгой, Гурвансайхан сум 313.2 мянган толгой,  Адаацаг сум 303.5 мянган толгой мал  тоолуулсан байна./Зураг.12/ Мөн Эрдэнэдалай сум улсын хэмжээнд малын тоогоор хоёрдугаар байранд орсон байна.2019 оны эцэст 15 сумын нийт малын тоо өсч, үүнээс Баянжаргалан сум  13.3  хувь, Цагаандэлгэр сум  12.3  хувь, Өлзийт сум  11.8 хувь, Өндөршил сум 11.5 хувь, Гурвансайхан сум 11.0 хувиар өсч хамгийн их өсөлттэй гарчээ. Эрдэнэдалай, Хулд, Луус, Дэлгэрцогт, Дэлгэрхангай, Сайнцагаан сумдаас бусад бүх сумдын мал 5 төрөл дээрээ өссөн байна. /Зураг.14/

Дэлгэрэнгүй


Сэтгэгдэл бичих

 

 ХҮНСНИЙ ГОЛ НЭРИЙН БАРААНЫ ҮНЭ

2020.08.05-ны байдлаар  / төгрөг /

Гурил, I  зэрэг,             кг 1400
Хонины мах,               кг 8000
Үхрийн мах,                 кг 0
Ямааны ястай мах     кг

7000

Элсэн чихэр,                кг 2000
Цагаан будаа,             кг

2530

Шингэн сүү,                 л 2500

Ноолуурын үнэ

/цагаан/                        кг

55000

Ноолуурын үнэ      

/бор/                              кг

55000
Бензин, А-80,              литр 1440
Бензин, А-92,              литр 1540
Дизелийн түлш,          литр 2190
Боодолтой өвс        боодол -

            



        ЭНД ДАРНА УУ