2020 оны 3 сарын аймгийн нийгэм эдийн засгийн танилцуулга хэвлэгдэн гарлаа.

Нийтэлсэн: 2020 он 04 сар 10. 11 цаг 25 минут

 Нийгмийн даатгал

Аймгийн нийгмийн даатгалын сангийн орлого 2020 оны 3 сарын байдлаар 12 078.1 сая төгрөг, зарлага 9 526.1 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс орлого  3 326.8  сая төгрөгөөр, зарлага 1 361.3  сая төгрөг буюу 16.3 хувиар өслөө. Аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн мэдээгээр нийгмийн даатгалд 2020 оны 3 сарын байдлаар 8482 хүн шимтгэл төлөгч, даатгуулагчаар бүртгэгдсэний 1901 хүн буюу 22.4 хувь нь аж ахуйн нэгж, байгууллагаас, 3740 хүн буюу 44.0 хувь нь төсөвт байгууллагаас, 2841 хүн буюу 33.4 хувь нь сайн дураар шимтгэл төлжээ. Дээрх үзүүлэлтийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад аж ахуй нэгж байгууллагын даатгуулагч болон  төсөвт байгууллагын даатгуулагч өсч,  сайн дурын даатгуулагч,буурсан байна. Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 2020 оны 3 сарын байдлаар 7 367.0 сая төг болж, үүний 83.1 хувийг өндөр настны, 11.9 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн, 3.2 хувийг тэжээгчээ алдсаны, 1.8 хувийг цэргийн тэтгэвэр эзэлж байна. 2020 оны 3 сарын байдлаар тэтгэврийн даатгалын сангаас тэтгэвэр авагч 7367 хүн байна. Нийт тэтгэвэр авагчдын 83.0 хувь буюу 6115 хүн өндөр насны, 11.9 хувь буюу 876 хүн тахир дутуугийн, 3.2 хувь  буюу 239 хүн тэжээгчээ алдсаны, 1.8 хувь буюу 137 хүн нь цэргийн тэтгэвэр авагчид байна.

 

Дэлгэрэнгүй


Сэтгэгдэл бичих

 

 ХҮНСНИЙ ГОЛ НЭРИЙН БАРААНЫ ҮНЭ

2020.09.16-ны байдлаар  / төгрөг /

Гурил, I  зэрэг,             кг 1400
Хонины мах,               кг 5500
Үхрийн мах,                 кг 0
Ямааны ястай мах     кг

4500

Элсэн чихэр,                кг 2000
Цагаан будаа,             кг

2530

Шингэн сүү,                 л 2500

Ноолуурын үнэ

/цагаан/                        кг

55000

Ноолуурын үнэ      

/бор/                              кг

55000
Бензин, А-80,              литр 1490
Бензин, А-92,              литр 1540
Дизелийн түлш,          литр 2130
Боодолтой өвс        боодол -

            



        ЭНД ДАРНА УУ