2019 оны 12 сарын аймгийн нийгэм эдийн засгийн танилцуулга хэвлэгдэн гарлаа

Нийтэлсэн: 2020 он 01 сар 15. 14 цаг 35 минут

Дундговь аймаг 2019 оны жилийн эцэст 4092.7 мянган толгой мал тоолуулсан нь өмнөх оноос 266.8 мянган толгой буюу 7.0 хувиар өссөн байна.  Үүний дотор Тэмээ 2.0 мянган толгой буюу 5.0 хувь, Адуу 15.3 мянган толгой буюу 9.4 хувь, Үхэр 2.0 мянган толгой буюу 2.7 хувь, Хонь 111.4 мянган толгой буюу 6.1 хувь, Ямаа 136.1 мянган толгой буюу 7.9 хувиар мал сүрэг таван төрөл дээрээ өссөн байна.Малын өсөлтийг төрлөөр нь авч үзвэл адуу 9.4 хувь буюу 15.3 мянга, үхэр 2.7 хувь буюу 2.0 мянга, тэмээ 5.0 хувь буюу 2.0 мянга, хонь 6.1 хувь буюу 111.4 мянга, ямаа 7.9 хувь буюу 136.1 мянган толгойгоор тус тус өссөн байна

Нийт мал сүрэгт хонь 48.0 хувь, ямаа 45.0 хувь, адуу 4.0 хувь, үхэр 2.0 хувь, тэмээ 1.0 хувийг эзэлж байна. Энэ оныг 1980 онтой харьцуулж үзэхэд нийт сүрэгт эзлэх хонины хувь 6.0 пунктээр буурч, ямааны эзлэх хувь 20.0 пунктээр өссөн, адууны эзлэх хувь 7.0 пунктээр буурсан, үхрийн эзлэх хувь 4.0 пунктээр, тэмээний эзлэх хувь 3 пунктээр тус тус буурсан байна.

Малын тоо 2019 оны эцэст Аймгийн дүнгээр 5  төрлөөр  өсчээ.  Нийт  малын  тооны өсөлтөөр Баянжаргалан сум  13.3  хувь, Цагаандэлгэр сум  12.3  хувь, Өлзийт сум  11.8 хувь, Өндөршил сум 11.5 хувь, Гурвансайхан сум 11.0 хувиар өсч хамгийн их өсөлттэйгарчээ.

Дундговь аймгийн Эрдэнэдалай сум 2017 онд Монгол улсын хамгийн олон малтай сумаар шалгарч байсан бол 2018, 2019 онд хоёрдугаар байрт тус тус орлоо. Аймгийн хамгийн олон малтай сумдаар Эрдэнэдалай сум 586.1 мянган толгой, Сайнцагаан сум 417.5 мянган толгой, Өлзийт  сум 369.8 мянган толгой, Гурвансайхан сум 312.8 мянган толгой, Адаацаг сум 303.5 мянган толгой мал тоолуулсан байна.

Аймгийн  хэмжээнд  2019 оны  эцэст  8593  малтай  өрх байгаагийн 7248 өрх нь мал аж ахуйн үйлдвэрлэл эрхэлдэг малчин өрх байна. Мөн 12241 малчид байгаагаас 42.5 хувь буюу 5210 нь  эмэгтэйчүүд  байна. Малтай  нийт  өрхийн  тоо өмнөх оноос 1.0 хувиар, малчин өрхийн тоо өмнөх оноос 1.0 хувиар өссөн байна.

Дэлгэрэнгүй


Сэтгэгдэл бичих

 ХҮНСНИЙ ГОЛ НЭРИЙН БАРААНЫ ҮНЭ

2020.05.20-ны байдлаар  / төгрөг /

Гурил, I  зэрэг,             кг 1560
Хонины мах,               кг 9500
Үхрийн мах,                 кг 0
Ямааны ястай мах     кг

8500

Элсэн чихэр,                кг 2000
Цагаан будаа,             кг

2530

Шингэн сүү,                 л 3000

Ноолуурын үнэ

/цагаан/                        кг

42000

Ноолуурын үнэ      

/бор/                              кг

40000
Бензин, А-80,              литр 1490
Бензин, А-92,              литр 1580
Дизелийн түлш,          литр 2240
Боодолтой өвс        боодол -

            



        ЭНД ДАРНА УУ