ХҮН АМ, ОРОН СУУЦНЫ 2020 ОНЫ ТООЛЛОГЫН ТООЛОГЧ ШАЛГАГЧ НАРЫН СУРГАЛТ

Нийтэлсэн: 2020 он 01 сар 03. 08 цаг 41 минут

ХҮН АМ, ОРОН СУУЦНЫ 2020 ОНЫ ТООЛЛОГЫН МЭДЭЭЛЛИЙГ ЦУГЛУУЛАХ ДУНДГОВЬ АЙМГИЙН ТООЛОГЧ, ШАЛГАГЧ НАРЫН СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЯВАГДАЖ БАЙНА.

Улсын хэмжээнд зохион байгуулагдаж байгаа Хүн ам, орон сууцны 2020 оны тооллогын аймгийн мэдээллийг цуглуулах тоологч, шалгагч нарыг сонгон шалгаруулж, сургалтыг 2020 оны 01-р сарын 03-наас 01-р сарын 05-ны өдөр хүртэл зохион байгуулж байна. Энэхүү сургалтыг Аймгийн орлогч дарга Ж.Мөнхчулуун нээж, Статистикийн хэлтсийн даргаар олон жил ажилласан Д.Тэрбиш дарга туршлагаасаа хуваалцан үнэтэй зөвөлгөө өгч, Аймгийн түр товчооны ажилтнууд хичээлийг зааж, нийт 69 тоологч 18 шалгагч хамрагдаж байна. Бэлтгэгдсэн тоологч нар сонгогдсон айл өрхүүдээр ороход иргэд тоологч нарыг орон гэртээ нэвтрүүлж үнэн зөв мэдээллийг өгөх үүрэгтэй гэж Хүн ам орон сууцны Улсын тооллогын тухай хуулинд заасан байна.

2020 оны 1-р сарын 9-нөөс 15-ны хооронд орон даяар нэгэн зэрэг тооллогын мэдээллийг дэлгэрэнгүй асуулгын хуудсаар тоологч нар цуглуулж, шалгагч нар шалгаж ажиллана.


Сэтгэгдэл бичих

 ХҮНСНИЙ ГОЛ НЭРИЙН БАРААНЫ ҮНЭ

2019.12.25-ны байдлаар  / төгрөг /

Гурил, I  зэрэг,             кг 1300
Хонины мах,               кг 7000
Үхрийн мах,                 кг 0
Ямааны ястай мах     кг

6000

Элсэн чихэр,                кг 1960
Цагаан будаа,             кг

2310

Шингэн сүү,                 л 3500
Ноолуурын үнэ            кг 65000
Бензин, А-80,              литр 1810
Бензин, А-92,              литр 1920
Дизелийн түлш,          литр 2490


        ЭНД ДАРНА УУ