АЙМГИЙН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙН БАЙДАЛ

Нийтэлсэн: 2013 он 12 сар 27. 02 цаг 43 минут

Аймгийн эдийн засаг, нийгмийн байдал
( 2013 оны эхний 8 сарын байдлаар)
Төсвийн орлого
Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэдээгээр оны эхний 8 сарын байдлаар орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлт 74.2 хувьтай буюу 2084.7 сая төгрөгийн гүйцэтгэлтэй байна. Үүний гадна улсын төвлөрсөн төсөвт оруулбал зохих орлогын төлөвлөгөө 122.2 хувиар давж биелэн 907.6 сая төгрөгийн орлогыг улсын төвлөрсөн төсөвт оруулаад байна. Улсын болон орон нутгийн төсөвт нийт дүнгээр 2992.5 сая төгрөгийн орлого оруулж, аймгийн дүнгээр орлогын төлөвлөгөөний биелэлт 103.7 хувьтай байна.
Тусламжийн орлогыг оруулан тооцсоноор аймгийн х‎эмжээний нийт орлого ба тусламж өссөн дүнгээр 22122.1 сая төгрөг болж, төлөвлөгөөний биел‎элт 91.0 хувьтай байна. Орон нутгийн төсөвт ‎энэ оны эхний 8 сард улсын төсвөөс авсан санхүүгийн дэмжлэг 5210.3 сая төгрөг, тусгай зориулалтын шилжүүлгээс санхүүжих 11322.9 сая төгрөг, орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангийн орлогын шилжүүлгээр 3504.2 сая төгрөг, үүний гадна аймгаас авсан санхүүгийн дэмжлэг 4100.3 сая төгрөг, нийт 20037.4 сая төгрөгийн тусламжийн орлого орсон байна.
Орон нутгийн төсвийн орлогынхоо оны эхний 8 сарын төлөвлөгөөгөө Говь-Угтаал, Өлзийт, Сайнцагаан сумд 12.3-38.1 хувиар давуулан биелүүлсэн байна. Харин бусад сумд 2.3-34.6 хувиар буюу 4899-13688.6 мянган төгрөгөөр төлөвлөгөөгөө таслаад байна.
Төсвийн зарлага
Төсвийн тухай шинэ хууль энэ оноос эхлэн хэрэгжиж эхэлснээр улсын төвлөрсөн төсвөөс санхүүждэг байгууллагуудын мэдээ бүрэн гарах боломжгүй боллоо. Төсвийн ерөнхийлөн захирагчийн багцын мэдээг /тусгай шилжүүлгээр санхүүждэг байгууллагууд орсноор/ орон нутгийн
төсвийн зарлагын мэдээ болгон энэ оноос эхлэн танилцуулж байна. Төсвийн зарлага санхүүжилтээр орон нутгийн төсвийн байгууллагууд бүгд оны эхний хагас жилд 18886.9 сая төгрөг зарцуулаад байна. Төсөвт газруудын өглөг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 9 хувиар буурч 369,1 сая төгрөг, авлага 16,1 хувиар буурч 117,5 сая төгрөг болов.
Банк
Банкны зээлийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 56,4 хувиар өсч 51306 сая төгрөг болов. Үүнээс хугацаа хэтэрсэн зээл 27,5 сая төгрөг, чанаргүй зээл 58,04 сая төгрөгийн үлдэгдэлтэй байна. Нийт зээлийн үлдэгдлийн 0,16 хувийг хугацаа хэтэрсэн ба чанаргүй зээл эзэлж байна. Иргэдийн хувийн хадгаламж өмнөх оны мөн үеэс 26,6 хувиар өсч 21954,2 сая төгрөг болов.
Ажилгүйчүүд.
2013 оны эхний 8 сарын байдлаар аймгийн хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй, ажил идэвхитэй хайж байгаа ажилгүйчүүдийн тоо 535 хүн бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 34 хүнээр өссөн байна. Нийт ажилгүйчүүдийн 61.5 хувь буюу 329 хүн нь эмэгтэйчүүд байна. Аймгийн хэмжээнд хөдөлмөрийн насны 10000 хүнд 191 ажилгүйчүүд ногдож байхад Баянжаргалан /576/, Дэрэн /476/, Адаацаг /357/, Гурвансайхан /251/ байгаа нь аймгийн дундачаас дээгүүр байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 10.3 хувь нь дипломын болон баклаврын дээд, 5.2 хувь нь тусгай мэргэжлийн дунд, 10.3 хувь нь техникийн болон мэргэжлийн, 31 хувь нь бүрэн дунд, 29.2 хувь нь суурь, 11 хувь нь бага, 3 хувь нь боловсролгүй иргэд байна.
Ажлын шинэ байр.
            Хөдөлмөрийн хэлтсийн 2013 оны эхний 7 сарын мэдээгээр 759 хүн ажлын шинэ байранд ажилд орсон байна. Ажлын шинэ байранд ажилд орсон ажиллагчдыг эдийн засгийн үйл ажиллагааны салбараар авч үзэхэд 25.6 хувь нь барилга, 17.4 хувь нь үйлчилгээний бусад үйл ажиллагаа 16.7 хувь нь
ХАА, ан агнуур ойн аж ахуй, 16.6 хувь нь боловсруулах аж үйлдвэр, 23.7 хувь нь бусад салбарт ногдож байна.
Нийгмийн даатгал
Аймгийн нийгмийн даатгалын сангийн орлого энэ оны эхний 8 сарын байдлаар 11638,8 сая төгрөг, зарлага 11179,8 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс нэмэгдсэн байна.
        Аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн мэдээгээр нийгмийн даатгалд эхний 8 сарын байдлаар 9154 хүн шимтгэл төлөгч, даатгуулагчаар бүртгэгдсэний 2264 хүн буюу 24,7 хувь нь аж ахуйн нэгж, байгууллагаас, 3703 хүн буюу 40,5 хувь нь төсөвт байгууллагаас, 3187 хүн буюу 34,8 хувь нь сайн дураар шимтгэл төлсөн байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад аж ахуйн нэгж, байгууллагын шимтгэл төлөгчид 51,5 хувиар, төсөвт байгууллагын шимтгэл төлөгчид 10,9 хувиар, сайн дурын шимтгэл төлөгчид 2,6 хувиар нэмэгдсэн байна.
        Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ эхний 8 сарын байдлаар 9528,4 сая төг болж, үүний 78.8 хувийг өндөр настны, 15.0 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн, 3.2 хувийг тэжээгчээ алдсаны, 3.0 хувийг цэргийн тэтгэвэр эзэлж байна.
Эхний 8 сарын байдлаар тэтгэврийн даатгалын сангаас тэтгэвэр авагч 5895 хүн байна. Нийт тэтгэвэр авагчдын 77,2 хувь буюу 4551 хүн өндөр насны, 17.2 хувь буюу 1012 хүн тахир дутуугийн, 3.9 хувь буюу 230 хүн тэжээгчээ алдсаны, 1.7 хувь буюу 102 хүн нь цэргийн тэтгэвэр авагчид байна.
Мөн оны эхний 8 сарын байдлаар тэтгэмжийн даатгалын сангаас тэтгэмж авагчид 1067, ҮОМШӨ-ний даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж авагчид 37, Ажилгүйдлийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж авагчид 88 хүн байна.
Энэ 9 р сарын 1 ний байдлаар эрүүл мэндийн даатгалд даатгуулагчийн тоо 29314 байгаагийн 77,6 хувь буюу 22737 төр хариуцах иргэд, 15,6 хувь буюу 4587 малчид, 6,8 хувь буюу 1990 оюутан суралцагсад, аж ахуйн нэгжийн эзэн, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн байна.
Оны эхний 8 сарын байдлаар нийгмийн даатгалын шимтгэлийн орлогын төлөвлөгөө 18,0 хувиар давж биелэн 4759,3 сая төгрөг болсон байна. Нийгмийн даатгалын шимтгэлийн орлогын төлөвлөгөөгөө бүх сумд давуулан биелүүлжээ.
Эрүүл мэнд
Эрүүл мэндийн газрын мэдээгээр 2013 оны эхний 8 сарын байдлаар аймгийн хэмжээнд 597 эх амаржиж, амьд төрсөн хүүхдийн тоо 596 болж, урьд оны мөн үетэй харьцуулахад амаржсан эхийн тоо 69 эхээр буюу 13,1 хувиар, хүүхдийн тоо 62 хүүхдээр буюу 11,6 хувиар тус тус өссөн байна. Нийт төрсөн эхчүүдийн 79.6 хувь нь аймгийн нэгдсэн эмнэлэгт төрсөн байна. Тус аймагт 9 сарын 1-ны байдлаар эхийн эндэгдэл гараагүй.
Харин энэ хугацаанд нялхсын эндэгдлийн тохиолдол 7 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 1 тохиолдлоор өсч 1000 амьд төрөлтөнд ногдох нялхсын эндэгдэл 11,7 болсон байна. Харин 1-5 хүрт‎элх насны хүүхдийн ‎эндэгдэл өнгөрсөн оны мөн үеэс 2 тохиолдлоор нэмэгдэж энэ онд нэгдсэн эмнэлэгт 1 хүүхэд, өвчний улмаас, Дэлгэрцогт, Эрдэнэдалай суманд тус бүр 1 хүүхэд энджээ.
Оны эхний 8 сарын байдлаар нас баралтын 144 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх мөн үеэс 9 тохиолдлоор буурсан байна. Нас барсан хүний 17,4 хувь буюу 25 хүн эмнэлэгт нас барсан байна. Нас баралтыг шалтгаанаар нь авч үзвэл хорт хавдрын нас баралт хамгийн өндөр 28.5 хувийг эзэлж байна. Мөн осол гэмтлийн шалтгаант нас баралтын тохиолдол 15 гарч, нийт нас баралтын 10,4 хувийг эзэлж байна. Осол гэмтлийн шалтгаант нас баралтыг бүтцээр нь авч үзвэл амиа хорлосон 3, зам тээврийн осол 6, бусад осол 6 байна.
2013 оны эхний 8 сарын байдлаар стационарит шинээр 7351 эмчлүүлэгч хэвтэж 7299 эмчлүүлэгч эмнэлгээс гарсан бөгөөд нийт 55153 ор хоног ашиглаж, дундаж ор хоног 7,6 байна.
2013 оны эхний 8 сарын байдлаар 104994 амбулаторийн үзлэг бүртгэгдсэнээс урьдчилан сэргийлэх үзлэг 33,3%, амбулаторийн үзлэг 49,7 %, идэвхитэй хяналт 10,7 %, гэрийн үзлэг 6,3 %- ийг эзэлж байна.
2013 оны эхний 8 сарын байдлаар хорт хавдрын 34 өвчлөлийн тохиолдол шинээр бүртгэгдэж, хорт хавдрын хяналтанд байгаа хүмүүсээс 41 хүн нас барсан байна.
Аймгийн хэмжээнд оны эхний 8 сарын байдлаар халдварт өвчний 246 тохиолдол бүртгэгдэ‎эд байгаа нь урьд оны мөн үе‎эс 81 тохиолдлоор буурч, 10000 хүн амд ногдох халдварт өвчнөөр өвчлөгчдийн тоо 55,1 болж өмнөх оны мөн үеэс буурсан байна.
Халдварт өвчнийг бүтцээр нь авч үзвэл халдварт шар өвчин 8,5 хувь, Бэлгийн замын халдвар 47,6 хувь, Амьсгалын замын халдвар 37,0 хувь, сүрьеэ 4,9 хувь, гэдэсний халдвар 0,4 хувь, бусад өвчлөл 1,6 хувийг тус тус эзэлж байна.
Хөдөө аж ахуй
Аймгийн хэмжээгээр эхний 8 сарын байдлаар оны эхний төллөх насны хээлтэгч малын 93,0 хувь буюу 641,1 мянган хээлтэгч төллөж, гарсан төлийн 99.8 хувь буюу 649,6 мянган төл бойжиж байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад төллөсөн хээлтэгч 68,6 хувиар, бойжиж байгаа төлийн тоо 68,8 хувиар өссөн байна. Аймгийн дүнгээр оны эхний ингэний 40.3 хувь, гүүний 57.5 хувь, үнээний 64.9 хувь, эм хонины 94.0 хувь, эм ямааны 93.6 хувь төллөөд байна. Дэлгэрцогт, Дэрэн, Говь-угтаал, Баянжаргалан, Сайнцагаан, Адаацаг сумдаас бусад нь гарсан төлөө 100 хувиар бойжуулж байна.
Аймгийн хэмжээнд энэ оны эхний 8 сарын байдлаар 1614 толгой мал хорогдоод байна.
2013 оны төмс, хүнсний ногоо тариалах ажил явагдаж дуусч байна. Одоогоор төмс 38,3 га, хүнсний ногоо 13.9 га, малын тэжээлийн ургамал 29,4 га-д тус тус тариалаад байна
Сахилга дэг журам
Цагдаагийн хэлтсийн мэдээгээр 2013 оны ‎эхний 8 сард аймгийн хэмжээнд нийт бүртгэгдсэн гэмт хэргийн тоо 178 болж өнгөрсөн оны мөн үе‎тэй харьцуулахад 43-аар өссөн байна. Гэмт хэрэгт холбогдогсдын тоо өнгөрсөн оны мөн үет‎эй харьцуулахад 7,3 хувиар өсч 133 хүн холбогдоод байна. Оны эхний 8 сарын байдлаар булаалт, ашиглал, албан тушаал, гал түймрийн гэмт хэрэг гараагүй байна. Өнгөрсөн оны мөн үеэс бусдын өмчийн хулгай 95,2 хувиар, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын хэрэг 133,3 хувиар, бусдын бие махбодид гэмтэл учруулсан хэрэг 9,6 хувиар өсчээ.
Бүртгэгдсэн нийт хэргүүдийг өнгөөр нь авч 32,0 хувийг бусдын бие махбодьд гэмтэл учруулсан, 46,0 хувийг хулгайн, 7,8 хувийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, 2,8 хувийг золгүй учрал, 0,6 хувийг хүн амины хэрэг, 3,9 хувийг танхайн хэрэг тус тус эзэлж байна. Нийт г‎эмт хэргийн 30,3 хувийг согтуугаар үйлдсэн байна. 18 ба түүнээс дээш насны 10000 хүнд ногдох гэмт хэрэг аймгийн дүн 61 хүн байхад Говь-Угтаал 98, Баянжаргалан 93, Луус 65, Сайнцагаан 110 байгаа нь гэмт хэрэг ихтэй сумдад орж байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол 376,3 сая төгрөг, түүний 65,0 хувь буюу 244,68 сая төгрөгийг нөхөн төлүүлээд байна. 


Сэтгэгдэл бичих

 ХҮНСНИЙ ГОЛ НЭРИЙН БАРААНЫ ҮНЭ

2020.05.20-ны байдлаар  / төгрөг /

Гурил, I  зэрэг,             кг 1560
Хонины мах,               кг 9500
Үхрийн мах,                 кг 0
Ямааны ястай мах     кг

8500

Элсэн чихэр,                кг 2000
Цагаан будаа,             кг

2530

Шингэн сүү,                 л 3000

Ноолуурын үнэ

/цагаан/                        кг

42000

Ноолуурын үнэ      

/бор/                              кг

40000
Бензин, А-80,              литр 1490
Бензин, А-92,              литр 1580
Дизелийн түлш,          литр 2240
Боодолтой өвс        боодол -

            



        ЭНД ДАРНА УУ