2019 оны 10 сарын аймгийн нийгэм эдийн засгийн танилцуулга хэвлэгдэн гарлаа.

Нийтэлсэн: 2019 он 11 сар 11. 08 цаг 43 минут

 

I.Төсвийн орлого

Description: 15Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэдээгээр 2019 оны   10 сарын байдлаар орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлт 110.0 хувьтай буюу 6217.6 сая төгрөгийн гүйцэтгэлтэй байна. Үүнээс гадна улсын төвлөрсөн төсөвт оруулбал зохих орлогын төлөвлөгөө 111.8 хувьтай буюу 1766.1 сая төгрөгийн орлогыг улсын төвлөрсөн төсөвт оруулаад байна. Улсын болон орон нутгийн төсөвт нийт дүнгээр 7983.6 сая төгрөгийн орлого оруулж, аймгийн дүнгээр орлогын төлөвлөгөөний биелэлт 110.4 хувьтай байна.

Тусламжийн орлогыг оруулан тооцсоноор аймгийн хэмжээний нийт орлого ба тусламж 36102.1 сая төгрөг болж, төлөвлөгөөний биел‎элт  100.4 хувьтай байна. Орон нутгийн төсөвт ‎улсын төсвөөс авсан санхүүгийн дэмжлэг  8071.2 сая төгрөг, тусгай зориулалтын шилжүүлгээс санхүүжих 19158.0 сая төгрөг, орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас 2583.7 сая төгрөг, хандив тусламжаас 125.7 сая төгрөг нийт 29884.5 сая төгрөгийн тусламжийн орлого орсон байна.

Орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөөгөө  Баянжаргалан, Хулд, Сайхан-Овоо, Сайнцагаан сумд 8.2-36.6  хувиар буюу 9.7-178.3 сая  төгрөгөөр  тасалдуулсан бол бусад сумд 0.9-139.4 хувиар буюу 0.8-355.6 сая төгрөгөөр давуулан биелүүлсэн байна. 

 

II.Төсвийн зарлагa

Description: 15Description: 152019 оны 10 сарын байдлаар орон нутгийн төсвийн байгууллагын зардлын дүн 32347.4 сая төгрөг болж өмнөх онтой харьцуулахад 7.8 хувиар өссөн байна. Зардлын төрлөөр авч үзвэл цалин хөлс нэмэгдэл урамшууллын зардал 18746.5 сая төгрөг болж нийт зардлын 58 хувийг эзэлж байна. Ажил олгогчоос нийгмийн даатгалд төлөх шимтгэл өмнөх оноос 29.1 хувиар өсч 2337.3 сая төгрөг болжээ. Тухайн сарын байдлаар өмнөх оны мөн үетэй харьцуулбал бусад урсгал шилжүүлэг 89.7 хувиар буурч 400.4 сая төгрөг, хөрөнгийн зардал 4.9 хувиар буурч 2100.2 сая төгрөг болсон бол бусад бүх зардал 7.4-102.5 хувиар буюу 67.8-778.7 сая төгрөгөөр өссөн байна

 

III.Банк

Description: 15Банкны зээлийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс  8.5 хувиар өсч 119464.2 сая төгрөг болжээ. Үүнээс анхаарал хандуулах зээл 963.5 сая төгрөг, чанаргүй зээл 1436.6 сая төгрөгийн үлдэгдэлтэй болж өмнөх оны мөн үеэс анхаарал хандуулах зээл 17.4 хувь, чанаргүй зээл 46.0 хувиар тус тус нэмэгдсэн байна.-/татах


Сэтгэгдэл бичих

 ХҮНСНИЙ ГОЛ НЭРИЙН БАРААНЫ ҮНЭ

2019.12.04-ны байдлаар  / төгрөг /

Гурил, I  зэрэг,             кг 1300
Хонины мах,               кг 6500
Үхрийн мах,                 кг 0
Ямааны ястай мах     кг

6000

Элсэн чихэр,                кг 1950
Цагаан будаа,             кг

2420

Шингэн сүү,                 л 3500
Ноолуурын үнэ            кг 60000
Бензин, А-80,              литр 1810
Бензин, А-92,              литр 1920
Дизелийн түлш,          литр 2490


        ЭНД ДАРНА УУ