ШАГНАЛЫН ХУР БУУЛАА

Нийтэлсэн: 2019 он 10 сар 24. 08 цаг 17 минут

Mонгол улсад Статистикийн алба үүсч хөгжсөний 95 жилийн ойн арга хэмжээг сумдын Статистик хариуцсан мэргэжилтнүүд Багийн Засаг дарга нарыг оролцуулан, Аймгийн Засаг даргын орлогч Ж.Мөнхчулуун, ЗДТГ-ын дарга Ц.Эрдэнэсүрэн, Төрийн Аудитын газрын дарга П.Төвсанаа, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга А.Ганбат, Тогтвортой амьжиргаа-3 төслийн ажилтан Б.Энхтүвшин, БСУГ-ын Статистикийн улсын байцаагч М.Энхтуяа, ЭМГ-ын Статистикийн улсын байцаагч О.Энхцэцэг нарыг урьж амжилттай зохион байгууллаа. Уг арга хэмжээний үеэр ажил үйлсээрээ тэргүүлсэн ажилчдыг шагнаж урамшуулав. Үүнд: Үндэсний Статистикийн хорооны "Бүртгэл Статистикийн тэргүүн"-ий ажилтнаар Статистикийн улсын байцаагч М.Энхтуяа, "Хүндэт жуух бичиг"-ээр Дэлгэрцогт сумын Статистик хариуцсан мэргэжилтэн Ж.Саранчимэг, Өлзийт сумын 1-р багийн Засаг дарга Б.Мөнхцэцэг, Эрдэнэдалай сумын 4-р багийн Засаг дарга Д.Мөнхбаатар, Дэлгэрхангай сумын 4-р багийн Засаг дарга Ц.Даваа нарыг, "Аймгийн хүндэт тэмдэг"-ээр Дэлгэрхангай сумын Статистик хариуцсан мэргэжилтэн Я.Бямбатогтох, Хулд сумын 4-р багийн засаг дарга Д.Төгсжаргал, Засаг даргын "Жуух бичиг"-ээр Цагаандэлгэр сумын Статистик хариуцсан мэргэжилтэн Ё.Мядагмаа, Өлзийт сумын 6-р багийн Засаг дарга Ө.Буд-Очир, Адаацаг сумын 2-р багийн Засаг дарга Ю.Туяамаа, Эрдэнэдалай сумын 7-р багийн Засаг дарга Ж.Өлзийжаргал нарыг шагнаж, мөн Иргэдэд Статистик мэдээллийг хүргэх зорилгоор Сумдад заралсан Өврийн дэвтрийн уралдааныг дүгнэж сумын Статистик мэдээллээр өврийн дэвтэр гаргаж идэвхитэй оролцсон Баянжаргалан сумын Статистик хариуцсан мэргэжилтэн Н.Давааням, Дэлгэрцогт сумын Статистик хариуцсан мэргэжилтэн Ж.Саранчимэг, Хулд сумын Статистик хариуцсан мэргэжилтэн Э.Хонгорзул нарыг Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.
Сумдын Статистик хариуцсан мэргэжилтнүүд болон Багийн Засаг дарга нарын зүгээс Статистикийн хэлтсийн хамт олонд хүндэтгэл үзүүлж, урам зориг өгч Талархал, ЭМГ-ын зүгээс мөн дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж буйг минь үнэлэн Дурсамж хадгалууллаа. Та бүхэндээ маш их баярлалаа.


Сэтгэгдэл бичих

 ХҮНСНИЙ ГОЛ НЭРИЙН БАРААНЫ ҮНЭ

2019.11.13-ны байдлаар  / төгрөг /

Гурил, I  зэрэг,             кг 1230
Хонины мах,               кг 5500
Үхрийн мах,                 кг 0
Ямааны ястай мах     кг

5000

Элсэн чихэр,                кг 1930
Цагаан будаа,             кг

2420

Шингэн сүү,                 л 3500
Ноолуурын үнэ            кг 55000
Бензин, А-80,              литр 1810
Бензин, А-92,              литр 1920
Дизелийн түлш,          литр 2320


        ЭНД ДАРНА УУ