ОРОН НУТГИЙН СТАТИСТИК ХАРИУСАН АЖИЛТНУУДЫГ ЧАДАВХИЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Нийтэлсэн: 2019 он 10 сар 24. 08 цаг 16 минут

Аймгийн 2019 оны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилт, Хүн ам, орон сууцны 2020 оны бэлтгэл ажлыг хангах зорилгоор Сумдын Статистик хариуцсан мэргэжилтнүүд, Багийн Засаг дарга нарыг чадавхижуулах сургалтыг ХХҮГ, ТА-3 Төслийн дэмжлэгтэйгээр Аймгийн ЗДТГ-ын ТЗУХ, Статистикийн хэлтэс хамтран 2019 оны 10 сарын 22, 23-нд зохион байгуулж байна. Сургалтыг Засаг даргын орлогч Ж.Мөнхчулуун нээж, ЗДТГ-ын дарга Ц.Эрдэнэсүрэн болон Хэлтэс, Агентлагийн удирдлагууд хөтөлбөрийн дагуу илтгэл тавьж, мэдээлэл хийлээ. Мөн сургалтын үеэр ҮСХ-ны ХАНСГ-ын дарга А.Амарбал Хүн ам, орон сууцны тооллогын талаар мэдээлэл өгч, Статистикийн хэлтсээс хууль эрх зүй, анхан шатны мэдээллийг сайжруулах чиглэлээр дэлгэрэнгүй мэдээлж, дадлага ажил хийлгэн, тестээр шалгалт авч, үр дүнг танилцуулж сургалтыг өндөрлөх юм

.


Сэтгэгдэл бичих

 ХҮНСНИЙ ГОЛ НЭРИЙН БАРААНЫ ҮНЭ

2019.12.25-ны байдлаар  / төгрөг /

Гурил, I  зэрэг,             кг 1300
Хонины мах,               кг 7000
Үхрийн мах,                 кг 0
Ямааны ястай мах     кг

6000

Элсэн чихэр,                кг 1960
Цагаан будаа,             кг

2310

Шингэн сүү,                 л 3500
Ноолуурын үнэ            кг 65000
Бензин, А-80,              литр 1810
Бензин, А-92,              литр 1920
Дизелийн түлш,          литр 2490


        ЭНД ДАРНА УУ