2019 оны 9 сарын аймгийн нийгэм эдийн засгийн танилцуулга хэвлэгдэн гарлаа.

Нийтэлсэн: 2019 он 10 сар 12. 03 цаг 32 минут

Аймгийн нийгэм, эдийн засгийн байдал

       (2019 оны 9 сарын байдлаар)

    Ажлын байрны зуучлал

ХХҮГазрын 2019 оны 9 сарын мэдээгээр нийт 441 хүн ажлын байранд зуучлагдсан  нь өмнөх оны мөн үеэс 167 хүнээр өссөн байна.  Ажлын байранд зуучлагдсан иргэдийг  эдийн засгийн үйл ажиллагааны салбараар авч үзэхэд уул уурхайн салбарт 20.2 хувь, хөдөө аж ахуйн салбарт 14.5 хувь, удирдлагын болон дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааны салбарт 23.1 хувь, боловсролын салбарт 7.0 хувь, бөөний болон жижиглэн худалдааны салбарт 0.9  хувь, цахилгаан эрчим хүчний салбарт 0.9 хувь, урлаг үзвэр тоглоомын салбарт  2.7 хувь, үйлчилгээний бусад салбарт 16.8 хувь, хүний эрүүл мэнд нийгмийн халамжийн үйл ажиллагааны салбарт 4.1 хувь зуучлагдсан байна. Ажлын байранд зуучлагдсан иргэдийн 184 нь буюу 41.7 хувь нь  эмэгтэйчүүд байна.

VI. Нийгмийн халамж

 2019 оны 9 сарын байдлаар нийгмийн халамжийн сангаас 18240 хүнд 5196.6 сая төгрөгийн тэтгэвэр тэтгэмж, халамжийг олгосон байна. Нийт тэтгэвэр тэтгэмж авагчдын 24.8 % буюу 4532 нь алдарт эхийн одонтой эхчүүд бөгөөд 622.3  сая төг, 13.9 % буюу 2533 нь насны хишиг тэтгэмж авч буй ахмадууд 430.6 сая төг, 22.0 %  буюу 4007 нь 0-3 насны хүүхдээ асарч буй эхчүүд болон олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг эх, жирэмсэн эмэгтэйчүүдэд 1228.7 сая төг, нийгмийн халамжийн тэтгэмжийг 1757 иргэнд 829.8 сая төгрөг, Халамжийн тэтгэврийг 785 иргэнд 1245.9 сая төгрөгийг, хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээг 3035 иргэнд 296.6 сая төгрөгийн тусламжийг үзүүлсэн бол ахмад настанд үзүүлэх хөнгөлөлт тусламжийг 1257 иргэнд 327.1 сая төгрөгийг,  бусад төрлийн тусламж үйлчилгээнд 334 иргэнийг хамруулан  116.0 сая төгрөгийг зарцуулжээ.


Сэтгэгдэл бичих

 ХҮНСНИЙ ГОЛ НЭРИЙН БАРААНЫ ҮНЭ

2020.05.20-ны байдлаар  / төгрөг /

Гурил, I  зэрэг,             кг 1560
Хонины мах,               кг 9500
Үхрийн мах,                 кг 0
Ямааны ястай мах     кг

8500

Элсэн чихэр,                кг 2000
Цагаан будаа,             кг

2530

Шингэн сүү,                 л 3000

Ноолуурын үнэ

/цагаан/                        кг

42000

Ноолуурын үнэ      

/бор/                              кг

40000
Бензин, А-80,              литр 1490
Бензин, А-92,              литр 1580
Дизелийн түлш,          литр 2240
Боодолтой өвс        боодол -

            



        ЭНД ДАРНА УУ