АЙМГИЙН ТООЛЛОГЫН КОМИСС ХУРАЛДЛАА

Нийтэлсэн: 2019 он 09 сар 24. 08 цаг 55 минут

БАЙШИН ОРОН СУУЦНЫ ТООЛЛОГЫН ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙГ АЙМАГ, СУМЫН КОМИССЫН ДАРГА, ГИШҮҮДЭД ХҮРГЭЛЭЭ.
2020 оны ХАОСТ-ын Аймгийн комиссын дарга, гишүүд, 15 сумын комиссын дарга, гишүүд нийт 32 хүнд Байшин, орон сууцны тооллогын талаар сургалт хийж, зохион байгуулалт, анхаарах асуудлуудын талаар Статистикийн хэлтсээс мэдээлэл өглөө.
Аймгийн Засаг дарга бөгөөд ХАОСТ-ын комиссын дарга О.Бат-Эрдэнэ "Улсын хэмжээний тооллогоор сумдын комисс зохион байгуулалттай, идэвхитэй, хариуцлагатай ажиллахыг үүрэг болголоо".
Мөн Статистикийн хэлтсийн Хүн ам хариуцсан мэргэжилтэн С.Доржханд Сумдын Статистик хариуцсан мэргэжилтнүүдэд хандан ХАӨМС-ийн баяжуулалт, БОСТ-ын урьдчилсан бүртгэлд анхаарах асуудлууд болон сайжруулах зүйлүүдийн талаар мэдээлэл хийлээ.


Сэтгэгдэл бичих

 ХҮНСНИЙ ГОЛ НЭРИЙН БАРААНЫ ҮНЭ

2019.09.25-ны байдлаар  / төгрөг /

Гурил, I  зэрэг,             кг 1200
Хонины мах,               кг 7000
Үхрийн мах,                 кг 0
Ямааны ястай мах     кг

7000

Элсэн чихэр,                кг 1900
Цагаан будаа,             кг

2350

Шингэн сүү,                 л 2000
Ноолуурын үнэ            кг  
Бензин, А-80,              литр 1810
Бензин, А-92,              литр 1920
Дизелийн түлш,          литр 2320


        ЭНД ДАРНА УУ