Байшин орон сууцны тооллогын сургалт боллоо

Нийтэлсэн: 2019 он 09 сар 17. 08 цаг 27 минут

БАЙШИН, ОРОН СУУЦНЫ ТООЛЛОГЫН ТӨВИЙН БҮСИЙН ГОВИЙН АЙМГУУДЫН СУРГАГЧ БАГШИЙН СУРГАЛТ 2019 ОНЫ 09 САРЫН 14-16-НЫ ӨДРҮҮДЭД ДУНДГОВЬ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

Байшин, орон сууцны тооллогын удирдлага зохион байгуулалт, ойлголт үзүүлэлт, программын ажиллагааны талаарх сургалтуудыг 9 дүгээр сарын 14 - 16-ны өдрүүдэд Дундговь аймагт зохион байгуулж байна.

Сургалтыг Дундговь аймгийн Засаг даргын орлогч Ж.Мөнхчулуун, Үндэсний статистикийн хорооны Мэдээлэл технологийн газрын дарга Л.Мягмарсүрэн нар нээн үг хэлж, ҮСХ-ны МТГ-ын референт Г.Жаргал, ХАОСТТовчооны статистикч И.Цэрэндулам, Р.Батхишиг, Э.Билгүүн нар хичээлийг зааж, Дундговь аймгийн Статистикийн хэлтсийн хамт олон зохион байгуулан, Говийн бүсийн Өмнөговь, Дорноговь, Дундговь, Говьсүмбэр аймгуудын Статистикийн хэлтсийн хамт олон нийт, Сайнцагаан суманд ажиллах тоологч нар нийт 39 хүн оролцлоо.

Байшин, орон сууцны 2019 оны тооллого нь улс хоршооллын байгууллагаас 1960 онд хийгдсэн орон сууцны фондын тооллогоос хойш анх удаа зохион байгуулагдаж байгаагийн зэрэгцээ хаягийн зурагт суурилан газарзүйн мэдээллийн систем ашигласан, мэдээлэл цуглуулалтын шинэ арга ашигласан зэрэг онцлог талуудтай. Байшин, орон сууцны тооллогын үндсэн зорилго нь Монгол Улсын нутаг дэвсгэрт ашиглагдаж байгаа хүн амьдран суух зориулалттай бүх байшин, орон сууцны сан хөмрөгийг бүрэн тодорхойлох, орон сууцны фонд, хийц, ашиглалт, хүчин чадал, дэд бүтцийн хүртээмжийн талаар дэлгэрэнгүй мэдээллийн сантай болоход оршино.

Байшин, орон сууцны суурь тооллогыг дэлхийн ихэнх улс орнууд хаягийн бүртгэлд суурилан явуулж байна. Монгол Улсын хувьд орон сууц болон барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болох Барилга, хот байгуулалтын яамны харьяа Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас хаягийн зургийг Засгийн газрын 2013 оны 280 дугаар тогтоолоор баталсан “Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулах журам”-д нийцүүлэн улсын хэмжээнд хийж гүйцэтгээд байгаа юм. Иймд шинээр бий болсон хаягийн мэдээлэлд тулгуурлан үндэсний хэмжээнд тулгамдаж байгаа мэдээллийн хэрэгцээ шаардлагыг хангах үүднээс Байшин, орон сууцны тооллогыг хийх нь зүйтэй гэж үзсэн.

Ингэснээр хүн амын орон сууцны хангамжийг сайжруулах чиглэлээр төрөөс авч хэрэгжүүлж байгаа бодлого, хөтөлбөрийг оновчтой боловсруулахад шаардагдах тоо мэдээллийг бүрдүүлэх, Тогтвортой хөгжлийн зорилгуудын шалгуур үзүүлэлтүүдийг тооцоход хэрэгцээтэй анхдагч мэдээллийг бүрдүүлэх зэрэгт хаягт суурилсан Байшин, орон сууцны тооллого ихээхэн ач холбогдолтой юм.

Энэхүү тооллого нь 2019 оны 09 сарын 24-нөөс 10 сарын 12-нд Говийн аймгуудад зохион байгуулагдах юм.

Дундговь аймгийн статистикийн хэлтэс-н зураг.

Сэтгэгдэл бичих

 ХҮНСНИЙ ГОЛ НЭРИЙН БАРААНЫ ҮНЭ

2019.12.04-ны байдлаар  / төгрөг /

Гурил, I  зэрэг,             кг 1300
Хонины мах,               кг 6500
Үхрийн мах,                 кг 0
Ямааны ястай мах     кг

6000

Элсэн чихэр,                кг 1950
Цагаан будаа,             кг

2420

Шингэн сүү,                 л 3500
Ноолуурын үнэ            кг 60000
Бензин, А-80,              литр 1810
Бензин, А-92,              литр 1920
Дизелийн түлш,          литр 2490


        ЭНД ДАРНА УУ