2019 оны 7 сарын аймгийн нийгэм эдийн засгийн танилцуулга хэвлэгдэн гарлаа.

Нийтэлсэн: 2019 он 08 сар 14. 10 цаг 00 минут

Аймгийн нийгэм, эдийн засгийн байдал

(2019 оны 7-р сарын байдлаар)

I.Төсвийн орлого

 Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэдээгээр 2019 оны     7 сарын байдлаар орон нутгийн төсвийн орлогын  төлөвлөгөөний биелэлт 100.7 хувьтай буюу 4154.4 сая төгрөгийн гүйцэтгэлтэй байна. Үүнээс гадна улсын төвлөрсөн төсөвт оруулбал зохих орлогын төлөвлөгөө 130.2 хувьтай буюу 1250.4 сая төгрөгийн орлогыг улсын төвлөрсөн төсөвт оруулаад байна. Улсын болон орон нутгийн төсөвт нийт дүнгээр 5432.6 сая төгрөгийн орлого оруулж, аймгийн дүнгээр орлогын төлөвлөгөөний биелэлт 105.7 хувьтай байна.

Тусламжийн орлогыг оруулан тооцсоноор аймгийн хэмжээний нийт орлого ба тусламж 26475.6 сая төгрөг болж, төлөвлөгөөний биел‎элт  102.7 хувьтай байна. Орон нутгийн төсөвт ‎улсын төсвөөс авсан санхүүгийн дэмжлэг  6451.4 сая төгрөг, тусгай зориулалтын шилжүүлгээс санхүүжих 13967.2 сая төгрөг, орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас 1786 сая төгрөг, хандив тусламжаас 88.6 сая төгрөг нийт 22293.0 сая төгрөгийн тусламжийн орлого орсон байна.

Орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөөгөө  Дэрэн, Баянжаргалан, Гурвансайхан, Хулд, Сайнцагаан сумд 2.7-20.9  хувиар буюу 4.5-42.4 сая  төгрөгөөр  тасалдуулсан бол бусад сумд 7.8-167.7 хувиар буюу 5.0-207.6 сая төгрөгөөр давуулан биелүүлсэн байна.      

 II.Төсвийн зарлагa

 2019 оны 7 сарын байдлаар орон нутгийн төсвийн байгууллагын зардлын дүн 23545.5 сая төгрөг болж өмнөх онтой харьцуулахад 12.9 хувиар өссөн байна. Зардлын төрлөөр авч үзвэл цалин хөлс нэмэгдэл урамшууллын зардал 13706.3 сая төгрөг болж нийт зардлын 58.2 хувийг эзэлж байна. Ажил олгогчоос нийгмийн даатгалд төлөх шимтгэл өмнөх оноос 28.8 хувиар өсч 1699.5 сая төгрөг болжээ. Тухайн сарын байдлаар өмнөх оны мөн үетэй харьцуулбал бусад урсгал шилжүүлэг 74.7 хувиар буурч 600.8 сая төгрөг болсон бол бусад бүх зардал 3.5-105.7 хувиар буюу 21.4-86.6 сая төгрөгөөр өссөн байна.

         III. Банк

 Банкны зээлийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс  18.8     хувиар өсч 114318.3 сая төгрөг болжээ. Үүнээс анхаарал хандуулах зээл 725.5 сая төгрөг, чанаргүй зээл 1118.3 сая төгрөгийн үлдэгдэлтэй болж өмнөх оны мөн үеэс анхаарал хандуулах зээл 22 хувиар буурч, чанаргүй зээл 26 хувиар нэмэгдсэн байна. Нийт зээлийн үлдэгдлийн 1.8 хувийг анхаарал хандуулах ба чанаргүй зээл эзэлж байна. Нийт хадгаламж өмнөх оны мөн үеэс 29.8 хувиар өсч 65081.4 сая төгрөг болов.

            IV.Бүртгэлтэй ажилгүйчүүд

 2019 оны 7 сарын байдлаар аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газарт бүртгэлтэй, ажил  хайж байгаа  526 хүн бүртгэгдсэн нь өмнөх сартай ижил түвшинд байна. Нийт ажилгүйчүүдийн 45.8 хувь буюу 241 хүн нь эмэгтэйчүүд байна. Аймгийн хэмжээнд хөдөлмөрийн насны 10000 хүнд 173 ажил хайгч иргэн  ногдож байхад  Говь-Угтаал 407, Луус  295, Хулд 255, Баянжаргалан 300,  Цагаандэлгэр 436, Өндөршил 361  байгаа нь аймгийн дунджаас  дээгүүр байна.

     V.Ажлын байрны зуучлал

ХХҮГазрын 2019 оны 7 сарын мэдээгээр нийт 351 хүн ажлын байранд зуучлагдсан  нь өмнөх оны мөн үеэс 42 хүнээр өссөн байна.  Ажлын байранд зуучлагдсан иргэдийг  эдийн засгийн үйл ажиллагааны салбараар авч үзэхэд уул уурхайн салбарт 25.4 хувь, хөдөө аж ахуйн салбарт 17.1 хувь, удирдлагын болон дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааны салбарт 21.1 хувь, боловсролын салбарт 5.7 хувь, бөөний болон жижиглэн худалдааны салбарт 1.1  хувь, цахилгаан эрчим хүчний салбарт 1.1 хувь, урлаг үзвэр тоглоомын салбарт  2.6 хувь, үйлчилгээний бусад салбарт 15.4 хувь, хүний эрүүл мэнд нийгмийн халамжийн үйл ажиллагааны салбарт 4.6 хувь зуучлагдсан байна. Ажлын байранд зуучлагдсан иргэдийн 134 нь буюу 38.2 хувь нь  эмэгтэйчүүд байна.

Дэлгэрэнгүй


Сэтгэгдэл бичих

 ХҮНСНИЙ ГОЛ НЭРИЙН БАРААНЫ ҮНЭ

2019.08.14-ны байдлаар  / төгрөг /

Гурил, I  зэрэг,             кг 1200
Хонины мах,               кг 7500
Үхрийн мах,                 кг 0
Ямааны ястай мах     кг

7500

Элсэн чихэр,                кг 1900
Цагаан будаа,             кг

2350

Шингэн сүү,                 л 2500
Ноолуурын үнэ            кг  
Бензин, А-80,              литр 1810
Бензин, А-92,              литр 1920
Дизелийн түлш,          литр 2320


        ЭНД ДАРНА УУ