2019 оны 6 сарын аймгийн нийгэм эдийн засгийн танилцуулга хэвлэгдэн гарлаа.

Нийтэлсэн: 2019 он 07 сар 10. 09 цаг 50 минут

I.Төсвийн орлого
 Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэдээгээр 2019 оны   6 сарын байдлаар орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлт 95.0 хувьтай буюу 3625.9 сая төгрөгийн гүйцэтгэлтэй байна. Үүнээс гадна улсын төвлөрсөн төсөвт оруулбал зохих орлогын төлөвлөгөө 125.4 хувьтай буюу 1055.1 сая төгрөгийн орлогыг улсын төвлөрсөн төсөвт оруулаад байна. Улсын болон орон нутгийн төсөвт нийт дүнгээр 4681.0 сая төгрөгийн орлого оруулж, аймгийн дүнгээр орлогын төлөвлөгөөний биелэлт 100.5 хувьтай байна.
Тусламжийн орлогыг оруулан тооцсоноор аймгийн хэмжээний нийт орлого ба тусламж 24207.0 сая төгрөг болж, төлөвлөгөөний биел‎элт  102.5 хувьтай байна. Орон нутгийн төсөвт ‎улсын төсвөөс авсан санхүүгийн дэмжлэг  5881.9 сая төгрөг, тусгай зориулалтын шилжүүлгээс санхүүжих 13091.1 сая төгрөг, орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас 1537.9 сая төгрөг, хандив тусламжаас 70.3 сая төгрөг нийт 20581.1 сая төгрөгийн тусламжийн орлого орсон байна.
Орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөөгөө  Дэрэн, Баянжаргалан, Гурвансайхан, Хулд, Сайнцагаан сумд 7.7-25.1  хувиар буюу 5.5-67.0 сая  төгрөгөөр  тасалдуулсан бол бусад сумд 1.9-155.3 хувиар буюу 1.1-167.4 сая төгрөгөөр давуулан биелүүлсэн байна.  
          
 II.Төсвийн зарлагa
2019 оны 6 сарын байдлаар орон нутгийн төсвийн байгууллагын зардлын дүн 21284.4 сая төгрөг болж өмнөх онтой харьцуулахад 14.2 хувиар өссөн байна. Зардлын төрлөөр авч үзвэл цалин хөлс нэмэгдэл урамшууллын зардал 12487.3 сая төгрөг болж нийт зардлын 58.7 хувийг эзэлж байна. Ажил олгогчоос нийгмийн даатгалд төлөх шимтгэл өмнөх оноос 28.3 хувиар өсч 1545.9 сая төгрөг болжээ.-дэлгэрэнгүй


Сэтгэгдэл бичих

 ХҮНСНИЙ ГОЛ НЭРИЙН БАРААНЫ ҮНЭ

2019.07.17-ны байдлаар  / төгрөг /

Гурил, I  зэрэг,             кг 1200
Хонины мах,               кг 7500
Үхрийн мах,                 кг 0
Ямааны ястай мах     кг

7000

Элсэн чихэр,                кг 1930
Цагаан будаа,             кг

2280

Шингэн сүү,                 л 2500
Ноолуурын үнэ            кг 80000
Бензин, А-80,              литр 1810
Бензин, А-92,              литр 1920
Дизелийн түлш,          литр 2320


        ЭНД ДАРНА УУ