Хүн амын ажил эрхлэлт, ажилгүйдлийн 2018 оны танилцуулга гарлаа.

Нийтэлсэн: 2019 он 07 сар 01. 08 цаг 35 минут

Дундговь аймгийн хувьд 2018 оны жилийн эцсийн байдлаар нийт хүн ам 46820 болж өмнөх оноос 0.94  хувиар  буюу 437 хүнээр өссөн байна.

Ажиллах хүчний түүвэр судалгааны дүнгээр аймгийн хэмжээнд хөдөлмөрийн насны хүн ам буюу 15 болон түүнээс дээс насны хүн амын тоо 30836 болж  өнгөрсөн оны мөн үеэс 1.0 хувиар өссөн байна.

Хөдөлмөрийн насны нийт хүн амын 45.9 хувь буюу 14162 нь эрэгтэйчүүд, 54.1 хувь буюу 16674 нь эмэгтэйчүүд  байна.

2. Эдийн засгийн идэвхтэй хүн ам/ Ажиллах хүч/

Эдийн засгийн идэвхтэй хүн ам буюу ажиллах хүч нь нийт ажиллагчид болон ажилгүй иргэдийн дүнгээр тодорхойлогдоно. 2018 оны эцсийн байдлаар эдийн засгийн идэвхтэй хүн 24547 болж өмнөх  оноос 3.8 хувиар өссөн байна. Энэ  нь нийт хүн амын 52.4 хувийг бүрдүүлж өмнөх оноос 1.4 хувиар өссөн байна.  

Эдийн засгийн идэвхтэй хүн амын 49.7 хувь болох 12205 нь эрэгтэйчүүд , 50.3 хувь буюу 12342 нь эмэгтэйчүүд байна.

Эдийн засгийн идэвхтэй нийт хүн амын 95.0 хувийг ажиллагчид, 0.5 хувийг ажилгүй иргэд бүрдүүлж байна. -дэлгэрэнгүй


Сэтгэгдэл бичих

 ХҮНСНИЙ ГОЛ НЭРИЙН БАРААНЫ ҮНЭ

2020.05.20-ны байдлаар  / төгрөг /

Гурил, I  зэрэг,             кг 1560
Хонины мах,               кг 9500
Үхрийн мах,                 кг 0
Ямааны ястай мах     кг

8500

Элсэн чихэр,                кг 2000
Цагаан будаа,             кг

2530

Шингэн сүү,                 л 3000

Ноолуурын үнэ

/цагаан/                        кг

42000

Ноолуурын үнэ      

/бор/                              кг

40000
Бензин, А-80,              литр 1490
Бензин, А-92,              литр 1580
Дизелийн түлш,          литр 2240
Боодолтой өвс        боодол -

            



        ЭНД ДАРНА УУ