Орон нутгийн сургалт Дундговь аймагт боллоо

Нийтэлсэн: 2019 он 06 сар 19. 08 цаг 35 минут

Үндэсний статистикийн хорооны 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний “Статистикийн мэдээллийн чанар, шуурхай байдлыг сайжруулах, төрийн байгууллагуудын статистикийн мэдээллийн нэгдсэн сангийн уялдааг хангаж, албан ёсны статистикийн хэрэглээ, ашиглалтыг нэмэгдүүлэх” зорилт болон “Төрийн албаны тухай” шинэчилсэн хуулийн хэрэгжилтийн хүрээнд 17 аймгийн төрийн болон аж ахуйн нэгж байгууллагын албан хаагчид, сумдын статистикийн асуудал хариуцсан ажилтнуудад мэдлэг, ур чадвар олгох сургалтыг зохион байгуулахаар төлөвлөсөн.

Дундговь аймгийн ИТХ-ын дарга С.Сүхбаатар сургалтын нээлтийг хийж, Үндэсний статистикийн хорооны Дотоод аудит, мониторингийн хэлтсийн дарга Б.Саранчимэг, Статистикийн хэлтсийн дарга Б.Энхтуяа нар сургалтын зорилго, ач холбогдлыг танилцууллаа.
Хоёр өдөр үргэлжлэх тус сургалтаар аймгийн төрийн болон аж ахуйн нэгж байгууллагын албан хаагчдыг хамруулах ба хоёр дахь өдөр сумдын Орлогч дарга, статистик хариуцсан мэргэжилтнүүдэд мэдлэг ур чадвар олгох сургалтууд боллоо.


Сэтгэгдэл бичих

 

 ХҮНСНИЙ ГОЛ НЭРИЙН БАРААНЫ ҮНЭ

2020.07.08-ны байдлаар  / төгрөг /

Гурил, I  зэрэг,             кг 1650
Хонины мах,               кг 8500
Үхрийн мах,                 кг 0
Ямааны ястай мах     кг

8000

Элсэн чихэр,                кг 2000
Цагаан будаа,             кг

2530

Шингэн сүү,                 л 2500

Ноолуурын үнэ

/цагаан/                        кг

47000

Ноолуурын үнэ      

/бор/                              кг

45000
Бензин, А-80,              литр 1400
Бензин, А-92,              литр 1490
Дизелийн түлш,          литр 1990
Боодолтой өвс        боодол -

            



        ЭНД ДАРНА УУ