2018 оны Өрх хүн амын танилцуулга хэвлэгдэн гарлаа.

Нийтэлсэн: 2019 он 05 сар 27. 09 цаг 15 минут

I

1. Хүн амын тоо, түүний өсөлт

  1. оны жилийн эцсийн байдлаар суурин хүн амын тоо 46820 болж өмнөх оны мөн үеэс 0.94 хувиар буюу 437 хүнээр өссөн байна. Энэ нь Монгол улсын суурин хүн амын 1.5 хувийг эзэлж байна. Суурин хүн амын тоонд өөр аймаг, нийслэл болон гадаадад 6-аас дээш сараар амьдарч байгаа иргэдийг оруулж тооцоогүй бөгөөд тухайн аймгаас гадаадад 6 сараас дээш хугацаагаар амьдарч байгаа иргэд 273 байна.

Суурин хүн амын 49.7 хувийг эмэгтэйчүүд, 50.3 хувийг эрэгтэйчүүд бүрдүүлж байна.

Аймгийн хүн амын тооны өсөлтийн коэффицентийг  2008 оноос хойш харуулбал 2008-2014 онуудад аймгийн хүн ам 3.6-0.4 хувиар буурч, 2014-2018 онууд 0.9-1.9 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Хүн амын тоог сумдаар авч үзвэл 10 суманд хүн амын тоо 0.2-6.8 хувиар өссөн бол, Говь-Угтаал, Гурвансайхан, Сайхан-Овоо, Адаацаг сумдад 0.3-2,6 хувиар буурч, 1 суманд өмнөх онтой ижил түвшинд байна. Аймгийн нийт хүн амын 34 хувь буюу 15762 нь Сайнцагаан суманд, 12.5 хувь буюу 5847 хүн Эрдэнэдалай суманд, 6.1 хувь буюу 2888 нь Адаацаг суманд амьдарч байна.

Аймгийн төвд 12433 хүн амьдарч байгаа нь нийт хүн амын 26.6 хувийг, сумын төвд 8802 хүн амьдарч байгаа нь нийт хүн амын 18.8 хувийг эзэлж байгаа бол, хөдөөд нийт хүн амын 54.6 хувь буюу 25584 иргэн суурьшиж байна.

2018 оны жилийн эцсийн байдлаар Өндөршил суманд 1 баг шинээр нэмэгдсэнээр 67 багтай болж, тэдгээрийн 32 баг нь 400-600 хүн амтай, 17 баг нь 600-1000 хүн амтай, 12  баг нь 200-400 хүн амтай, байгаа бол 6 баг 1000 дээш хүн амтай байна. Аймгийн хэмжээнд нэг багт ногдох хүний тоо дунджаар 699 байна.

Хүн амын тоо багуудаар авч үзвэл 1000 болон түүнээс дээш хүн амтай багуудын 5 баг нь Сайнцагаан сумын, 1 баг нь Эрдэнэдалай сумын баг байна. Аймгийн хэмжээнд хамгийн олон хүн амтай баг Сайнцагаан сумын 7-р баг  3737 хүнтэй бол хамгийн цөөн хүн амтай баг нь Цагаандэлгэр сумын 3-р баг 204 суурин хүн амтай байна. Энэ нь иргэдийн төв суурин газар руу чиглэн суурьших сонирхол нэлээдгүй байгааг харуулж байна.

:t       Дэлгэрэнгүй

 


Сэтгэгдэл бичих

 ХҮНСНИЙ ГОЛ НЭРИЙН БАРААНЫ ҮНЭ

2019.06.19-ны байдлаар  / төгрөг /

Гурил, I  зэрэг,             кг 1200
Хонины мах,               кг 8500
Үхрийн мах,                 кг 0
Ямааны ястай мах     кг

8200

Элсэн чихэр,                кг 1880
Цагаан будаа,             кг

2280

Шингэн сүү,                 л 2500
Ноолуурын үнэ            кг 80000
Бензин, А-80,              литр 1850
Бензин, А-92,              литр 1970
Дизелийн түлш,          литр 2320


        ЭНД ДАРНА УУ