2019 оны 4 сарын аймгийн нийгэм, эдийн засгийн танилцуулга хэвлэгдэн гарлаа.

Нийтэлсэн: 2019 он 05 сар 09. 10 цаг 23 минут

 

Аймгийн нийгэм, эдийн засгийн байдал

(2019 оны 4 сарын байдлаар)

I.Төсвийн орлого

Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэдээгээр 2019 оны   4 сарын байдлаар орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлт 85.9 хувьтай буюу 2416.2 сая төгрөгийн гүйцэтгэлтэй байна. Үүнээс гадна улсын төвлөрсөн төсөвт оруулбал зохих орлогын төлөвлөгөө 130 хувьтай буюу 680.9 сая төгрөгийн орлогыг улсын төвлөрсөн төсөвт оруулаад байна. Улсын болон орон нутгийн төсөвт нийт дүнгээр 3097.1 сая төгрөгийн орлого оруулж, аймгийн дүнгээр орлогын төлөвлөгөөний биелэлт 92.9 хувьтай байна.

Тусламжийн орлогыг оруулан тооцсоноор аймгийн хэмжээний нийт орлого ба тусламж  15206.0 сая төгрөг болж, төлөвлөгөөний биел‎элт  102.5 хувьтай байна. Орон нутгийн төсөвт ‎улсын төсвөөс авсан санхүүгийн дэмжлэг  4706.7 сая төгрөг, тусгай зориулалтын шилжүүлгээс санхүүжих 7720.7 сая төгрөг, орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас 337.8 сая төгрөг, хандив тусламжаас 24.7 сая төгрөг нийт 12789.9 сая төгрөгийн тусламжийн орлого орсон байна.

Орон нутгийн төсвийн орлогынхоо төлөвлөгөөг  Эрдэнэдалай, Хулд сумд 3.6-18.9  хувиар буюу 3.9-14.3 сая  төгрөгөөр төлөвлөгөөгөө тасалдуулсан бол бусад сумд 2.9-172.6 хувиар буюу 2.3-112.7сая төгрөгөөр давуулан биелүүлсэн байна. 

II.Төсвийн зарлагa

2019 оны 4 байдлаар орон нутгийн төсвийн байгууллагын зардлын дүн 13394.2 сая төгрөг болж өмнөх онтой харьцуулахад 16.5 хувиар өссөн байна. Зардлын төрлөөр авч үзвэл цалин хөлс нэмэгдэл урамшууллын зардал 7426.9 сая төгрөг болж нийт зардлын 55.4 хувийг эзэлж байна. Ажил олгогчоос нийгмийн даатгалд төлөх шимтгэл өмнөх оноос 30 хувиар өсч 929.8 сая төгрөг болсон байна. Тухайн сарын байдлаар өмнөх оны мөн үетэй харьцуулбал бараа үйлчилгээний бусад зардал 2.1 дахин,   томилолтын зардал 76.4 хувиар, эд хогшил, урсгал засварын зардал 67.7 хувиар, байр ашиглалттай холбоотой тогтмол зардал 32.4 хувиар, бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээний төлбөр хураамж 14.7 хувиар , хангамжийн бараа материал 8.7 хувиар, норматив зардал 0.3 хувиар тус тус өссөн бол бусад урсгал шилжүүлэг, хөрөнгийн зардал 24.6-56.2 хувиар буурсан байна. 

III.Банк

Банкны зээлийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс  16.9 хувиар өсч 111645.4 сая төгрөг болжээ. Үүнээс анхаарал хандуулах зээл 739.8 сая төгрөг, чанаргүй зээл 1085.9 сая төгрөгийн үлдэгдэлтэй болж өмнөх оны мөн үеэс анхаарал хандуулах зээл 1.5 хувиар, чанаргүй зээл 25.7 хувиар тус тус өссөн байна. Нийт зээлийн үлдэгдлийн 1.6 хувийг анхаарал хандуулах ба чанаргүй зээл эзэлж байна. Нийт хадгаламж өмнөх оны мөн үеэс 31.2 хувиар өсч 61412.7 сая төгрөг болов.

IV.Бүртгэлтэй ажилгүйчүүд

2019 оны 4 сарын байдлаар аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газарт бүртгэлтэй, ажил  хайж байгаа  360 хүн бүртгэгдсэн нь өмнөх сараас 130 хүнээр буурсан байна. Нийт ажилгүйчүүдийн 45.8  хувь буюу 165 хүн нь эмэгтэйчүүд байна. Аймгийн хэмжээнд хөдөлмөрийн насны 10000 хүнд 118 ажил хайгч иргэн  ногдож байхад  Говь-Угтаал 539, Луус  279, Гурвансайхан 191, Баянжаргалан 250, Цагаандэлгэр 145, Адаацаг 153  байгаа нь аймгийн дунджаас  дээгүүр байна.

V.Ажлын байрны зуучлал

ХХҮГазрын 2019 оны 4 сарын мэдээгээр нийт 119  хүн ажлын байранд зуучлагдсан  нь өмнөх оны мөн үеэс 46 хүнээр буурсан байна. Ажлын байранд зуучлагдсан иргэдийг  эдийн засгийн үйл ажиллагааны салбараар авч үзэхэд уул уурхайн салбарт 42.0 хувь, хөдөө аж ахуйн салбарт 16.0 хувь, удирдлагын болон дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааны салбарт 5.9 хувь, боловсролын салбарт 11.8 хувь, бөөний болон жижиглэн худалдааны салбарт 2.5  хувь, цахилгаан эрчим хүчний салбарт 2.5, урлаг үзвэр тоглоомын салбарт 3.4 хувь, үйлчилгээний бусад салбарт 11.8 хувь нь зуучлагдсан байна. Ажлын байранд зуучлагдсан иргэдийн 44 нь буюу 37.0 хувь нь  эмэгтэйчүүд байна.

VI. Нийгмийн халамж

2019 оны эхний 4 сарын байдлаар нийгмийн халамжийн сангаас 13550 хүнд 2368.4 сая төгрөгийн тэтгэвэр тэтгэмж, халамжийг олгосон байна. Нийт тэтгэвэр тэтгэмж авагчдын 32.3% буюу 4371 нь алдарт эхийн одонтой эхчүүд бөгөөд 604.5  сая төг, 17.7% буюу 2392 нь насны хишиг тэтгэмж авч буй ахмадууд 217.9 сая төг, 23.3%  буюу 3153 нь 0-3 насны хүүхдээ асарч буй эхчүүд болон олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг эх, жирэмсэн эмэгтэйчүүдэд 455.8 сая төг, нийгмийн халамжийн тэтгэмжийг 1469 иргэнд 348.3 сая төгрөг, Халамжийн тэтгэврийг 745 иргэнд 574.7 сая төгрөгийг, хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээг 1117 иргэнд 63.6 сая төгрөгийн тусламжийг үзүүлсэн бол бусад төрлийн тусламж үйлчилгээнд 303 иргэнийг хамруулан  103.3 сая төгрөгийг зарцуулжээ.

VII. Нийгмийн даатгал

Аймгийн нийгмийн даатгалын сангийн орлого 2019 оны 4 сарын байдлаар 11966.4 сая төгрөг, зарлага 11058.6 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс орлого 2438.6  сая төгрөгөөр, зарлага 1605.9  сая төгрөг буюу 16.5 хувиар өслөө.

Аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн мэдээгээр нийгмийн даатгалд 2019 оны 4 сарын байдлаар 9269 хүн шимтгэл төлөгч, даатгуулагчаар бүртгэгдсэний 1841 хүн буюу 19.9 хувь нь аж ахуйн нэгж, байгууллагаас, 3736 хүн буюу 40.3 хувь нь төсөвт байгууллагаас, 3692 хүн буюу 39.8 хувь нь сайн дураар шимтгэл төлсөн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад аж ахуй нэгж, байгууллага даатгуулагч буурч, сайн дурын даатгуулагч, төсөвт байгууллагын даатгуулагч өссөн байна.

  Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 2019 оны 4 сарын байдлаар 9598.8 сая төг болж, үүний 82.8 хувийг өндөр настны, 11.3 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн, 2.7 хувийг тэжээгчээ алдсаны, 3.2 хувийг цэргийн тэтгэвэр эзэлж байна. Энэ оны 4 сарын байдлаар тэтгэврийн даатгалын сангаас тэтгэвэр авагч 7059 хүн байна. Нийт тэтгэвэр авагчдын 82.2 хувь буюу 5802 хүн өндөр насны, 12.6 хувь буюу 892 хүн тахир дутуугийн, 3.3 хувь  буюу 236 хүн тэжээгчээ алдсаны, 1.8 хувь буюу 129 хүн нь цэргийн тэтгэвэр авагчид байна.

2019 оны 4 сарын байдлаар тэтгэмжийн даатгалын сангаас тэтгэмж авагчид 820, ҮОМШӨ-ний даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж авагчид 22, ажилгүйдлийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж авагч 81 хүн байна.

4 сарын байдлаар эрүүл мэндийн даатгалд даатгуулагчийн тоо 28602 байгаагийн 85.2 хувь буюу 24355 төр хариуцах иргэд, 9.9 хувь буюу 2841 малчид, 3.6 хувь буюу 1032 аж ахуйн нэгжийн эзэн, хувиараа хөдөлмөр эрхлэгч, 1.3 хувь буюу 374 оюутан суралцагсад байна.

 2019 оны 4 сарын байдлаар аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн мэдээгээр нийгмийн даатгалын шимтгэлийн орлого 3913.3 сая төгрөг болж төлөвлөгөөгөө 32.8 хувиар буюу 966.3 сая төгрөгөөр давуулан биелүүлсэн байна. Нийгмийн даатгалын шимтгэлийн орлогын төлөвлөгөөгөө бүх сумд давуулан биелүүлсэн байна.

VIII. Эрүүл мэнд

Эрүүл мэндийн газрын мэдээгээр аймгийн хэмжээнд 2019 оны 4-р сарын  байдлаар 292 эх төрсөн  ба нийт 293 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 13 тохиолдлоор буурсан байна.  Төрсөн эхчүүдийн 91.8 хувь нь  аймгийн нэгдсэн эмнэлэгт төрсөн байна. Тус аймагт энэ сарын байдлаар эхийн эндэгдэл болон 0-5 хүртлэх насны хүүхдийн эндэгдэл  гараагүй бөгөөд нас баралтын 85 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд өнгөрсөн оны мөн үеэс 8 тохиолдлоор буурчээ. Нас баралтыг шалтгаанаар нь авч үзвэл хорт хавдрын нас баралт хамгийн өндөр буюу 37.6 хувийг эзэлж 32 хүн нас барсан байна.

Тухайн сарын  байдлаар стационарит шинээр 3980 эмчлүүлэгч хэвтэж, 3958 эмчлүүлэгч эмнэлгээс гарсан бөгөөд нийт  29469 ор хоног ашиглаж, дундаж ор хоног 7.4 байна. 2019 оны 4 сарын байдлаар 59371 амбулаторийн үзлэг бүртгэгдсэнээс урьдчилан сэргийлэх үзлэг 27.1%, амбулаторийн үзлэг 49.2%, идэвхтэй хяналт 15.4%, гэрийн үзлэг 5.9%-ийг эзэлж байна. Нийт үзлэгт хамрагдсан хүмүүсийн 35.7 хувь нь эрэгтэй, 64.3 хувь нь эмэгтэй хүн байна. Халдварт өвчний  142 тохиолдол бүртгэгдээд байгаа нь урьд оны мөн үеэс 23 тохиолдлоор буурч, 10000 хүн амд ногдох халдварт өвчнөөр өвчлөгчдийн тоо 30.5 болж өмнөх оны мөн үеэс 5.5 пунктээр буурсан байна

IX. Хэрэглээний бараа үйлчилгээний үнэ,                 үнийн   индекс

Хэрэглээний үнийн индекс нь хэрэглэгчдийн худалдаж авсан бараа, үйлчилгээний нэр төрөл, чанар өөрчлөлтгүй тогтвортой байхад үнэ дунджаар хэрхэн өөрчлөгдөж  буйг хэмжих үзүүлэлт бөгөөд нэг өрхөөр биш, нийт өрхөөр тооцсон үнийн дундаж өөрчлөлтийг харуулна. Тус аймагт 2018 оны 4-р сарын байдлаар  хэрэглээний үнийн индекс 2019 оны 4-р сартай  харьцуулахад 5.6 хувиар өсчээ.

            Хэрэглээний үнийн индекс 5.6 хувиар өсөхөд хүнсний бараа согтууруулах бус ундааны бүлэг 10.5 хувиар, согтууруулах ундаа, тамхи мансууруулах бодис 8.0 хувиар,  хувцас бөс бараа гутлын бүлэг 6.2 хувь өссөн, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлэг 0.1 хувиар өссөн, гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлэг 6,9 хувь, эм тариа эмчилгээний бүлэг 8,0 хувь, тээврийн бүлэг 4,9 хувиар өссөн  нь нөлөөлсөн байна.

2019 оны 4 сарын байдлаар Сайнцагаан сумын хүнсний зах, дэлгүүрт худалдаалагдаж байгаа хүнсний гол нэрийн бараа, бензин , дизель түлш болон ноолуурын үнийг орууллаа.     

    ХҮНСНИЙ ГОЛ НЭРИЙН БАРААНЫ ҮНЭ /7 хоногоор/

Барааны нэр, төрөл

IV/3

IV/10

IV/17

IV/24

1

Гурил, 1-р зэрэг, кг

1230

1230

1230

1230

2

Хонины мах, кг

800

8000

8000

8500

3

Үхрийн мах, кг

0

0

0

 

4

Ямааны ястай мах, кг

7000

7000

7500

7800

5

Элсэн чихэр, кг

2000

2000

2000

2000

6

Цагаан будаа, кг

2280

2320

2350

2350

7

Шингэн сүү, л

4000

3500

3500

3500

8

Ноолуурын үнэ 1 кг

122000

120000

124000

116000

9

Бензин А-80, 1литр

1790

1840

1840

1840

10

Бензин А-92, 1литр

1840

1890

1890

1890

11

Дизель түлш 1 литр

2330

2400

2280

2280

             

 

X.Хөдөө аж ахуй

Аймгийн хэмжээгээр энэ оны 4 сарын байдлаар 1098.1 мянган хээлтэгч мал төллөж, гарсан төл 99.7 хувь буюу 1095.9 мянган төл бойжиж байна.

Аймгийн хэмжээнд энэ оны 4 сарын 1-ний байдлаар 2615 толгой мал хорогдоод байна.

XI. Аж үйлдвэр

Аж үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлт 2019 оны 4 сарын байдлаар 3849.8 сая төгрөг болж өнгөрсөн оны мөн үеэс 18.9 хувиар өссөн байна.

XII. Гэмт хэрэг

Цагдаагийн хэлтсийн 2019 оны 4 сарын байдлаар аймгийн хэмжээнд нийт бүртгэгдсэн гэмт хэргийн тоо 88 болж өнгөрсөн оны мөн үе‎тэй харьцуулахад  13.7 хувь болж буурсан байна. Гэмт хэрэгт холбогдогчдын тоо өнгөрсөн оны мөн үет‎эй харьцуулахад 52 хувиар өсч 38 хүн холбогдоод байна. 2019 оны 4 сарын  байдлаар танхайрах, булаалт, албан тушаал, хүнийг санаатай хөнөөх, хүчингийн  гэмт хэрэг гараагүй байна. Өнгөрсөн оны мөн үеэс дээрмийн гэмт хэрэг, малын хулгайн хэрэг, тээврийн хэрэгслийн ашиглалтын  журмын эсрэг гэмт хэрэг өссөн байна. Харин бусдын бие махбодид гэмтэл учруулах хэрэг, хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх гэмт хэрэг, бусад хэрэг буурсан байна.

Бүртгэгдсэн нийт хэргүүдийг өнгөөр нь авч үзвэл 13.6 хувийг хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, 23.8 хувийг бусдын эд хөрөнгийн хулгайн хэрэг, 1.2 хувийг хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх гэмт хэрэг, 14.7 хувийг замын хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын эсрэг гэмт хэрэг, 2.3 хувийг дээрмийн хэрэг, 22.7 хувийг малын хулгайн хэрэг, 12.5 хувийг залилангийн хэрэг,  9.1 хувийг бусад хэрэг тус тус эзэлж байна.

Нийт г‎эмт хэргийн 10.2 хувийг согтуугаар, 4.5 хувийг бүлэглэж, 13.6 хувийг хүүхэд оролцсон, 28.4 хувийг тухай сард бүртгэгдсэн гэмт хэрэг, 6.8 хувийг гудамж талбайд үйлдэгдсэн хэрэг, 10.2 хувийг эмэгтэй хүн оролцон үйлдсэн хэрэг эзэлж байна. 18 ба түүнээс дээш насны 10000 хүнд ногдох гэмт хэрэг аймгийн дүн 29 хүн байхад  Луус 49, Дэрэн 51, Дэлгэрцогт 44, Сайнцагаан 40 байгаа нь гэмт хэрэг ихтэй сумдад орж байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол 271 сая төгрөг, түүний 20.3 хувь буюу 54.9 сая төгрөгийг нөхөн төлүүлээд байна. Гэмт хэрэг илрүүлэлтийн хувь аймгийн хэмжээнд өмнөх оны мөн үеэс 14.9 хувиар өсч, 38.3 хувь болсон байна..

XIII. Байгаль орчин

ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

Агaaрын темперaтурын сарын дундаж нь ихэнх нутгаар 8-14 градус дулаан буюу ОЖД-с 1.0-1.5 градусаар дулаан байх төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 13-18 градус дулаан байна. Гуравдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүсч шөнөдөө 1-6 градус, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна. Харин гуравдугаар арав хоногийн эхээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 27-32 градус хүрч дулаарна. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.  Энэ сард нутгийн зүүн өмнөд хэсгээр  уур амьсгалын  дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй.

            Нэгдүгээр арав хоногийн сүүлчээр зарим газраар бороо хур тунадас орно. Хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн ба дунд үеэр зарим газраар бороо орох төлөвтэй. Дуу цахилгаантай.

            Салхи нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёр ба гуравдугаар арав хоногийн эхэн ба дунд үе, сүүлчээр зарим газраар 15-17 м/с  хүртэл ширүүсч шороон шуурга шуурах төлөвтэй.


Сэтгэгдэл бичих

 ХҮНСНИЙ ГОЛ НЭРИЙН БАРААНЫ ҮНЭ

2019.07.17-ны байдлаар  / төгрөг /

Гурил, I  зэрэг,             кг 1200
Хонины мах,               кг 7500
Үхрийн мах,                 кг 0
Ямааны ястай мах     кг

7000

Элсэн чихэр,                кг 1930
Цагаан будаа,             кг

2280

Шингэн сүү,                 л 2500
Ноолуурын үнэ            кг 80000
Бензин, А-80,              литр 1810
Бензин, А-92,              литр 1920
Дизелийн түлш,          литр 2320


        ЭНД ДАРНА УУ