"ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛ" СУДАЛГААНЫ ҮР ДҮНГИЙН СУРГАЛТ БОЛЛОО

Нийтэлсэн: 2019 он 02 сар 26. 03 цаг 31 минут

Үндэсний статистикийн хороо, Монгол дахь НҮБ-ын Хүн амын сантай хамтран 2017 онд жендэрт суурилсан хүчирхийллийн тархалтын судалгааг улс орон даяар анх удаа зохион байгуулж, 2018 оны 6-р сард үр дүнг улсын хэмжээнд танилцуулсан юм. Тус аймагт "Жендэрт суурилсан хүчирхийлэл" үндэсний судалгааны үр дүнг аймгийн бодлого тѳлѳвлѳгч, боловсруулагч, шийдвэр гаргагч болон хэрэглэгч нарт танилцуулах, цаашдын хамтын ажиллагаа, бодлогын зѳвлѳмж боловсруулах зорилготой семинар амжилттай зохион байгуулагдлаа. Семинарт ҮСХ-ны ХАНСГ-ын дарга А.Амарбал, ахлах статистикч Н.Должинсүрэн, аймгийн БСУГ, ГБЗХГ-ын холбогдох ажилтнууд, аймгийн Цагдаагийн газрын хүүхдийн байцаагч, ЕБС-ийн нийгмийн ажилтнууд, аймгийн төв Сайнцагаан сумын багийн засаг дарга, нийгмийн ажилтнууд, төрийн бус байгууллагын төлөөллүүд оролцлоо. Семинарын үеэр бүлгийн хэлэлцүүлэг зохион байгуулж, оролцогчид санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байлаа. Мөн цаашид Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг бууруулах чиглэлээр холбогдох байгууллагууд хамтран ажиллахаар боллоо.


Сэтгэгдэл бичих

 ХҮНСНИЙ ГОЛ НЭРИЙН БАРААНЫ ҮНЭ

2019.03.13-ны байдлаар  / төгрөг /

Гурил, I  зэрэг,             кг 1230
Хонины мах,               кг 7500
Үхрийн мах,                 кг 0
Ямааны ястай мах     кг

6800

Элсэн чихэр,                кг 2000
Цагаан будаа,             кг

2320

Шингэн сүү,                 л 3500
Ноолуурын үнэ            кг 110000
Бензин, А-80,              литр 1790
Бензин, А-92,              литр 1840
Дизелийн түлш,          литр 2330


        ЭНД ДАРНА УУ