2018 оны 12 сарын аймгийн нийгэм, эдийн засгийн танилцуулга хэвлэгдэн гарлаа.

Нийтэлсэн: 2019 он 01 сар 14. 06 цаг 26 минут

Дундговь аймаг 2018 оны жилийн эцэст 3825.9 мянган толгой мал тоолуулсан нь өмнөх оноос 232.9 мянган толгой буюу 6.5 хувиар өссөн байна.  Үүний дотор тэмээ 39.6 мянга, адуу 162.9 мянга, үхэр 76.1 мянга, хонь 1831.1 мянга, ямаа 1716.6 мянган толгой болж мал сүрэг таван төрөл дээрээ өссөн байна. Улсын хэмжээнд Тэмээ болон ямааны тоогоор 5-р байрт орсон байна. Малын өсөлтийг төрлөөр нь авч үзвэл адуу 1.7 хувь буюу 2.7 мянга, үхэр 1.1 хувь буюу 0.8 мянга, тэмээ 6.8 хувь буюу 2.5 мянга, хонь 8.6 хувь буюу 144.9 мянга, ямаа 5.0 хувь буюу 82.1 мянган толгойгоор тус тус өсч улсын хэмжээнд тэмээ болон ямааны тоогоор 5-р байрт орсон байна.Нийт мал сүрэгт хонь 48.0 хувь, ямаа 45.0 хувь, адуу 4.0 хувь, үхэр 2.0 хувь, тэмээ 1.0 хувийг эзэлж байна. Энэ оныг 1980 онтой харьцуулж үзэхэд нийт сүрэгт эзлэх хонины хувь 6.0 пунктээр буурч, ямааны эзлэх хувь 20.0 пунктээр өссөн, адууны эзлэх хувь 7.0 пунктээр буурсан, үхрийн эзлэх хувь 4.0 пунктээр, тэмээний эзлэх хувь 3 пунктээр тус тус буурсан байна.

Малын тоо 2018 оны эцэст 15 сум болон аймгийн дүнгээр 5 төрлөөр өсчээ. Нийт малын тоо Өлзийт сум 16.7 хувь, Баянжаргалан сум 13.3 хувь, Дэлгэрхангай сум 12.6 хувь, Өндөршил сум 10.0 хувь, Хулд сум 9.9 хувь, Луус сум 9.1 хувиар өсч хамгийн их өсөлттэй гарчээ. Дундговь аймгийн Эрдэнэдалай сум 2017 онд Монгол улсын хамгийн олон малтай сумаар шалгарч байсан бол 2018 онд хоёрдугаар байрт орлоо. Аймгийн хамгийн олон малтай сумдаар Эрдэнэдалай сум 557.3 мянган толгой, Сайнцагаан сум 397.5 мянган толгой, Өлзийт  сум 330.6 мянган толгой, Адаацаг сум 295.2 мянган толгой,  Хулд сум 292.7 мянган толгой мал тоолуулсан байна.Аймгийн хэмжээнд 2018 оны эцэст 8466 малтай өрх байгаагийн 7159 өрх нь мал аж ахуйн үйлдвэрлэл эрхэлдэг малчин өрх байна. Мөн 12136 малчид байгаагаас 42.9 хувь буюу 5210 нь эмэгтэйчүүд байна. Малтай нийт өрхийн тоо өмнөх оноос 2.2 хувиар, малчин өрхийн тоо өмнөх оноос 2.2 хувиар өссөн байна.Малтай өрхийг малын тоогоор нь бүлэглэн үзвэл 201-999, малтай өрх 1.1 пунктээр өссөн байхад, 1000-аас дээш малтай өрхийн тоо 1.1 пунктээр өссөн байна. Эндээс харахад 200 хүртэл малтай өрхийн тоо буурч, 201 дээш малтай өрхийн тоо өсч байна .Мянгаас дээш малтай малчин өрхийн тоо энэ онд 906 болж, өмнөх оноос 116-аар буюу 14.7 хувиар өссөн байна. Хамгийн олон мянгат малчинтай сумдаар Эрдэнэдалай сум 103 мянгат, Гурвансайхан сум 88 мянгат, Өлзийт сум 86 мянгат, Хулд сум 84 мянгат, Сайнцагаан сум 76 мянгат малчинтай байна.

Дэлгэрэнгүй


Сэтгэгдэл бичих

 ХҮНСНИЙ ГОЛ НЭРИЙН БАРААНЫ ҮНЭ

2019.03.13-ны байдлаар  / төгрөг /

Гурил, I  зэрэг,             кг 1230
Хонины мах,               кг 7500
Үхрийн мах,                 кг 0
Ямааны ястай мах     кг

6800

Элсэн чихэр,                кг 2000
Цагаан будаа,             кг

2320

Шингэн сүү,                 л 3500
Ноолуурын үнэ            кг 110000
Бензин, А-80,              литр 1790
Бензин, А-92,              литр 1840
Дизелийн түлш,          литр 2330


        ЭНД ДАРНА УУ