2018 оны 11 сарын аймгийн нийгэм эдийн засгийн танилцуулга хэвлэгдэн гарлаа

Нийтэлсэн: 2018 он 12 сар 12. 08 цаг 38 минут

 

Аймгийн нийгэм, эдийн засгийн байдал

(2018 оны 11 сарын байдлаар)

I.Төсвийн орлого

Description: 15Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэдээгээр 2018 оны   11-р сарын  байдлаар орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлт 99.4 хувьтай буюу 6967.6 сая төгрөгийн гүйцэтгэлтэй байна. Үүнээс гадна улсын төвлөрсөн төсөвт оруулбал зохих орлогын төлөвлөгөө 103.4 хувьтай буюу 1742.7 сая төгрөгийн орлогыг улсын төвлөрсөн төсөвт оруулаад байна. Улсын болон орон нутгийн төсөвт нийт дүнгээр 8710.3 сая төгрөгийн орлого оруулж, аймгийн дүнгээр орлогын төлөвлөгөөний биелэлт 100.1 хувьтай байна.

Тусламжийн орлогыг оруулан тооцсоноор аймгийн хэмжээний нийт орлого ба тусламж  37566.4 сая төгрөг болж, төлөвлөгөөний биел‎элт  99.8 хувьтай байна. Орон нутгийн төсөвт ‎улсын төсвөөс авсан санхүүгийн дэмжлэг  6516.3 сая төгрөг, тусгай зориулалтын шилжүүлгээс санхүүжих 22260.7 сая төгрөг, орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас 1821.9 сая төгрөг нийт 30598.9 сая төгрөгийн тусламжийн орлого орсон байна.

         Орон нутгийн төсвийн орлогынхоо төлөвлөгөөгДэлгэрцогт, Дэрэн, Цагаандэлгэр, Баянжаргалан, Өндөршил,  Луус, Дэлгэрхангай, Сайнцагаан, Адаацаг сумд 4.8-131.4хувиар буюу 3.5-543.9 сая төгрөгөөр төлөвлөгөөгөө давуулан биелүүлсэн бол бусад сумд төлөвлөгөөгөө 6.9-64.4 хувиар тасалдуулсан байна.-дэлгэрэнгүйd


Сэтгэгдэл бичих

 ХҮНСНИЙ ГОЛ НЭРИЙН БАРААНЫ ҮНЭ

2019.01.16-ны байдлаар  / төгрөг /

Гурил, I  зэрэг,             кг 1200
Хонины мах,               кг 6500
Үхрийн мах,                 кг 0
Ямааны ястай мах     кг

5500

Элсэн чихэр,                кг 1930
Цагаан будаа,             кг

2330

Шингэн сүү,                 л 3000
Ноолуурын үнэ            кг 85000
Бензин, А-80,              литр 1810
Бензин, А-92,              литр 1870
Дизелийн түлш,          литр 2460


        ЭНД ДАРНА УУ