Аймгийн эдийн засаг, нийгмийн байдал ( 2014 оны эхний 9 сарын байдлаар)

Нийтэлсэн: 2014 он 10 сар 14. 09 цаг 49 минут

 Аймгийн эдийн засаг, нийгмийн байдал
( 2014 оны эхний  9 сарын байдлаар)
                
I.Төсвийн орлого
Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэдээгээр 2014 оны эхний 9 сарын  байдлаар орон нутгийн төсвийн орлого өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 25,9 хувиар өсч 3032,9 сая төгрөгийн гүйцэтгэлтэй байна. Үүний гадна улсын төвлөрсөн төсөвт оруулбал зохих орлогын төлөвлөгөө 19,5 хувиар давж биелэн 1212,7 сая төгрөгийн орлогыг улсын төвлөрсөн төсөвт оруулаад байна. Улсын болон орон нутгийн төсөвт нийт дүнгээр 4245,6 сая төгрөгийн орлого оруулж, аймгийн дүнгээр орлогын төлөвлөгөөний биелэлт 70,7 хувьтай байна.
Тусламжийн орлогыг оруулан тооцсоноор аймгийн х‎эмжээний нийт орлого ба тусламж 30092,7 сая төгрөг болж, төлөвлөгөөний биел‎элт 89,2 хувьтай байна. Орон нутгийн төсөвт ‎улсын төсвөөс авсан санхүүгийн дэмжлэг 6505,2 сая төгрөг, Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангийн орлогын шилжүүлгээс 5588,5 тусгай зориулалтын шилжүүлгээс 14966,1 нийт 27059,8 сая төгрөгийн тусламжийн орлого орсон байна.
Орон нутгийн төсвийн орлогынхоо төлөвлөгөөг Өлзийт,  Дэлгэрхангай, Сайхан-овоо сумд 5077,4-79955,0 мянган төгрөгөөр тасалсан  бол бусад сумд төлөвлөгөөгөө 2,9-80,8

Дэлгэрэнгүй татаж авах


Сэтгэгдэл бичих

 ХҮНСНИЙ ГОЛ НЭРИЙН БАРААНЫ ҮНЭ

2019.07.17-ны байдлаар  / төгрөг /

Гурил, I  зэрэг,             кг 1200
Хонины мах,               кг 7500
Үхрийн мах,                 кг 0
Ямааны ястай мах     кг

7000

Элсэн чихэр,                кг 1930
Цагаан будаа,             кг

2280

Шингэн сүү,                 л 2500
Ноолуурын үнэ            кг 80000
Бензин, А-80,              литр 1810
Бензин, А-92,              литр 1920
Дизелийн түлш,          литр 2320


        ЭНД ДАРНА УУ