НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ БОЛЛОО

Нийтэлсэн: 2018 он 11 сар 15. 01 цаг 34 минут

Mонгол улсад Статистикийн байгууллага үүсч хөгжсөний 94 жилийн ойг тохиолдуулан тус хэлтсээс нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулж, 22 төрийн байгууллагын удирдлагууд, 110 төрийн албан хаагч болон 300 гаруй иргэдэд өврийн дэвтэр, 2017 оны аймгийн нийгэм эдийн засгийн инфографик, Сайнцагаан сумын 10 жилийн танилцуулга, бусад тараах материал, ном, эмхэтгэл, брошур зэрэг мэдээллийг тархааж, ХАӨМС дахь мэдээллийн тулгалт хийн, шинэчилж, сонирхолтой статистикийн батламжийг хэвлэн гардуулж, хэрэглэгчийн санал асуулгын хуудас бөглүүлэн Статистик мэдээллийг хэрхэн, хаанаас авах талаарх мэдээллийг иргэдэд хүргэж цаашид Статистик мэдээллийг ямар хаягаар авах талаар санал хүсэлт, мэдээллийг төрийн болон хувийн ААНБ, иргэдээс цуглуулж ажиллалаа.
Нээлттэй хаалганы өдөрлөгийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцсон Сайнцагаан сумын Статистик хариуцсан мэргэжилтэн, Багийн Засаг дарга нар, Багийн нийгмийн ажилтнууд болон хэлтсийн хамт олондоо талархал илэрхийлж, цаашдынх нь ажил хөдөлмөрт өндөр амжилт, амьдралд нь аз жаргал, эрүүл энхийг хүсье!

 


Сэтгэгдэл бичих

 ХҮНСНИЙ ГОЛ НЭРИЙН БАРААНЫ ҮНЭ

2019.03.13-ны байдлаар  / төгрөг /

Гурил, I  зэрэг,             кг 1230
Хонины мах,               кг 7500
Үхрийн мах,                 кг 0
Ямааны ястай мах     кг

6800

Элсэн чихэр,                кг 2000
Цагаан будаа,             кг

2320

Шингэн сүү,                 л 3500
Ноолуурын үнэ            кг 110000
Бензин, А-80,              литр 1790
Бензин, А-92,              литр 1840
Дизелийн түлш,          литр 2330


        ЭНД ДАРНА УУ