НИЙГМИЙН ҮЗҮҮЛЭЛТИЙН ТҮҮВЭР СУДАЛГАА ЯВАГДАНА

Нийтэлсэн: 2018 он 10 сар 12. 03 цаг 18 минут

Үндэсний Статистикийн Хороо Монгол Улсын Статистикийн тухай хуульд заасны дагуу Нийгмийн Үзүүлэлтийн Түүвэр Судалгааг 1996 оноос эхлэн 5 жил тутамд зохион байгуулж ирлээ. Энэхүү 6 дахь удаагийн судалгааг олон улсын жишиг арга зүй, аргачлалын дагуу НҮБ-ын Хүүхдийн Сан болон Хүн Амын Сангийн техник, санхүүгийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж байна.
Бид улсын хэмжээнд 14500 өрхийг санамсаргүй түүврийн аргаар сонгосны нэг нь Танай өрх юм. Та бүхэн Монгол Улсын нийт өрх, хүн амын нөхцөл, байдлыг дүгнэх төлөөлөл болсонд баяр хүргэе. Энэхүү судалгаагаар Тогтвортой хөгжлийн зорилт болон хүн амын эрүүл мэнд, нөхөн үржихүй, эх, нялхсын талаар төр засгаас дэвшүүлсэн бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлэх, цаашдын хөгжлийн бодлого боловсруулахад шаардлагатай мэдээллийг бий болгоно.
Судалгааны мэдээллийг үнэн зөв өгч, 2018 онд манай улсын хүүхэд, эмэгтэй, эрэгтэйчүүдийн нөхцөл байдал ямар байгаа дүр зургийг бүтээлцэх Танд гүн талархал илэрхийлье.


Сэтгэгдэл бичих

 ХҮНСНИЙ ГОЛ НЭРИЙН БАРААНЫ ҮНЭ

2019.03.13-ны байдлаар  / төгрөг /

Гурил, I  зэрэг,             кг 1230
Хонины мах,               кг 7500
Үхрийн мах,                 кг 0
Ямааны ястай мах     кг

6800

Элсэн чихэр,                кг 2000
Цагаан будаа,             кг

2320

Шингэн сүү,                 л 3500
Ноолуурын үнэ            кг 110000
Бензин, А-80,              литр 1790
Бензин, А-92,              литр 1840
Дизелийн түлш,          литр 2330


        ЭНД ДАРНА УУ