Аймгийн нийгэм, эдийн засгийн байдал (2018 оны 9 сарын байдлаар)

Нийтэлсэн: 2018 он 10 сар 10. 08 цаг 06 минут

I.Төсвийн орлого

Description: 15 Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэдээгээр 2018 оны   9-р сарын  байдлаар орон нутгийн төсвийн орлогын   төлөвлөгөөний биелэлт 93.2 хувьтай буюу 5377.9 сая төгрөгийн гүйцэтгэлтэй байна. Үүнээс гадна улсын төвлөрсөн төсөвт оруулбал зохих орлогын төлөвлөгөө 84.3 хувьтай буюу 1145.0 сая төгрөгийн орлогыг улсын төвлөрсөн төсөвт оруулаад байна. Улсын болон орон нутгийн төсөвт нийт дүнгээр 6522.9 сая төгрөгийн орлого оруулж, аймгийн дүнгээр орлогын төлөвлөгөөний биелэлт 91.5 хувьтай байна.

Тусламжийн орлогыг оруулан тооцсоноор аймгийн хэмжээний нийт орлого ба тусламж  30244.5 сая төгрөг болж, төлөвлөгөөний биел‎элт  98.7 хувьтай байна. Орон нутгийн төсөвт ‎улсын төсвөөс авсан санхүүгийн дэмжлэг  5395.6 сая төгрөг, тусгай зориулалтын шилжүүлгээс санхүүжих 17890.2 сая төгрөг, орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас 1580.8 сая төгрөг нийт 24866.6 сая төгрөгийн тусламжийн орлого орсон байна.  Орон нутгийн төсвийн орлогынхоо төлөвлөгөөг  Дэлгэрцогт, Дэрэн, Цагаандэлгэр, Баянжаргалан, Өндөршил,  Луус, Дэлгэрхангай, Сайнцагаан, Адаацаг сумд 4.4-51.3 хувиар буюу 8.9-165.9 сая төгрөгөөр төлөвлөгөөгөө давуулан биелүүлсэн бол бусад сумд төлөвлөгөөгөө 2.6-64.4 хувиар тасалдуулсан байна. 

         

 II.Төсвийн зарлагa

Description: 152018 оны 9 сарын байдлаар орон нутгийн төсвийн байгууллагын зардлын дүн 26454.8 сая төгрөг болж өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.3 хувиар өссөн байна. Зардлын төрлөөр авч үзвэл цалин хөлс нэмэгдэл урамшууллын зардал 13670.5 сая төгрөг болж  нийт зардлын 51.7 хувийг эзэлж байна. Ажил олгогчоос нийгмийн даатгалд төлөх шимтгэл өмнөх оноос 12.8 хувиар өсч 1629.2 сая төгрөг болсон байна. Тухайн сарын байдлаар өмнөх оны мөн үеэс эд хогшил урсгал засварын зардал 70.0 хувиар, бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний төлбөр хураамж 42.5 хувиар өссөн байна. Мөн байр ашиглалттай холбоотой тогтмол зардал, хангамжийн бараа материалын зардал, томилолтын зардал, засгийн газрын дотоод шилжүүлэг, хөрөнгийн зардал өмнөх оны мөн үеэс өссөн бол бараа норматив зардал, бараа үйлчилгээний бусад зардал, бусад урсгал шилжүүлэг 3.5-16.8 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Description: 15           III.Банк 

Банкны зээлийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс  12.9 хувиар өсч 109057.1 сая төгрөг болжээ. Үүнээс анхаарал хандуулах зээл 698.1 сая төгрөг, чанаргүй зээл 981.5 сая төгрөгийн үлдэгдэлтэй болж өмнөх оны мөн үеэс анхаарал хандуулах зээл 45.0 хувиар өсч, чанаргүй зээл 10.1 хувиар өссөн байна. Нийт зээлийн үлдэгдлийн 1.6 хувийг анхаарал хандуулах ба чанаргүй зээл эзэлж байна. Иргэдийн хувийн хадгаламж  өмнөх оны мөн үеэс 26.5 хувиар өсч 49279.7 сая төгрөг болов.

  IV.Бүртгэлтэй ажилгүйчүүд

2018 оны 9 сарын байдлаар аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газарт бүртгэлтэй ажил  хайж байгаа  595 хүн бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 26.3 хувиар    буурсан байна. Нийт ажилгүйчүүдийн 52.1  хувь буюу 310 нь эмэгтэйчүүд байна.Description: 4.jpg Аймгийн хэмжээнд хөдөлмөрийн насны 10000 хүнд 195 ажилгүйчүүд ногдож байхад Говь-Угтаал 702, Баянжаргалан 278, Хулд 372, Гурвансайхан 283, Дэрэн 220, Өлзийт 268 байгаа нь аймгийн дунджаас  дээгүүр байна. Ажил хайгч  иргэдийн 13.0 хувь нь дипломын болон баклаврын дээд, 3.0 хувь нь тусгай мэргэжлийн дунд, 7.0 хувь нь техникийн болон мэргэжлийн, 39.0 хувь нь бүрэн дунд, 25.0 хувь нь суурь, 10.0 хувь нь бага, 3.0 хувь нь боловсролгүй иргэд байна.

         V.Ажлын байрны зуучлал

Description: 4.jpg Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын   2018 оны 9 сарын мэдээгээр нийт 274 хүн ажлын байранд зуучлагдсан байна.  Ажлын байранд зуучлагдсан иргэдийг  эдийн засгийн үйл ажиллагааны салбараар авч үзэхэд удирдлагын болон дэмжлэг үзүүлэх үйл ажиллагаа 21.9 хувь, үйлчилгээний бусад үйл ажиллагаа 39.1 хувь, Төрийн удирдлага батлан хамгаалахын салбарт 6.6 хувь, боловсролын салбарт 7.7 хувь, санхүү даатгалын салбарт тус бүр 4.0 хувь нь зуучлагдсан  бол үлдсэн хувь нь хөдөө аж ахуй, уул уурхай, эрүүл мэнд, урлаг соёлын  салбарт зуучлагджээ.    

VI. Нийгмийн халамж

 2018 оны эхний 9 сарын байдлаар нийгмийн халамжийн сангаас 14440 хүнд 4438.6 сая төгрөгийн тэтгэвэр тэтгэмж, халамжийг олгосон байна. Нийт тэтгэвэр тэтгэмж авагчдын 31.1 % буюу 4492 нь алдарт эхийн одонтой эхчүүд бөгөөд 623.5  сая төг, 17.1 % буюу 2465 нь насны хишиг тэтгэмж авч буй ахмадууд 426.0 сая төг, 19.0 %  буюу 2740 нь 0-3 насны хүүхдээ асарч буй эхчүүдэд 932.2 сая төг, нөхцөлт мөнгөн тэтгэмжийг 885 иргэнд 458.2 сая төгрөг, Халамжийн тэтгэврийг 808 иргэнд 985.9 сая төгрөг, жирэмсэн нярай, хөхүүл хүүхэдтэй 1047 эхэд 134.7 сая төгрөгийн тэтгэвэр тэтгэмжийг олгосон байна.

 

YII. Нийгмийн даатгал

Аймгийн нийгмийн даатгалын сангийн орлого 2018 оны эхний 9 сарын байдлаар 21827.4 сая төгрөг, зарлага 22001.0 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс орлого 549.0  сая төгрөгөөр, зарлага 2517.8 сая төгрөг буюу 9.6 хувиар өслөө.

        Аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн мэдээгээр нийгмийн даатгалд 2018 оны эхний 9 сарын байдлаар 10346 хүн шимтгэл төлөгч, даатгуулагчаар бүртгэгдсэний 2252 хүн буюу 21.8 хувь нь аж ахуйн нэгж, байгууллагаас, 4034 хүн буюу 39.0 хувь нь төсөвт байгууллагаас, 4060 хүн буюу 39.2 хувь нь сайн дураар шимтгэл төлсөн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад сайн дурын даатгуулагч буурч, аж ахуй нэгж, байгууллага, төсөвт байгууллагын даатгуулагч өссөн байна.Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 2018 оны эхний 8 сарын байдлаар 16901.0 сая төг болж, үүний 82.6 хувийг өндөр настны, 11.5 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн, 2.8 хувийг тэжээгчээ алдсаны, 3.1 хувийг цэргийн тэтгэвэр эзэлж байна. 

Энэ оны эхний 9 сарын байдлаар тэтгэврийн даатгалын сангаас тэтгэвэр авагч 6903 хүн байна. Нийт тэтгэвэр авагчдын 81.9 хувь буюу 5653 хүн өндөр насны, 12.7 хувь буюу 879 хүн тахир дутуугийн, 3.5 хувь  буюу 244 хүн тэжээгчээ алдсаны, 1.8 хувь буюу 127 хүн нь цэргийн тэтгэвэр авагчид байна. Энэ оны эхний 9 сарын байдлаар тэтгэмжийн даатгалын сангаас тэтгэмж авагчид 1840 ҮОМШӨ-ний даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж авагчид 27 ажилгүйдлийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж авагч 223 хүн байна. Эхний 9 сарын байдлаар эрүүл мэндийн даатгалд даатгуулагчийн тоо 16973 байгаагийн  57.8 хувь буюу 9804 төр хариуцах иргэд, 26.6 хувь буюу 4505 малчид, 12.0 хувь буюу 2030 аж ахуйн нэгжийн эзэн, хувиараа хөдөлмөр эрхлэгч, 3.7 хувь буюу 634 оюутан суралцагсад байна.

            2018 оны 9 сарын байдлаар аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн мэдээгээр нийгмийн даатгалын шимтгэлийн орлого 7960.0 сая төгрөг болж төлөвлөгөөгөө 21.7 хувиар буюу 1419.8 сая төгрөгөөр давуулан биелүүлсэн байна. Нийгмийн даатгалын шимтгэлийн орлогын төлөвлөгөөгөө Гурвансайхан сумаас бусад бүх сумд давуулан биелүүлсэн байна.

VIII. Эрүүл мэнд

э-мэндЭрүүл мэндийн газрын мэдээгээр аймгийн хэмжээнд 2018 оны 9 сарын   байдлаар 701 эх төрсөн нь өнгөрсөн мөн үеэс 43 төрөлтөөр өссөн ба нийт 707 хүүхэд амьд төрсөн байна. Төрсөн эхчүүдийн 90.9 хувь нь  аймгийн нэгдсэн эмнэлэгт төрсөн байна. Тус аймагт энэ оны байдлаар эхийн эндэгдэл гараагүй.

2018 оны 9 сарын  байдлаар 1 хүртлэх насны нялхсын эндэгдэл 6 байгаа нь Дэлгэрцогт, Дэлгэрхангай, Гурвансайхан, Цагаандэлгэр сум болон аймгийн нэгдсэн эмнэлэгт бүртгэгдсэн байна. Нас баралтын 210 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд өнгөрсөн оны мөн үеэс 37 тохиолдлоор өсчээ. Нас баралтыг шалтгаанаар нь авч үзвэл хорт хавдрын нас баралт хамгийн өндөр 32.4 хувийг эзэлж байна.

Оны эхний 9 сарын  байдлаар стационарт шинээр 8268 эмчлүүлэгч хэвтэж, 8359 эмчлүүлэгч эмнэлгээс гарсан бөгөөд нийт  60101 ор хоног ашиглаж, дундаж ор хоног 7.2 байна. 2018 оны 9 сарын байдлаар 123681 үзлэг бүртгэгдсэнээс урьдчилан сэргийлэх үзлэг 27.3 %, амбулаторийн үзлэг 47.5%, идэвхтэй хяналт 17.2 %,  гэрийн үзлэг 5.4 %, гэрийн дуудлага 2.6%-ийг эзэлж байна. Нийт үзлэгт хамрагдсан хүмүүсийн 35.4 хувь нь эрэгтэй, 64.6 хувь нь эмэгтэй хүн байна. Халдварт өвчний  272 тохиолдол бүртгэгдээд байгаа нь урьд оны мөн үеэс 84 тохиолдлоор буурч, 10000 хүн амд ногдох халдварт өвчнөөр өвчлөгчдийн тоо 59.2 болж өмнөх оны мөн үеэс 19.5 хувиар буурсан байна.

 

IX. Хэрэглээний бараа үйлчилгээний үнэ,

үнийн   индекс

  Хэрэглээний үнийн индекс нь хэрэглэгчдийн худалдаж авсан бараа, үйлчилгээний нэр төрөл, чанар өөрчлөлтгүй тогтвортой байхад үнэ дунджаар хэрхэн өөрчлөгдөж  буйг хэмжих үзүүлэлт бөгөөд нэг өрхийг биш, нийт өрхөөр тооцсон үнийн дундаж өөрчлөлтийг харуулна. Тус аймагт 2018 оны 9-р сарын байдлаар  хэрэглээний үнийн индекс 2017 оны 9-р сартай  харьцуулахад 3.5  хувиар өсчээ.

            Хэрэглээний үнийн индекс 3.5  хувиар өсөхөд хүнсний бараа согтууруулах бус ундааны бүлэг 1.7 хувиар, согтууруулах ундаа, тамхи мансууруулах бодис 11.1 хувиар,  хувцас бөс бараа гутлын бүлэг 6.7  хувь өссөн, гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлэг 3.1 хувь, эм тариа эмчилгээний бүлэг 12.4, тээврийн бүлэг 5.2 хувиар өссөн  нь нөлөөлсөн байна.

2018 оны 9 сарын   байдлаар Сайнцагаан сумын хүнсний зах, дэлгүүрт худалдаалагдаж байгаа хүнсний гол нэрийн бараа, бензин , дизель түлш болон ноолуурын үнийг орууллаа. 

 

 

 

ХҮНСНИЙ ГОЛ НЭРИЙН БАРААНЫ ҮНЭ /7 хоногоор/

Барааны нэр, төрөл

IX/05

IX/12

IX/19

IX/26

1

Гурил, 1-р зэрэг, кг

1230

1230

1230

1230

2

Хонины мах, кг

6000

5800

5300

5500

3

Үхрийн мах, кг

0

0

0

0

4

Ямааны ястай мах, кг

5000

4500

4300

4500

5

Элсэн чихэр, кг

2000

2000

2000

2000

6

Цагаан будаа, кг

2300

2300

2300

2300

7

Шингэн сүү, л

2500

2500

2500

2500

8

Ноолуурын үнэ 1 кг

85000

85000

85000

85000

9

Бензин А-80, 1литр

1750

1790

1790

1790

10

Бензин А-92, 1литр

1930

1930

1930

1930

 

11

Дизель түлш 1 литр

2220

2290

2290

2290

                 

 

X.Хөдөө аж ахуй

2018 оны эхний 9 сарын байдлаар оны эхний төллөх насны хээлтэгч малын 79.4 хувь буюу 1193.1 мянган хээлтэгч мал төллөж, гарсан төл 92.6 хувь буюу 1106.4 мянган төл бойжиж байна.

Энэ оны эхний 9 сарын байдлаар 47150 толгой мал хорогдоод байна. Үүний 52.4 хувь нь ямаа, 34.4 хувь нь хонь, 13.2 хувийг бод малын хорогдол эзэлж байна. Нийт хорогдсон том малын 25.5 хувь нь хээлтэгч мал байна.

2018 оны 9 сарын байдлаар нийт 20,1 га-д төмс, 13,2 га-д хүнсний ногоо тариалж, 10 сарын 1-ны байдлаар 99,5 тн төмс, 55,5 тн хүнсний ногоо хураан аваад байна. мөн өөрийн хүчээр 3096.9 тн гар тэжээл бэлтгэсэн байна.

XI. Аж үйлдвэр

Description: 19.jpgАж үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлт 2018 оны 9 сарын байдлаар 4878.1 сая төгрөг болж өнгөрсөн оны мөн үеэс 1.2 хувиар  буурсан байна.

XII. Гэмт хэрэг

Цагдаагийн хэлтсийн 2018 оны эхний 9 сарын байдлаар аймгийн хэмжээнд нийт бүртгэгдсэн гэмт хэргийн тоо 229 болж өнгөрсөн оны мөн үе‎тэй харьцуулахад 32.4 хувь өссөн байна. Гэмт хэрэгт холбогдогчдын тоо өнгөрсөн оны мөн үет‎эй харьцуулахад 20 хувиар буурч, 96 хүн холбогдоод байна. 2018 оны эхний 9 сарын  байдлаар танхайрах, булаалт, , албан тушаалын гэмт хэрэг  гараагүй байна. Өнгөрсөн оны мөн үеэс, хүчингийн хэрэг, бусдын эд хөрөнгийн хулгайн хэрэг, залилангийн хэрэг нэмэгдсэн байна. Харин тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг хэрэг, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын хэрэг, хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын хэрэг, малын хулгайн хэрэг буурсан байна.

Бүртгэгдсэн нийт хэргүүдийг өнгөөр нь авч үзвэл 28.8 хувийг хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын хэрэг,  40 хувийг хулгайн, 7.4 хувийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг, 1.7 хувийг хүнийг санаатай алах хэрэг, 6.1 хувийг малын хулгайлах гэмт хэрэг, 1.7 хувийг хүчиндэх, залилангийн хэрэг 4.8 хувийг, 2.1 хувийг хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх, 0.4 хувийг дээрмийн хэрэг, 7 хувийг бусад   хэрэг тус тус эзэлж байна.

Нийт г‎эмт хэргийн 11.8 хувийг согтуугаар, 4.8 хувийг эмэгтэй хүн оролцсон, 7.4 хувийг бүлэглэж, 3.5 хувийг хүүхэд оролцож хэрэг үйлдсэн байна. 18 ба түүнээс дээш насны 10000 хүнд ногдох гэмт хэрэг аймгийн дүн 75 хүн байхад  Дэлгэрцогт 108,   Сайнцагаан 108, Хулд 99 байгаа нь гэмт хэрэг ихтэй сумдад орж байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол 682.4 сая төгрөг, түүний 33.7 хувь буюу 230 сая төгрөгийг нөхөн төлүүлээд байна. Гэмт хэрэг илрүүлэлтийн хувь аймгийн хэмжээнд өмнөх оны мөн үеэс 16.7 хувиар буурч 35.5 болсон байна.

               XIII. Барилга

Аймгийн дүнгээр энэ онд 3.689.5 сая төгрөгийн барилга угсралт, их засварын ажил хийгдсэн нь өмнөх онтой харьцуулахад 15.5 хувиар буурсан байна.  Энэ онд 988.0 сая төгрөгийн худалдаа үйлчилгээний зориулалттай барилга, 1079.9 сая төгрөгийн эмнэлгийн барилга, 702,9 сая төгрөгийн сургуулийн барилга, 237,1 сая төгрөгийн спорт биеийн тамирын барилга, 404,3 төгрөгийн орон сууцны бус бусад барилга, 43,6 сая төгрөгийн эрчим хүчний ажил, 60,0 төгрөгийн далан суваг шугамын ажил, 173,7 орон сууцны бус их засварын ажил хийгдсэн байна.

б-орчинXII. Байгаль орчин

ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

Агаарын температурын сарын дундаж нь нутгийн хойд хэсгээр 0-5 градус, бусад хэсгээр 4-9 градус дулаан буюу ихэнх нутгаар уур амьсгалын дунджийн орчим дулаан байна.

Нэгдүгээр арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна. Нэг ба хоёрдугаар арав хоногийн сүүлчээр сэрүүсч ихэнх нутгаар шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 2  градус хүйтнээс 3 градус дулаан байна. Бусад хугацаанд шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 11-16 градус дулаан байх төлөвтэй. Энэ сард нутгийн зүүн өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн сүүлчээр зарим газраар бороо хур тунадас орно. Хоёрдугаар арав хоногийн сүүлчээр нутгийн хойд хэсгээр, гуравдугаар арав хоногийн эхээр зарим газраар, сүүлчээр нь нутгийн хойд хэсгээр хур тунадас нойтон цас орох төлөвтэй. Салхи нэг ба хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр зарим газраар 16-18 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурах төлөвтэй.


/дэлгэрэнгүй/


Сэтгэгдэл бичих

 ХҮНСНИЙ ГОЛ НЭРИЙН БАРААНЫ ҮНЭ

2018.12.05 ны байдлаар  / төгрөг /

Гурил, I  зэрэг,             кг 1200
Хонины мах,               кг 5500
Үхрийн мах,                 кг 0
Ямааны ястай мах     кг

5000

Элсэн чихэр,                кг 1800
Цагаан будаа,             кг

2330

Шингэн сүү,                 л 3000
Ноолуурын үнэ            кг 85000
Бензин, А-80,              литр 1960
Бензин, А-92,              литр 2090
Дизелийн түлш,          литр 2525


        ЭНД ДАРНА УУ