Аймгийн нийгэм, эдийн засгийн 8-н сарын танилцуулга

Нийтэлсэн: 2014 он 09 сар 11. 12 цаг 30 минут

Аймгийн эдийн засаг, нийгмийн байдал

( 2014 оны эхний 8 сарын байдлаар)

                       

I.Төсвийн орлого

Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэдээгээр 2014 оны эхний 8 сарын  байдлаар орон нутгийн төсвийн орлого өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 29,3 хувиар өсч 2696,5 сая төгрөгийн гүйцэтгэлтэй байна. Үүний гадна улсын төвлөрсөн төсөвт оруулбал зохих орлогын төлөвлөгөө 11,8 хувиар давж биелэн 1002,6 сая төгрөгийн орлогыг улсын төвлөрсөн төсөвт оруулаад байна. Улсын болон орон нутгийн төсөвт нийт дүнгээр 3699,1 сая төгрөгийн орлого оруулж, аймгийн дүнгээр орлогын төлөвлөгөөний биелэлт 66,8 хувьтай байна.

Тусламжийн орлогыг оруулан тооцсоноор аймгийн х‎эмжээний нийт орлого ба тусламж 26509,0 сая төгрөг болж, төлөвлөгөөний биел‎элт 87,9 хувьтай байна. Орон нутгийн төсөвт ‎улсын төсвөөс авсан санхүүгийн дэмжлэг 6021,2 сая төгрөг, Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангийн орлогын шилжүүлгээс 4648,4 тусгай зориулалтын шилжүүлгээс 13142,9 нийт 23812,6 сая төгрөгийн тусламжийн орлого орсон байна.

Орон нутгийн төсвийн орлогынхоо төлөвлөгөөг Өлзийт, Өндөршил, Дэлгэрхангай, Сайхан-овоо сумд 5787,7-57346,2 мянган төгрөгөөр тасласан  бол бусад сумд төлөвлөгөөгөө 8-72,7хувиар давуулан биелүүлжээ.

II.Төсвийн зарлага

Орон нутгийн төсвийн зарлага оны эхний 8 сарын байдлаар 26168,1 сая төгрөг болж өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 38,6 хувиар өсчээ. Зарлагын төрлөөр авч үзвэл цалин хөлсний зардал өмнөх оноос 8,4 хувиар өсч 10423,9 сая төгрөг, нийгмийн халамжийн үйлчилгээ 2051,2 сая болж өмнөх оноос 11,5 хувиар буурчээ.

Дэлгэрэнгүй


Сэтгэгдэл бичих

 ХҮНСНИЙ ГОЛ НЭРИЙН БАРААНЫ ҮНЭ

2019.12.04-ны байдлаар  / төгрөг /

Гурил, I  зэрэг,             кг 1300
Хонины мах,               кг 6500
Үхрийн мах,                 кг 0
Ямааны ястай мах     кг

6000

Элсэн чихэр,                кг 1950
Цагаан будаа,             кг

2420

Шингэн сүү,                 л 3500
Ноолуурын үнэ            кг 60000
Бензин, А-80,              литр 1810
Бензин, А-92,              литр 1920
Дизелийн түлш,          литр 2490


        ЭНД ДАРНА УУ