2018 оны 6 сарын аймгийн нийгэм эдийн засгийн танилцуулга хэвлэгдэн гарлаа.

Нийтэлсэн: 2018 он 07 сар 09. 03 цаг 58 минут

 

 

Аймгийн нийгэм, эдийн засгийн байдал

(2018 оны 6 сарын байдлаар)

 

I.Төсвийн орлого

Description: 15 Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэдээгээр 2018 оны   6-р сарын  байдлаар орон нутгийн төсвийн орлогын   төлөвлөгөөний биелэлт 84.2 хувьтай буюу 3705.2 сая төгрөгийн гүйцэтгэлтэй байна. Үүнээс гадна улсын төвлөрсөн төсөвт оруулбал зохих орлогын төлөвлөгөө 66.9 хувьтай буюу 810.9 сая төгрөгийн орлогыг улсын төвлөрсөн төсөвт оруулаад байна. Улсын болон орон нутгийн төсөвт нийт дүнгээр 4516.1 сая төгрөгийн орлого оруулж, аймгийн дүнгээр орлогын төлөвлөгөөний биелэлт 80.4 хувьтай байна.

Тусламжийн орлогыг оруулан тооцсоноор аймгийн хэмжээний нийт орлого ба тусламж  22550.8 сая төгрөг болж, төлөвлөгөөний биел‎элт  97.0 хувьтай байна. Орон нутгийн төсөвт ‎улсын төсвөөс авсан санхүүгийн дэмжлэг  3994.1 сая төгрөг, тусгай зориулалтын шилжүүлгээс санхүүжих 13633.7 сая төгрөг, орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас 1217.8 сая төгрөг нийт 18845.6 сая төгрөгийн тусламжийн орлого орсон байна.

         Орон нутгийн төсвийн орлогынхоо төлөвлөгөөг Дэрэн, Баянжаргалан, Өндөршил,  Луус, Дэлгэрхангай, Сайхан-овоо, Эрдэнэдалай, Сайнцагаан, Адаацаг сумд 2.7-57.9 хувиар буюу 4.4-78.7 сая төгрөгөөр төлөвлөгөөгөө давуулан биелүүлсэн бол бусад сумд төлөвлөгөөгөө 9.5-77.6 хувиар тасалдуулсан байна. 

 II.Төсвийн зарлагa

 

Description: 152018 оны 6 сарын байдлаар орон нутгийн төсвийн байгууллагын зардлын дүн 18634.4 сая төгрөг болж өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.1 хувиар өссөн байна. Зардлын төрлөөр авч үзвэл цалин хөлс нэмэгдэл урамшууллын зардал 10191.5 сая төгрөг болж  нийт зардлын 54.7 хувийг эзэлж байна. Ажил олгогчоос нийгмийн даатгалд төлөх шимтгэл өмнөх оноос 13.0 хувиар өсч 1205.4 сая төгрөг болсон байна. Тухайн сарын байдлаар өмнөх оны мөн үеэс эд хогшил урсгал засварын зардал 45.0 хувиар, хөрөнгийн зардал 54.9 хувиар өссөн байна. Мөн байр ашиглалттай холбоотой тогтмол зардал, хангамжийн бараа материалын зардал, норматив зардал, томилолтын зардал, бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний төлбөр хураамж, засгийн газрын дотоод шилжүүлэг өмнөх оны мөн үеэс өссөн бол бараа үйлчилгээний бусад зардал, бусад урсгал шилжүүлэг 26.1-27.9 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

 

Description: 15III.Банк 

Банкны зээлийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс  9.4 хувиар өсч 94566.0 сая төгрөг болжээ. Үүнээс анхаарал хандуулах зээл 551.2 сая төгрөг, чанаргүй зээл 898.1 сая төгрөгийн үлдэгдэлтэй болж өмнөх оны мөн үеэс анхаарал хандуулах зээл 12.7 хувиар буурч, чанаргүй зээл 30.5 хувиар өссөн байна. Нийт зээлийн үлдэгдлийн 1.5 хувийг анхаарал хандуулах ба чанаргүй зээл эзэлж байна. Иргэдийн хувийн хадгаламж  өмнөх оны мөн үеэс 28.4 хувиар өсч 51146.2 сая төгрөг болов

 

IV.Бүртгэлтэй ажилгүйчүүд

2018 оны 6 сарын байдлаар аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газарт бүртгэлтэй ажил  хайж байгаа  399 хүн бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 3  дахин  буурсан байна. Нийт ажилгүйчүүдийн 48.6  хувь буюу 194 нь эмэгтэйчүүд байна.Description: 4.jpg Аймгийн хэмжээнд хөдөлмөрийн насны 10000 хүнд 131 ажилгүйчүүд ногдож байхад Баянжаргалан 185, Хулд 341, Гурвансайхан 262, Дэрэн 154 байгаа нь аймгийн дунджаас  дээгүүр байна. Ажил хайгч  иргэдийн 15.0 хувь нь дипломын болон баклаврын дээд, 3.0 хувь нь тусгай мэргэжлийн дунд, 8.0 хувь нь техникийн болон мэргэжлийн, 42.0 хувь нь бүрэн дунд, 23.0 хувь нь суурь, 8.0 хувь нь бага, 1.0 хувь нь боловсролгүй иргэд байна. Нийт бүртгэлтэй ажил хайгч иргэдийн 3.5 хувь буюу 14 нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байна.

 

V.Ажлын байрны зуучлал

Description: 4.jpgХөдөлмөр халамж үйлчилгээний газрын   2018 оны 6 сарын мэдээгээр нийт 219 хүн ажлын байранд зуучлагдсан байна.  Ажлын байранд зуучлагдсан иргэдийг  эдийн засгийн үйл ажиллагааны салбараар авч үзэхэд удирдлагын болон дэмжлэг үзүүлэх үйл ажиллагаа 25.5 хувь, үйлчилгээний бусад үйл ажиллагаа 39.8 хувь, Төрийн удирдлага батлан хамгаалахын салбарт 3.7 хувь, боловсролын салбарт 8.3 хувь, санхүү даатгалын салбарт тус бүр 4.2 хувь нь зуучлагдсан  бол үлдсэн хувь нь хөдөө аж ахуй, уул уурхай, эрүүл мэнд, урлаг соёлын  салбарт зуучлагджээ.     

 

VI. Нийгмийн халамж

 2018 оны эхний 6 сарын байдлаар нийгмийн халамжийн сангаас 13122 хүнд 2872.5 сая төгрөгийн тэтгэвэр тэтгэмж, халамжийг олгосон байна. Нийт тэтгэвэр тэтгэмж авагчидын 33.3% буюу 4371 нь алдарт эхийн одонтой эхчүүд бөгөөд 609.9  сая төг, 18.2 % буюу 2384 нь насны хишиг тэтгэмж авч буй ахмадууд 218.0 сая төг, 19.0 % буюу 2490 нь 0-3 насны хүүхдээ асарч буй эхчүүдэд 578.6 сая төг, нөхцөлт мөнгөн тэтгэмжийг 838 иргэнд 303.3 сая төгрөг, Халамжийн тэтгэвэрийг 782 иргэнд 648.9 сая төгрөг, жирэмсэн нярай, хөхүүл хүүхэдтэй 802 эхэд 89.6 сая төгрөгийн тэтгэвэр тэтгэмжийг олгосон байна.

 

VII. Нийгмийн даатгал

 Аймгийн нийгмийн даатгалын сангийн орлого 2018 оны эхний 6 сарын байдлаар 14760.5 сая төгрөг, зарлага 12522.7 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс орлого 2057.0  сая төгрөгөөр өсч, зарлага 1826.0 сая төгрөг буюу 14.3 хувиар өслөө.

        Аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн мэдээгээр нийгмийн даатгалд 2018 оны эхний 6 сарын байдлаар 9513 хүн шимтгэл төлөгч, даатгуулагчаар бүртгэгдсэний 1952 хүн буюу 21.0 хувь нь аж ахуйн нэгж, байгууллагаас, 3803 хүн буюу 40.0 хувь нь төсөвт байгууллагаас, 3758  хүн буюу 39.0 хувь нь сайн дураар шимтгэл төлсөн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад аж ахуй нэгж, байгууллагын даатгуулагч,  сайн дурын даатгуулагч буурч Төсөвт байгууллага өссөн байна.

        Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 2018 оны эхний 6 сарын байдлаар  12561.6 сая төг болж, үүний 81.9 хувийг өндөр настны, 12.1 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн, 3.0 хувийг тэжээгчээ алдсаны, 3.0 хувийг цэргийн тэтгэвэр эзэлж байна. 

Энэ оны эхний 6 сарын байдлаар тэтгэврийн даатгалын сангаас тэтгэвэр авагч 6792 хүн байна. Нийт тэтгэвэр авагчдын 81.5 хувь буюу 5559 хүн өндөр насны, 13.2 хувь буюу 894 хүн тахир дутуугийн, 3.5 хувь  буюу 240 хүн тэжээгчээ алдсаны, 1.8 хувь буюу 121 хүн нь цэргийн тэтгэвэр авагчид байна.

Энэ оны эхний 6 сарын байдлаар тэтгэмжийн даатгалын сангаас тэтгэмж авагчид 1245, ҮОМШӨ-ний даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж авагчид 26 ажилгүйдлийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж авагч 148 хүн байна. Эхний 6 сарын байдлаар эрүүл мэндийн даатгалд даатгуулагчийн тоо 15635 байгаагийн 61.4 хувь буюу 9603 төр хариуцах иргэд, 24.6 хувь буюу 3845 малчид, 10.8 хувь буюу 1681 аж ахуйн нэгжийн эзэн, хувиараа хөдөлмөр эрхлэгч, 3.2 хувь буюу 506 оюутан суралцагсад байна.

            2018 оны 6 сарын байдлаар аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн мэдээгээр нийгмийн даатгалын шимтгэлийн орлого 5638.2 сая төгрөг болж төлөвлөгөөгөө 29.8 хувиар буюу 1296.1 сая төгрөгөөр давуулан биелүүлсэн байна. Нийгмийн даатгалын шимтгэлийн орлогын төлөвлөгөөгөө Гурвансайхан сумаас бусад бүх сумд давуулан биелүүлсэн байна.

VIII. Эрүүл мэнд

э-мэндЭрүүл мэндийн газрын мэдээгээр аймгийн хэмжээнд 2018 оны эхний хагас жилийн  байдлаар 475 эх төрсөн нь өнгөрсөн мөн үеэс 47 төрөлтөөр өссөн ба нийт 480 хүүхэд амьд төрсөн байна. Төрсөн эхчүүдийн 90.2 хувь нь  аймгийн нэгдсэн эмнэлэгт төрсөн байна. Тус аймагт энэ оны байдлаар эхийн эндэгдэл гараагүй.

2018 оны 6 сарын  байдлаар 1 хүртлэх насны нялхсын эндэгдэл 4 байгаа нь Дэлгэрцогт, Дэлгэрхангай сум болон аймгийн нэгдсэн эмнэлэгт бүртгэгдсэн байна. Нас баралтын 135 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд өнгөрсөн оны мөн үеэс 21 тохиолдлоор өсчээ. Нас баралтыг шалтгаанаар нь авч үзвэл хорт хавдрын нас баралт хамгийн өндөр 30.4 хувийг эзэлж байна.

Оны эхний 6 сарын  байдлаар стационарит шинээр 5935 эмчлүүлэгч хэвтэж, 5973 эмчлүүлэгч эмнэлгээс гарсан бөгөөд нийт  43549 ор хоног ашиглаж, дундаж ор хоног 7.3 байна. 2018 оны 6 сарын байдлаар 88218 үзлэг бүртгэгдсэнээс урьдчилан сэргийлэх үзлэг 29.5 %, амбулаторийн үзлэг 46.9%, идэвхитэй хяналт 16.1 %, гэрийн үзлэг 4.9 %, гэрийн дуудлага 2.6%-ийг эзэлж байна. Нийт үзлэгт хамрагдсан хүмүүсийн 35.9 хувь нь эрэгтэй, 64.1 хувь нь эмэгтэй хүн байна. Халдварт өвчний  225 тохиолдол бүртгэгдээд байгаа нь урьд оны мөн үеэс 90 тохиолдлоор буурч, 10000 хүн амд ногдох халдварт өвчнөөр өвчлөгчдийн тоо 49.0 болж өмнөх оны мөн үеэс 21.0 хувиар буурсан байна.

 

IX.Хэрэглээний бараа үйлчилгээний үнэ,үнийн индекс

 

 Хэрэглээний үнийн индекс нь хэрэглэгчдийн худалдаж авсан бараа, үйлчилгээний нэр төрөл, чанар өөрчлөлтгүй тогтвортой байхад үнэ дунджаар хэрхэн өөрчлөгдөж  буйг хэмжих үзүүлэлт бөгөөд нэг өрхийнхийг биш, нийт өрхөөр тооцсон үнийн дундаж өөрчлөлтийг харуулна. Тус аймагт 2018 оны 5-р сарын байдлаар  хэрэглээний үнийн индекс 2017 оны 5-р сартай  харьцуулахад 5.5  хувиар өсчээ.

            Хэрэглээний үнийн индекс 5.5  хувиар өсөхөд хүнсний бараа согтууруулах бус ундааны бүлэг 11.3 хувиар, согтууруулах ундаа, тамхи мансууруулах бодис 11.1 хувиар,  хувцас бөс бараа гутлын бүлэг 3.7  хувь өссөн, орон сууц, ус , цахилгаан, түлшний бүлэг 3.7 хувь буурсан, гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлэг 8.1 хувь, эм тариа эмчилгээний бүлэг 7.2, тээврийн бүлэг 3.0 хувиар өссөн  нь нөлөөлсөн байна.

2018 оны 5 сарын   байдлаар Сайнцагаан сумын хүнсний зах, дэлгүүрт худалдаалагдаж байгаа хүнсний гол нэрийн бараа, бензин , дизель түлш болон ноолуурын үнийг орууллаа.   

 

 

 

 

 

 

 

ХҮНСНИЙ ГОЛ НЭРИЙН БАРААНЫ ҮНЭ /7 хоногоор/

Барааны нэр, төрөл

VI/06

VI/13

VI/20

VI/27

1

Гурил, 1-р зэрэг, кг

1200

1200

1200

1200

2

Хонины мах, кг

7500

7000

7000

7000

3

Үхрийн мах, кг

0

0

0

0

4

Ямааны ястай мах, кг

6800

6500

6000

6000

5

Элсэн чихэр, кг

2000

2000

2000

2000

6

Цагаан будаа, кг

2283

2283

2300

2300

7

Шингэн сүү, л

3000

3000

2500

3000

8

Ноолуурын үнэ 1 кг

95000

90000

90000

97000

9

Бензин А-80, 1литр

1660

1660

1660

1660

10

Бензин А-92, 1литр

1780

 1780

1780   

1780

 

11

Дизель түлш 1 литр

2100

2100

2100

2100

                 

 

 

 

 

 

 

 

X.Хөдөө аж ахуй

Аймгийн хэмжээгээр энэ оны эхний хагас жилийн байдлаар оны эхний төллөх насны хээлтэгч малын 79.1 Хувь буюу 1188.8 мянган  хээлтэгч мал төллөж, гарсан төл 92.8 хувь буюу 1105.1 мянган төл бойжиж байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад төлөлсөн хээлтэгч 4.2 хувиар өсч, бойжсон төл 3.5 хувиар буурсан байна. Аймгийн хэмжээнд энэ оны эхний хагас жилийн байдлаар 44563 толгой мал хорогдоод байна. Үүний 52.9 хувь  нь ямаа, 33.8 хувь нь хонь, 13.3 хувийг бод малын хорогдол эзэлж байна. Нийт хорогдсон том малын 21.9 хувийг хээлтэгч мал эзэлж байна.

Тариалсан талбай

2018 оны эхний хагас жилийн байдлаар нийт 19.22 га талбайд төмс, 13.164 га-д хүнсний ногоо, 1.26 га-д тэжээлийн ургамал байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхээс төмс 51.0 хувь, хүнсний ногоо 41.08 хувиар буурсан байна.

XI. Аж үйлдвэр

Description: 19.jpg Аж үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлт 2018 оны 6 сарын байдлаар 3772.9 сая төгрөг болж өнгөрсөн оны мөн үеэс 20.6 хувиар  өссөн байна.

             

 XII. Гэмт хэрэг

Цагдаагийн хэлтсийн 2018 оны эхний 6 сарын байдлаар аймгийн хэмжээнд нийт бүртгэгдсэн гэмт хэргийн тоо 158 болж өнгөрсөн оны мөн үе‎тэй харьцуулахад 46.3 хувь өссөн байна. Гэмт хэрэгт холбогдогсдын тоо өнгөрсөн оны мөн үет‎эй харьцуулахад 34.3 хувиар буурч, 65 хүн холбогдоод байна. 2018 оны эхний 6 сарын  байдлаар танхайрах, булаалт, дээрэм , албан тушаалын гэмт хэрэг  гараагүй байна. Өнгөрсөн оны мөн үеэс хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг хэрэг, хүчингийн хэрэг нэмэгдсэн байна. Харин хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын хэрэг, дээрмийн хэрэг, малын хулгайн хэрэг буурсан байна.

Бүртгэгдсэн нийт хэргүүдийг өнгөөр нь авч үзвэл 27.2 хувийг хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын хэрэг,  46.2 хувийг хулгайн, 8.3 хувийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг, 1.3 хувийг хүнийг санаатай алах хэрэг, 3.2 хувийг хүчиндэх, залилангийн хэрэг 3.8 хувийг, 3.8 хувийг хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх, 5.1 хувийг бусад   хэрэг тус тус эзэлж байна.

Нийт г‎эмт хэргийн 12.6 хувийг согтуугаар, 3,8 хувийг эмэгтэй хүн оролцсон хэрэг үйлдсэн байна. 18 ба түүнээс дээш насны 10000 хүнд ногдох гэмт хэрэг аймгийн дүн 8 хүн байхад  Дэлгэрцогт 9,   Сайнцагаан 18, ,Өндөршил 10 байгаа нь гэмт хэрэг ихтэй сумдад орж байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол 356.5 сая төгрөг, түүний 43.8 хувь буюу 156.3 сая төгрөгийг нөхөн төлүүлээд байна. Гэмт хэрэг илрүүлэлтийн хувь аймгийн хэмжээнд өмнөх оны мөн үеэс 46.4 хувиар буурч 38 болсон байна.

 

XIII. Барилга

Аймгийн дүнгээр энэ онд 1.664.5 сая төгрөгийн барилга угсралт, их засварын ажил хийгдсэн нь өмнөх онтой харьцуулахад 23.3 хувиар буурсан байна.  Энэ онд 1069.0 сая төгрөгийн худалдаа үйлчилгээний зориулалттай барилга, 300.0сая төгрөгийн эмнэлгийн барилга, 15.6 сая төгрөгийн сүм хийдийн барилга, 54,0 сая төгрөгийн эрчим хүчний ажил, 225,9 орон сууцны бус их засварын ажил хийгдсэн байна.

 

XIII. Байгаль орчин

ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

Агаарын температурын сарын дундаж нь ихэнх нутгаар 17-22 градус дулаан буюу уур амьсгалын дунджаас 1.0-2.0 градусаар дулаан байх төлөвтэй.

Хоёрдугаар арав хоногийн сүүлчээр бага зэрэг сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 21-26 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 29-34 градус дулаан байх ба ялангуяа сарын эхэн болон хоёрдугаар арав хоногийн эхний хагас, гуравдугаар арав хоногийн дунд үеэр зарим нутгаар өдөртөө 32-37 градус хүрч халах төлөвтэй.

Энэ сард Дундговийн зүүн хойд хэсгээр  уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим бороо орох төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн эхэн ба дунд үе, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр зарим газраар, хоёрдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар түр зуурын бороо орох төлөвтэй. Дуу цахилгаантай. Борооны өмнө зарим газраар салхи түр зуур  ширүүснэ.

  -дэлгэрэнгүй


Сэтгэгдэл бичих

 ХҮНСНИЙ ГОЛ НЭРИЙН БАРААНЫ ҮНЭ

2018.11.21 ны байдлаар  / төгрөг /

Гурил, I  зэрэг,             кг 1200
Хонины мах,               кг 5500
Үхрийн мах,                 кг 0
Ямааны ястай мах     кг

5000

Элсэн чихэр,                кг 1800
Цагаан будаа,             кг

2330

Шингэн сүү,                 л 3000
Ноолуурын үнэ            кг 85000
Бензин, А-80,              литр 1950
Бензин, А-92,              литр 2090
Дизелийн түлш,          литр 2525


        ЭНД ДАРНА УУ