2017 оны барилга, аж үйлдвэрийн танилцуулга гарлаа.

Нийтэлсэн: 2018 он 06 сар 15. 08 цаг 09 минут

Дундговь аймгийн аж үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлт 2017 онд /оны үнээр/ нийт 8097.8 сая төгрөг болсон байна. Энэ нь өмнөх онтой харьцуулахад 12.0 хувиар буюу 864.7 сая төгрөгөөр өссөн үзүүлэлт юм. Дээрх өсөлтөнд цахилгаан дулааны эрчим хүч үйлдвэрлэл, усан хангамж үйлдвэрлэл  өмнөх онтой харьцуулбал 24.3 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.  Мөн тухайн онд өмнөх онтой харьцуулбал боловсруулах аж үйлдвэрийн салбар 1.5 хувиар, уул уурхайн олборлох салбар 3 хувиар тус бүр өссөн байна. 2017 оны байдлаар аж үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлтийн 47.9 хувийг цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэл, усан хангамж,  37.7 хувийг уул уурхайн олборлох аж үйлдвэр, 14.5  хувийг боловсруулах аж үйлдвэр тус тус эзэлж байна. 

Татах


Сэтгэгдэл бичих

 ХҮНСНИЙ ГОЛ НЭРИЙН БАРААНЫ ҮНЭ

2018.09.12 ны байдлаар  / төгрөг /

Гурил, I  зэрэг,             кг 1230
Хонины мах,               кг 5800
Үхрийн мах,                 кг 0
Ямааны ястай мах     кг

4500

Элсэн чихэр,                кг 2000
Цагаан будаа,             кг

2300

Шингэн сүү,                 л 2500
Ноолуурын үнэ            кг 85000
Бензин, А-80,              литр 1790
Бензин, А-92,              литр 1930
Дизелийн түлш,          литр 2290