2018 оны 5 сарын аймгийн нийгэм эдийн засгийн танилцуулга хэвлэгдэн гарлаа.

Нийтэлсэн: 2018 он 06 сар 12. 00 цаг 39 минут

I.Төсвийн орлого

Description: 15Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэдээгээр 2018 оны   5-р сарын  байдлаар орон нутгийн төсвийн орлогын   төлөвлөгөөний биелэлт 72.6 хувьтай буюу 2767.7 сая төгрөгийн гүйцэтгэлтэй байна. Үүнээс гадна улсын төвлөрсөн төсөвт оруулбал зохих орлогын төлөвлөгөө 99.7 хувьтай буюу 639.4 сая төгрөгийн орлогыг улсын төвлөрсөн төсөвт оруулаад байна. Улсын болон орон нутгийн төсөвт нийт дүнгээр 3407.0 сая төгрөгийн орлого оруулж, аймгийн дүнгээр орлогын төлөвлөгөөний биелэлт 76.5 хувьтай байна.

Тусламжийн орлогыг оруулан тооцсоноор аймгийн хэмжээний нийт орлого ба тусламж  18287.7 сая төгрөг болж, төлөвлөгөөний биел‎элт  94.3 хувьтай байна. Орон нутгийн төсөвт ‎улсын төсвөөс авсан санхүүгийн дэмжлэг  3406.9 сая төгрөг, тусгай зориулалтын шилжүүлгээс санхүүжих 11066.2 сая төгрөг, орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас 1046.8 сая төгрөг нийт 15520 сая төгрөгийн тусламжийн орлого орсон байна.

Орон нутгийн төсвийн орлогынхоо төлөвлөгөөг Баянжаргалан, Өндөршил, Луус,  Дэлгэрхангай, Сайнцагаан сумд 4.4-31 хувиар буюу 6.5-52.1 сая төгрөгөөр төлөвлөгөөгөө давуулан биелүүлсэн бол бусад сумд төлөвлөгөөгөө 2.4-60.1 хувиар тасалдуулсан байна. 

        Татах


Сэтгэгдэл бичих

 ХҮНСНИЙ ГОЛ НЭРИЙН БАРААНЫ ҮНЭ

2018.07.18 ны байдлаар  / төгрөг /

Гурил, I  зэрэг,             кг 1230
Хонины мах,               кг 7500
Үхрийн мах,                 кг 0
Ямааны ястай мах     кг

6500

Элсэн чихэр,                кг 2000
Цагаан будаа,             кг

2300

Шингэн сүү,                 л 2500
Ноолуурын үнэ            кг 85000
Бензин, А-80,              литр 1750
Бензин, А-92,              литр 1880
Дизелийн түлш,          литр 2220