Аймгийн нийгэм, эдийн засгийн 7-р сарын танилцуулга

Нийтэлсэн: 2014 он 08 сар 08. 16 цаг 52 минут

    I . Төсвийн орлого

Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэдээгээр 2014 оны эхний 7 сарын  байдлаар орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлт 82,3 хувьтай буюу 3539,5 сая төгрөгийн гүйцэтгэлтэй байна. Үүний гадна улсын төвлөрсөн төсөвт оруулбал зохих орлогын төлөвлөгөө 19,3 хувиар давж биелэн 904,4 сая төгрөгийн орлогыг улсын төвлөрсөн төсөвт оруулаад байна. Улсын болон орон нутгийн төсөвт нийт дүнгээр 4479,9 сая төгрөгийн орлого оруулж, аймгийн дүнгээр орлогын төлөвлөгөөний биелэлт 88,0 хувьтай байна.

Тусламжийн орлогыг оруулан тооцсоноор аймгийн х‎эмжээний нийт орлого ба тусламж 24389,5 сая төгрөг болж, төлөвлөгөөний биел‎элт 88,8 хувьтай байна. Орон нутгийн төсөвт ‎улсын төсвөөс авсан санхүүгийн дэмжлэг 5535,0 сая төгрөг, Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангийн орлогын шилжүүлгээс 3126,9 сая төг, тусгай зориулалтын шилжүүлгээс 12188,1 ,нийт 20850,0 сая төгрөгийн тусламжийн орлого орсон байна.

Орон нутгийн төсвийн орлогынхоо төлөвлөгөөг Өлзийт, Баянжаргалан, Сайхан-Овоо сумд 3093,2-56325,6 мянган төгрөгөөр тасласан бол бусад сумд төлөвлөгөөгөө 2,7-124,9 хувиар давуулан биелүүлжээ.

                Төсвийн зарлага

Орон нутгийн төсвийн зарлага оны эхний 7 сарын байдлаар 20019,9 сая төгрөг болж өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 16,5 хувиар өсчээ. Зарлагын төрлөөр авч үзвэл цалин хөлсний зардал өмнөх оноос 9,4 хувиар өсч 9676,1 сая төгрөг, нийгмийн халамжийн үйлчилгээ 1802,7 сая болж өмнөх оноос 14,4 хувиар буурчээ.

    II.Банк

Банкны зээлийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 39,1 хувиар өсч 63749,5 сая төгрөг болов. Үүнээс хугацаа хэтэрсэн зээл 73,7 сая төгрөг болж өмнөх оны мөн үеэс 110 хувиар өсчээ. Чанаргүй зээл 66,0 сая төгрөгийн үлдэгдэлтэй байна. Нийт зээлийн үлдэгдлийн 0,21 хувийг хугацаа хэтэрсэн ба чанаргүй зээл эзэлж байна. Иргэдийн хувийн хадгаламж  өмнөх оноос 14,8  хувиар өсч 25872,6  сая төгрөг болов.

     III. Бүртгэлтэй ажилгүй иргэн

4.jpg2014 оны 7 сарын  байдлаар аймгийн хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй, ажил  идэвхитэй хайж байгаа ажилгүйчүүдийн тоо 760 хүн бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 23 хүнээр өссөн байна. Нийт ажилгүйчүүдийн 53.3 хувь буюу 405 хүн нь эмэгтэйчүүд байна. Аймгийн хэмжээнд хөдөлмөрийн насны 10000 хүнд 256 ажилгүйчүүд ногдож байхад Өндөршил /850/, Баянжаргалан /559/, Луус /477/, Говь-Угтаал /467/ байгаа нь аймгийн дунджаас дээгүүр байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 0.4 хувь нь магистр, доктор, 8.3 хувь нь дипломын болон бакалаврын дээд, 4.2 хувь нь тусгай мэргэжлийн дунд, 6.3 хувь нь техникийн болон мэргэжлийн, 33.7 хувь нь бүрэн дунд, 29.3 хувь нь суурь, 14.5 хувь нь бага, 3.3 хувь нь боловсролгүй иргэд байна.

 

   IV. Ажлын байрны зуучлал

   Хөдөлмөрийн хэлтсийн  2014 оны эхний 7 сарын мэдээгээр 491 хүн ажлын байранд зуучлагдан орсон байна. Ажлын байранд зуучлагдан ажилд орсон ажиллагчдыг эдийн засгийн үйл ажиллагааны салбараар авч үзэхэд 31.2 хувь нь боловсруулах аж үйлдвэр, 37.7 хувь нь ХАА ан агнуур ойн аж ахуй, 7.1 хувь нь зочид буудал, зоогийн газар,  5.5 хувь нь  боловсрол, 5.3 хувь нь бөөний болон жижиглэнгийн худалдаа,  13.2 хувь нь  бусад салбарт ногдож байна.

 

   V.Нийгмийн даатгал

Аймгийн нийгмийн даатгалын сангийн орлого 2014 оны эхний 7 сард 11948,3 сая төгрөг, зарлага 11595,9 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс орлого 1585,5 сая төгрөг буюу 15,3 хувь, зарлага 1773,8 сая төгрөг буюу 18,1 хувиар өслөө.   Аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн мэдээгээр нийгмийн даатгалд эхний 7 сард 9302 хүн шимтгэл төлөгч, даатгуулагчаар бүртгэгдсэний 2028 хүн буюу 21,8 хувь нь аж ахуйн нэгж, байгууллагаас, 3778 хүн буюу 40,6 хувь нь төсөвт байгууллагаас, 3496 хүн буюу 37,6 хувь нь сайн дураар шимтгэл төлсөн байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад аж ахуйн нэгж, байгууллагын шимтгэл төлөгчид 8,9 хувиар буурч, төсөвт байгууллагын шимтгэл төлөгчид 3,2 хувиар сайн дурын шимтгэл төлөгчид 30,5 хувиар нэмэгдсэн байна.
        Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ эхний 7 сард  9786,3  сая төг болж, үүний 79,4 хувийг өндөр настны, 14,7 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн, 3.1 хувийг тэжээгчээ алдсаны, 2,8 хувийг цэргийн тэтгэвэр эзэлж байна.  
        Энэ 2014 оны эхний 7 сард тэтгэврийн даатгалын сангаас тэтгэвэр авагч 6213 хүн байна. Нийт тэтгэвэр авагчдын 77,8 хувь буюу 4833 хүн өндөр насны, 16,7 хувь буюу 1040 хүн тахир дутуугийн, 3,8 хувь  буюу   236 хүн тэжээгчээ алдсаны, 1.7 хувь буюу 104  хүн нь цэргийн тэтгэвэр авагчид байна.
          Мөн энэ оны эхний 7 сарын байдлаар тэтгэмжийн даатгалын сангаас тэтгэмж авагчид 1140  ҮОМШӨ-ний даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж авагчид 31, Ажилгүйдлийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж авагчид 89  хүн байна.
          Энэ оны эхний 7 сарын байдлаар эрүүл мэндийн даатгалд даатгуулагчийн тоо 29357  байгаагийн 77,4 хувь буюу 22735 төр хариуцах иргэд, 15,8 хувь буюу 4627 малчид, 6,8 хувь буюу 1995 оюутан суралцагсад, аж ахуйн нэгжийн эзэн, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн байна.
         2014 оны эхний 7 сарын байдлаар аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн мэдээгээр нийгмийн даатгалын шимтгэлийн орлого 4611,7 сая төгрөг болж төлөвлөгөө нь 17,2 хувиар тасарсан үзүүлэлттэй байна. Нийгмийн даатгалын шимтгэлийн орлогын төлөвлөгөөгөө Сайнцагаан сумаас бусад сумд бүгд тасалсан байна.

              VI. Эрүүл мэнд

Аймгийн хэмжээнд энэ 2014 оны эхний 7 сард 582 эх амаржиж, амьд төрсөн хүүхдийн тоо 583 болж,  өнгөрсөн оны мөн үеэс амаржсан эхийн тоо 64 төрөлтөөр буюу 12,4 хувиар, хүүхдийн тоо 67-оор буюу 13,0 хувиар өссөн байна.  Энэ оны эхний 7 сард нийт төрсөн эхчүүдийн 85,4 хувь нь  аймгийн нэгдсэн эмнэлэгт төрсөн байна.

        Аймгийн хэмжээнд 2014 оны эхний 7 сард нялхсын эндэгдлийн 10 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 5 тохиолдлоор нэмэгдсэн бөгөөд  1000 амьд төрөлтөнд ногдох нялхсын эндэгдэл 17,1 ноогдож байгаа нь өнгөрсөн оноос өссөн үзүүлэлттэй байна. Харин 1-5 хүртэлх насны  хүүхдийн эндэгдэл 3 гарсан нь өнгөрсөн оны мөн үеэс 2 тохиолдлоор нэмэгдэж,  Өндөршил  суманд  1 хүүхэд өвчний улмаас эмнэлэгт, Баянжаргалан, Дэлгэрцогт суманд тус бүр 1 хүүхэд гэрээр энджээ.

       Эрүүл мэндийн газрын мэдээгээр аймгийн хэмжээнд нас баралтын 149 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оноос нэмэгдсэн байна. Нас барсан хүний 14,8 хувь буюу 22 хүн эмнэлэгт нас барсан байна.  Осол гэмтлийн шалтгаант нас баралтын тохиолдол 16 гарч, нийт нас баралтын 10,7 хувийг эзэлж байна. Осол гэмтлийн шалтгаант нас баралтыг бүтцээр нь авч үзвэл амиа хорлосон 3, бусдад хорлогдсон 1, зам тээврийн осол 8, бусад осол 4 байна. 2014 оны эхний 7 сарын байдлаар хорт хавдрын 51 өвчлөлийн тохиолдол шинээр бүртгэгдэж, хорт хавдрын хяналтанд байгаа хүмүүсээс 37 хүн нас барсан байна.

          2014 оны эхний 7 сард стационарит шинээр 6687 эмчлүүлэгч хэвтэж, 6665 эмчлүүлэгч эмнэлгээс гарсан бөгөөд нийт 50285 ор хоног ашиглаж, дундаж ор хоног 7,5 байна.

       Эхний 7 сард 105609 амбулаторийн үзлэг бүртгэгдсэнээс урьдчилан сэргийлэх үзлэг 34,3%, амбулаторийн үзлэг 48,5 %, идэвхитэй хяналт 12,0 %, гэрийн үзлэг 5,2 %- ийг эзэлж байна.

         Аймгийн хэмжээнд энэ оны эхний 7 сард халдварт өвчний  232 тохиолдол бүртгэгдэж, 10000 хүн амд ногдох халдварт өвчнөөр өвчлөгчдийн тоо 52,3 болж өмнөх оны мөн үеэс буурсан байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нийт халдварт өвчин 8 тохиолдлоор буурсан ба харин сүрьеэ, салхинцэцэг, тэмбүүгийн өвчлөл нэмэгдэж, Цагаандэлгэр суманд хоолны хордлогын 8 тохиолдол, Сайнцагаан, Дэрэн, Адаацаг суманд ёлом өвчний  тус бүр 1, улаан эсэргэнэ Сайнцагаан суманд 2, гар хөл, амны өвчин Сайнцагаан суманд 3 тохиолдол шинээр бүртгэгдлээ.

       Халдварт өвчнийг бүтцээр нь авч үзвэл Бэлгийн замын халдвар 46,5 хувь, Амьсгалын замын халдвар 34,9 хувь, сүрьеэ 9,1 хувь, вируст гепатит 1,3 хувь, хоолны хордлого 4,3 хувь, бусад өвчлөл 3,9  хувийг тус тус эзэлж байна

               

                VII. Хэрэглээний бараа үйлчилгээний үнэ,

                үнийн индекс

Хэрэглээний үнийн индекс нь хэрэглэгчдийн худалдаж авсан бараа, үйлчилгээний нэр төрөл, чанар өөрчлөлтгүй тогтвортой байхад үнэ дунджаар хэрхэн өөрчлөгдөж  буйг хэмжих үзүүлэлт бөгөөд нэг өрхийнхийг биш, нийт өрхөөр тооцсон үнийн дундаж өөрчлөлтийг харуулна. Тус аймагт 2014 оны 7 сарын байдлаар  хэрэглээний үнийн индекс 2013 оны 7 сартай харьцуулахад 13.7 хувиар өсчээ.   

Хэрэглээний үнийн индекс 2014 оны 7 дугаар сард 2013 оны 7 дугаар сарынхаас 13.7  хувь өсөхөд хүнсний бараа, согтууруулах бус ундааны  бүлэг 15.3 хувь, согтууруулах ундаа, тамхи мансууруулах бодисын бүлэг 17.4 хувь, хувцас бөс, бараа гутлын бүлэг  16.8  хувь, орон сууц, ус , цахилгаан, түлшний бүлэг 5.9 хувь, гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлэг 15.7 хувь, тээврийн бүлэг 7.2  хувь, амралт чөлөөт цаг, соёлын бараа үйлчилгээний бүлэг 18.0 хувь, боловсролын бүлэг 13.9 хувь, зочид буудал, нийтийн хоол, дотуур, байрны үйлчилгээний бүлэг 16.3 хувиар тус тус нэмэгдсэн нь нөлөөлсөн байна.

2014 оны 7-р сарын 30-ны байдлаар Сайнцагаан сумын хүнсний зах, дэлгүүрт худалдаалагдаж байгаа хүнсний гол нэрийн бараа, бензин , дизель түлш болон ноолуурын үнийг орууллаа.  

                ХҮНСНИЙ ГОЛ НЭРИЙН БАРААНЫ ҮНЭ, 07 сард, 7 хоногоор

 
 

¹

Барааны нэр, төрөл

VII/02

VII/09

VII/16

VII/23

VII/30

1

Гурил, I  зэрэг, кг

950

1000

1000

1000

1000

2

Хонины мах, кг

7800

7500

7000

7000

7000

3

Үхрийн мах, кг

 

 

 

 

 

4

Ямааны ястай мах

6500

6200

6000

6000

6000

5

Элсэн чихэр, кг

1600

1600

1600

1600

1600

6

Цагаан будаа, кг

2200

2200

2100

2200

2200

7

Шингэн сүү, л

1600

1400

1300

1300

1300

8

Ноолуурын үнэ 1кг:                          - Цагаан

60000

60000

60000

60000

60000

 

 - Бор

60000

60000

60000

60000

60000

 

  -- Холимог

60000

60000

60000

60000

60000

9

Бензин, А-80, 1 л

1570

1570

1570

1570

1570

10

Бензин, А-92, 1 л

1810

1810

1810

1810

1810

11

Дизелийн түлш, 1 л

1890

1890

1890

1890

1890

 

                VIII. Хөдөө аж ахуй

Аймгийн хэмжээгээр 8 дугаар сарын 1-ний байдлаар оны эхний төллөх насны хээлтэгч малын 90.8 хувь буюу 742.6 мянган хээлтэгч мал төллөж, гарсан төл 100 хувь буюу 752.9 мянган төл бойжиж байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад төллөсөн хээлтэгч 15.8 хувиар, бойжиж байгаа төлийн тоо 15.9 хувиар өссөн байна. Аймгийн хэмжээнд энэ оны эхний 7 сарын байдлаар 712 толгой мал хорогдоод байна. Үүний 46.0 хувь нь ямаа, 45.0 хувь нь хонь, 9.0 хувийг бод малын хорогдол эзэлж байна. Нийт хорогдсон том малын 24.4 хувь нь өвчнөөр хорогдсон байна.

 

                IX. Аж үйлдвэр. 

19.jpgАж үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлт 2014 оны 7       сарын байдлаар 3019.4 сая төгрөг болж өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 50.5  хувь буюу 1013.2 сая төгрөгөөр  өссөн байна.

 

                X. Гэмт хэрэг

Цагдаагийн хэлтсийн мэдээгээр 2014 оны 7 сарын байдлаар аймгийн хэмжээнд нийт бүртгэгдсэн гэмт хэргийн тоо 150 болж өнгөрсөн оны мөн үе‎тэй харьцуулахад өссөн байна. Гэмт хэрэгт холбогдогсдын тоо өнгөрсөн оны мөн үет‎эй харьцуулахад 6.8  хувиар өсч 125 хүн холбогдоод байна. 2014 оны 7 сарын  байдлаар хүн амь, дээрэм, булаалтын гэмт хэрэг  гараагүй байна. Өнгөрсөн оны мөн үеэс бусдын өмчийн хулгай 14.8 хувиар буурсаны дотор иргэдийн өмчийн хулгай 15.3 хувиар буурсан, харин малын хулгай 2 дахин өссөн үзүүлэлттэй байна.

Бүртгэгдсэн нийт хэргүүдийг өнгөөр нь авч үзвэл 31.0 хувийг бусдын бие махбодьд гэмтэл учруулсан, 37.8 хувийг хулгайн, 6.8 хувийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, 3.8 хувийг хүчин, 6.0 хувийг танхайрах хэрэг тус тус эзэлж байна. Нийт г‎эмт хэргийн 34.0 хувийг согтуугаар үйлдсэн байна. 18 ба түүнээс дээш насны 10000 хүнд ногдох гэмт хэрэг аймгийн дүн 45 хүн байхад  Дэлгэрцогт 114, Дэрэн 77, Говь-Угтаал 50, Цагаандэлгэр 90, Баянжаргалан 53, Гурвансайхан 73, Сайнцагаан 57, хүн байгаа нь гэмт хэрэг ихтэй сумдад орж байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол 305.3 сая төгрөг, түүний 50.9 хувь буюу 155.6 сая төгрөгийг нөхөн төлүүлээд байна.

 

XI. Дундговь аймгийн нутгаар 2014 оны 08 р сард              цаг агаар  ямар байх тухай урьдчилсан төлөв

Агаарын температурын сарын дундаж нь бүх нутгаар 19-24 градус дулаан буюу нутгийн зүүн хэсгээр  олон жилийн дунджаас 1.0-1.5 градусаар дулаан, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байна. Нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёр, гуравдугаар арав хоногийн  дунд ба сүүлчээр бага зэрэг  сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 6-11 градус, өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна. Харин нэгдүгээр арав хоногийн дунд,  хоёр ба гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 33-38 градус хүрч халах төлөвтэй. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 26-31 градус дулаан байна. 

Энэ сард орох борооны нийт хэмжээ нь нутгийн  зүүн хэсгээр олон жилийн дунджаас бага,  бусад нутгаар дунджийн орчим байна. Нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёр, гуравдугаар арав хоногийн  дунд ба сүүлчээр зарим газраар бороо орох төлөвтэй. Харин нэгдүгээр арав хоногийн дунд, хоёр ба гуравдугаар арав хоногийн эхээр зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүсэх бөгөөд ялангуяа нэг, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлч хоёрдугаар арав хоногийн дундуур зарим газраар түр зуур 16-18 м/с, зарим үед үүнээс ч давж ширүүсч болзошгүй.

       Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд хэрхэн нөлөөлөх тухай

8 дугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээгээр агаарын дундаж температур ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим ба  дунджаас дулаан, хур тунадас нутгийн зүүн хэсгээр  олон жилийн дунджаас бага, бусад нутгаар олон жилийн дундийн орчим  орохоор байна. Одоогийн байдлаар бэлчээрийн ургамалын ургалтын байдал нийт нутгийн 70 орчим хувьд сайн, 30 гаруй хувьд дунд байна.8 дугаар сард зарим газраар мөндөр, хүйтэн бороо орж   болзошгүйг анхаарна уу!

           2014 оны  09 дугаар сарын цаг агаарын төлөв

          Агаарын температурын сарын дундаж нь 14-19 градус дулаан буюу нутгаар олон жилийн дунджаас 1.0-1.5 градусаар дулаан байна. Энэ сард нийт нутгаар олон жилийн дунджийн орчим хур тунадас  орох төлөвтэй.

 

 


Сэтгэгдэл бичих

 ХҮНСНИЙ ГОЛ НЭРИЙН БАРААНЫ ҮНЭ

2019.08.14-ны байдлаар  / төгрөг /

Гурил, I  зэрэг,             кг 1200
Хонины мах,               кг 7500
Үхрийн мах,                 кг 0
Ямааны ястай мах     кг

7500

Элсэн чихэр,                кг 1900
Цагаан будаа,             кг

2350

Шингэн сүү,                 л 2500
Ноолуурын үнэ            кг  
Бензин, А-80,              литр 1810
Бензин, А-92,              литр 1920
Дизелийн түлш,          литр 2320


        ЭНД ДАРНА УУ