“ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ӨДӨРЛӨГ” Дэлгэрхангай, Сайхан-Овоо, Эрдэнэдалай сумдад ажиллаа
Нийтэлсэн: 2018 он 04 сар 09. 17 цаг 41 минут
Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хүрээнд Аймгийн ЗДТГазар болон төрийн байгуулагууд, бусад хэлтэс агентлагуудын төлөөлөгчид нийт 50-аад хүний бүрэлдэхүүн Дэлгэрхангай, Сайхан-Овоо, Эрдэнэдалай сумдад төрийн нэгдсэн өдөрлөг зохион байгууллаа. Үүний дотор тус хэлтсийн дарга Б.Энхтуяа, мэргэжилтэн Н.Түвшинжаргал нар ажилласан.
Уг ажлын зорилго нь статистикийн тухай хууль, холбогдох заавар журмын хэрэгжилт, мэдээний үнэн бодит байдал, хамралтыг дээшлүүлэх хүрээнд орон нутгийн анхан шатны нэгжид биечлэн туслах, ажлын заавар зөвлөгөө өгч, холбогдох арга хэмжээ авах юм.
Сэтгэгдэл бичих