Аймгийн нийгэм эдийн засгийн 2018 оны 1 сарын танилцуулга гарлаа

Нийтэлсэн: 2018 он 02 сар 12. 17 цаг 07 минут

Аймгийн нийгэм, эдийн засгийн байдал

(2018 оны 1 сарын байдлаар)

 

I.Төсвийн орлого

Description: 15 Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэдээгээр 2018 оны   1-р сарын  байдлаар орон нутгийн төсвийн орлогын   төлөвлөгөөний биелэлт 123.7 хувьтай буюу 441.2 сая төгрөгийн гүйцэтгэлтэй байна. Үүнээс гадна улсын төвлөрсөн төсөвт оруулбал зохих орлогын төлөвлөгөө 96.2 хувьтай буюу 55.8 сая төгрөгийн орлогыг улсын төвлөрсөн төсөвт оруулаад байна. Улсын болон орон нутгийн төсөвт нийт дүнгээр 497.0 сая төгрөгийн орлого оруулж, аймгийн дүнгээр орлогын төлөвлөгөөний биелэлт 119.9 хувьтай байна.

Тусламжийн орлогыг оруулан тооцсоноор аймгийн хэмжээний нийт орлого ба тусламж  3512.0 сая төгрөг болж, төлөвлөгөөний биел‎элт  131.1 хувьтай байна. Орон нутгийн төсөвт ‎улсын төсвөөс авсан санхүүгийн дэмжлэг  748.1 сая төгрөг, тусгай зориулалтын шилжүүлгээс санхүүжих 2209.0 сая төгрөг, орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас 113.6 нийт 3070.7 сая төгрөгийн тусламжийн орлого орсон байна.

         Орон нутгийн төсвийн орлогынхоо төлөвлөгөөг Дэрэн,  Өндөршил, Гурвансайхан, Өлзийт, Луус, Дэлгэрхангай,  Сайнцагаан, Адаацаг сумд 4.5-119.1 хувиар буюу 1-26.7 сая төгрөгөөр төлөвлөгөөгөө давуулан биелүүлсэн бол бусад сумд төлөвлөгөөгөө 5,9-65,9 хувиар тасалдуулсан байна. 

         

 II.Төсвийн зарлагa

Description: 152018 оны 1 сарын байдлаар орон нутгийн төсвийн байгууллагын зардлын дүн 2164.6 сая төгрөг болж өмнөх оны мөн үетэй харьцуулахад 23.8 хувиар буурсан байна. Зардлын төрлөөр авч үзвэл цалин хөлс нэмэгдэл урамшууллын зардал 1335,1 сая төгрөг болж  нийт зардлын 61.7 хувийг эзэлж байна. Ажил олгогчоос нийгмийн даатгалд төлөх шимтгэл өмнөх оноос 3.3 хувиар буурч 140 сая төгрөг болсон байна. Тухайн сарын байдлаар томилолтын зардал 5.8 сая төгрөг болж өмнөх оны мөн үеэс 27.8 хувиар өссөн бол байр ашиглалттай холбоотой тогтмол зардал,хангамжийн бараа материалын зардал, норматив зардал, эд хогшил, урсгал засварын зардал, бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний төлбөр хураамж, бараа үйлчилгээний бусад зардал, засгийн газрын дотоод шилжүүлэг, бусад урсгал шилжүүлэг хөрөнгийн зардал бүгд өмнөх оны мөн үеэс 14.7-95.8 хувиар буурсан үзүүлэлттэй байна. /дэлгэрэнгүй/


Сэтгэгдэл бичих

 ХҮНСНИЙ ГОЛ НЭРИЙН БАРААНЫ ҮНЭ

2018.08.15 ны байдлаар  / төгрөг /

Гурил, I  зэрэг,             кг 1230
Хонины мах,               кг 5500
Үхрийн мах,                 кг 0
Ямааны ястай мах     кг

3500

Элсэн чихэр,                кг 2000
Цагаан будаа,             кг

2300

Шингэн сүү,                 л 2500
Ноолуурын үнэ            кг 85000
Бензин, А-80,              литр 1750
Бензин, А-92,              литр 1880
Дизелийн түлш,          литр 2220