Аймгийн нийгэм, эдийн засгийн 6-н сарын танилцуулга

Нийтэлсэн: 2014 он 07 сар 16. 18 цаг 14 минут

Аймгийн эдийн засаг, нийгмийн байдал

( 2014 оны эхний хагас жилийн байдлаар)

 

I . Төсвийн орлого

Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэдээгээр 2014 оны эхний 6 сарын  байдлаар орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлт 127,6 хувьтай буюу 1875,8 сая төгрөгийн гүйцэтгэлтэй байна. Үүний гадна улсын төвлөрсөн төсөвт оруулбал зохих орлогын төлөвлөгөө 31,6 хувиар давж биелэн 877,9 сая төгрөгийн орлогыг улсын төвлөрсөн төсөвт оруулаад байна. Улсын болон орон нутгийн төсөвт нийт дүнгээр 2753,6 сая төгрөгийн орлого оруулж, аймгийн дүнгээр орлогын төлөвлөгөөний биелэлт 128,8 хувьтай байна.

Тусламжийн орлогыг оруулан тооцсоноор аймгийн х‎эмжээний нийт орлого ба тусламж 21111,6 сая төгрөг болж, төлөвлөгөөний биел‎элт 96,6 хувьтай байна. Орон нутгийн төсөвт ‎улсын төсвөөс авсан санхүүгийн дэмжлэг 4875,5 сая төгрөг, Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангийн орлогын шилжүүлгээс 3126,9 сая төг, тусгай зориулалтын шилжүүлгээс 11233,4 ,нийт 19235,8 сая төгрөгийн тусламжийн орлого орсон байна.

Орон нутгийн төсвийн орлогынхоо төлөвлөгөөг Өлзийт сумаас бусад бүх сумд төлөвлөгөөгөө давуулан биелүүлжээ. Өлзийт сум 33,1 хувиар буюу 54,9 сая төгрөгөөр тасалсан мэдээтэй байна.

 Төсвийн зарлага

Орон нутгийн төсвийн зарлага оны эхний 4 сарын байдлаар 10105,7 сая төгрөг болж өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 23,0 хувиар өсчээ. Зарлагын төрлөөр авч үзвэл цалин хөлсний зардал өмнөх оноос 6,2 хувиар өсч 5231,6 сая төгрөг, нийгмийн халамжийн үйлчилгээ 902,0 сая болж өмнөх оноос 24,4 хувиар буурчээ.

II.Банк

2014 оны эхний хагас жилийн байдлаар банкны зээлийн үлдэгдэл 62381,5 сая төгрөг болж өмнөх оны мөн үеэс 54,1 хувиар өссөн байна. Үүнээс хугацаа хэтэрсэн зээл 61,4 сая, чанаргүй  зээл 101,2 сая төгрөгийн үлдэгдэлтэй ба нийт зээлийн үлдэгдлийн 0,2 хувийг хугацаа хэтэрсэн ба чанаргүй зээл эзэлж байна. Иргэдийн хувийн хадгаламж өмнөх оны мөн үетэй харьцуулахад 13.5 хувиар өсч 26677.5 сая төгрөг болсон байна.

 

 

III. Бүртгэлтэй ажилгүй иргэн

4.jpg2014 оны 6 сарын  байдлаар аймгийн хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй, ажил  идэвхитэй хайж байгаа ажилгүйчүүдийн тоо 762 хүн бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 25 хүнээр өссөн байна. Нийт ажилгүйчүүдийн 57.9 хувь буюу 411 хүн нь эмэгтэйчүүд байна. Аймгийн хэмжээнд хөдөлмөрийн насны 10000 хүнд 256 ажилгүйчүүд ногдож байхад Баянжаргалан /812/, Өндөршил /748/, Говь-Угтаал /554/, Дэрэн /376/ байгаа нь аймгийн дундачаас  дээгүүр байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 0.3 хувь нь магистр, доктор, 7.1 хувь нь дипломын болон баклаврын дээд, 4.8 хувь нь тусгай мэргэжлийн дунд, 6.3 хувь нь техникийн болон мэргэжлийн, 37.3 хувь нь бүрэн дунд, 27.7 хувь нь суурь, 13.1 хувь нь бага, 3.4 хувь нь боловсролгүй иргэд байна.

 

IV. Ажлын байрны зуучлал

Хөдөлмөрийн хэлтсийн  2014 оны эхний 6 сарын мэдээгээр 409 хүн ажлын байранд зуучлагдан орсон байна. Ажлын байранд зуучлагдан ажилд орсон ажиллагчдыг эдийн засгийн үйл ажиллагааны салбараар авч үзэхэд 36.9 хувь нь боловсруулах аж үйлдвэр, 26.2 хувь нь ХАА ан агнуур ойн аж ахуй, 8.6 хувь нь зочид буудал, зоогийн газар,  6.6 хувь нь  боловсрол, 5.6 хувь нь үйлчилгээний бусад үйл  ажиллагаа,  16.1 хувь нь  бусад салбарт ногдож байна.

 

V.Нийгмийн даатгал,халамж

Аймгийн нийгмийн даатгалын сангийн орлого 2014 оны эхний хагас жилд 10493,0 сая төгрөг, зарлага 9923,0 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс орлого 1674,6 сая төгрөг буюу 19,0 хувь, зарлага 1439,9 сая төгрөг буюу 17,0 хувиар өслөө.

        Аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн мэдээгээр нийгмийн даатгалд эхний хагас жилд 8438 хүн шимтгэл төлөгч, даатгуулагчаар бүртгэгдсэний 1923 хүн буюу 22,8 хувь нь аж ахуйн нэгж, байгууллагаас, 3721 хүн буюу 44,1 хувь нь төсөвт байгууллагаас, 2794 хүн буюу 33,1 хувь нь сайн дураар шимтгэл төлсөн байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад аж ахуйн нэгж, байгууллагын шимтгэл төлөгчид 4,4 хувиар буурч, төсөвт байгууллагын шимтгэл төлөгчид 3,6 хувиар сайн дурын шимтгэл төлөгчид 25,9 хувиар нэмэгдсэн байна.

        Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ эхний хагас жилд  8353,6  сая төг болж, үүний 79,3 хувийг өндөр настны, 14,7 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн, 3.1 хувийг тэжээгчээ алдсаны, 2,9 хувийг цэргийн тэтгэвэр эзэлж байна. 

2014 оны эхний хагас жилд тэтгэврийн даатгалын сангаас тэтгэвэр авагч 6191 хүн байна. Нийт тэтгэвэр авагчдын 77,7 хувь буюу 4813 хүн өндөр насны, 16,8 хувь буюу 1038 хүн тахир дутуугийн, 3,8 хувь  буюу   237 хүн тэжээгчээ алдсаны, 1.7 хувь буюу 103  хүн нь цэргийн тэтгэвэр авагчид байна.

Мөн энэ оны эхний хагас жилийн байдлаар тэтгэмжийн даатгалын сангаас тэтгэмж авагчид 994,  ҮОМШӨ-ний даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж авагчид 31, Ажилгүйдлийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж авагчид 77  хүн байна.

Энэ хагас жилийн байдлаар эрүүл мэндийн даатгалд даатгуулагчийн тоо 28372  байгаагийн 78,4 хувь буюу 22236 төр хариуцах иргэд, 15,2 хувь буюу 4307 малчид, 6,4 хувь буюу 1829 оюутан суралцагсад, аж ахуйн нэгжийн эзэн, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн байна.

 2014 оны эхний хагас жилийн байдлаар аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн мэдээгээр нийгмийн даатгалын шимтгэлийн орлого 4097,3 сая төгрөг болж төлөвлөгөө нь 15,6 хувиар тасарсан үзүүлэлттэй байна. Нийгмийн даатгалын шимтгэлийн орлогын төлөвлөгөөгөө Сайнцагаан сумаас бусад сумд бүгд тасалсан байна.

 

VI. Эрүүл мэнд

Аймгийн хэмжээнд энэ 2014 оны эхний хагас жилд 491 эх амаржиж, амьд төрсөн хүүхдийн тоо 491 болж,  өнгөрсөн оны мөн үеэс амаржсан эхийн тоо 61 төрөлтөөр буюу 14.2 хувиар, хүүхдийн тоо 62-оор буюу 14,5 хувиар өссөн байна.  Энэ оны эхний хагас жилд нийт төрсөн эхчүүдийн 85,9 хувь нь  аймгийн нэгдсэн эмнэлэгт төрсөн байна.

Аймгийн хэмжээнд 2014 оны эхний хагас жилд нялхсын эндэгдлийн 9 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 4 тохиолдлоор нэмэгдсэн бөгөөд  1000 амьд төрөлтөнд ногдох нялхсын эндэгдэл 18,3 ноогдож байгаа нь өнгөрсөн оноос өссөн үзүүлэлттэй байна. Харин 1-5 хүртэлх насны  хүүхдийн эндэгдэл 2 гарсан нь өнгөрсөн оны мөн үеэс 1 тохиолдлоор нэмэгдэж,  Өндөршил  суманд  1 хүүхэд өвчний улмаас эмнэлэгт, Дэлгэрцогт суманд 1 хүүхэд гэрээр энджээ.

Эрүүл мэндийн газрын мэдээгээр аймгийн хэмжээнд нас баралтын 128 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оноос нэмэгдсэн байна. Нас барсан хүний 16,4 хувь буюу 21 хүн эмнэлэгт нас барсан байна.  Осол гэмтлийн шалтгаант нас баралтын тохиолдол 14 гарч, нийт нас баралтын 10,9 хувийг эзэлж байна. Осол гэмтлийн шалтгаант нас баралтыг бүтцээр нь авч үзвэл амиа хорлосон 3, бусдад хорлогдсон 1, зам тээврийн осол 6, бусад осол 4 байна.

2014 оны эхний хагас жилийн байдлаар хорт хавдрын 42 өвчлөлийн тохиолдол шинээр бүртгэгдэж, хорт хавдрын хяналтанд байгаа хүмүүсээс 30 хүн нас барсан байна.

2014 оны эхний 6 сард стационарит шинээр 5922 эмчлүүлэгч хэвтэж, 5891 эмчлүүлэгч эмнэлгээс гарсан бөгөөд нийт 44730 ор хоног ашиглаж, дундаж ор хоног 7,6 байна.

Эхний хагас жилд 95787 амбулаторийн үзлэг бүртгэгдсэнээс урьдчилан сэргийлэх үзлэг 34,7%, амбулаторийн үзлэг 48,4 %, идэвхитэй хяналт 12,0 %, гэрийн үзлэг 4,9 %- ийг эзэлж байна.

Аймгийн хэмжээнд энэ оны эхний 6 сард халдварт өвчний  219 тохиолдол бүртгэгдэж, 10000 хүн амд ногдох халдварт өвчнөөр өвчлөгчдийн тоо 49.3 болж өмнөх оны мөн үеэс өссөн байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нийт халдварт өвчин 7 тохиолдлоор өсч, салхинцэцэг, гахайн хавдар, гонокоокт халдвар, тэмбүүгийн өвчлөл нэмэгдэж, Цагаандэлгэр суманд хоолны хордлогын 8 тохиолдол, Сайнцагаан, Дэрэн суманд ёлом өвчний  тус бүр 1 тохиолдол шинээр бүртгэгдлээ.

Халдварт өвчнийг бүтцээр нь авч үзвэл бэлгийн замын халдвар 49.3 хувь, амьсгалын замын халдвар 36.1 хувь, сүрьеэ 7.3 хувь, вируст гепатит 1,4 хувь, хоолны хордлого 3.6 хувь, бусад өвчлөл 2,3  хувийг тус тус эзэлж байна.     

 

VII Хүн амын ердийн хөдөлгөөн

Улсын бүртгэлийн хэлтсийн хүн амын ердийн хөдөлгөөний ХА-1 мэдээгээр 2014 оны эхний хагас жилийн байдлаар 490 хүүхэд шинээр мэндэлсэн байна. Шинээр мэндэлсэн хүүхдийн 276 нь эрэгтэй, 214 нь эмэгтэй хүүхэд байна. Амаржсан эхчүүдийн 310 нь буюу 63,2 хувь нь бүрэн дундаас дээш боловсролтой, 27,8 хувь нь суурь боловсролтой үлдсэн 9,0 хувь нь бага болон боловсролгүй хүн байна. Мөн нийт амаржсан эхчүүдийн 53,5 хувь буюу 262 нь батлуулсан гэр бүлтэй, 149 буюу 30,4 хувь нь батлуулаагүй гэр бүлтэй, 79 нь гэр бүлгүй эмэгтэйчүүд байна.

2014 оны эхний хагас жилийн байдлаар нийт 85 гэр бүл шинээр бүртгэгдсэний 69,4 хувь нь 18-24 насны залуучууд байна. Энэ хагас жилд 20 гэр бүл гэрлэлтээ цуцлуулсаны 12 нь 4-9 жил хамт амьдарсан гэр бүл,  7 нь 10-с дээш жил, 1 нь 1-3 жил гэр бүл байсан байна.

2014 оны эхний хагас жилийн байдлаар, улсын бүртгэлийн хэлтсийн мэдээгээр 137 хүн нас барсан байна. Энэ хагас жилд 16 хүүхэд бусдад үрчлэгдсэний 6 нь эмэгтэй 10 нь эрэгтэй хүүхэд байна. Насны бүлгээр авч үзвэл нийт хүүхдүүдийн 10 нь 0-3 настай, 3 нь 3-6 насны хүүхэд байна

 

 

VIII. Хэрэглээний бараа үйлчилгээний үнэ,

үнийн индекс

 Хэрэглээний үнийн индекс нь хэрэглэгчдийн худалдаж авсан бараа, үйлчилгээний нэр төрөл, чанар өөрчлөлтгүй тогтвортой байхад үнэ дунджаар хэрхэн өөрчлөгдөж  буйг хэмжих үзүүлэлт бөгөөд нэг өрхөөр биш, нийт өрхөөр тооцсон үнийн дундаж өөрчлөлтийг харуулна. Тус аймагт 2014 оны 6 сарын байдлаар  хэрэглээний үнийн индекс 2013 оны 6 сартай харьцуулахад 14.1 хувиар өсчээ.   

Хэрэглээний үнийн индекс 2014 оны 6 дугаар сард 2013 оны 6 дугаар сарынхаас 14.1  хувь өсөхөд хүнсний бараа, согтууруулах бус ундааны  бүлэг 15.0 хувь, согтууруулах ундаа, тамхи мансууруулах бодисын бүлэг 16.9 хувь, хувцас бөс, бараа гутлын бүлэг  18.3  хувь, орон сууц, ус , цахилгаан, түлшний бүлэг 5.8 хувь, гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлэг 19.0 хувь, тээврийн бүлэг 5.9 хувь, амралт чөлөөт цаг, соёлын бараа үйлчилгээний бүлэг 18.1 хувь, боловсролын бүлэг 13.9 хувь, зочид буудал, нийтийн хоол, дотуур, байрны үйлчилгээний бүлэг 16.5 хувиар тус тус нэмэгдсэн нь нөлөөлсөн байна.

2014 оны 6-р сарын 25-ны байдлаар Сайнцагаан сумын хүнсний зах, дэлгүүрт худалдаалагдаж байгаа хүнсний гол нэрийн бараа, бензин , дизель түлш болон ноолуурын үнийг орууллаа.    

 

ХҮНСНИЙ ГОЛ НЭРИЙН БАРААНЫ ҮНЭ, 06 сард, 7 хоногоор

 
 

Барааны нэр, төрөл

VI/04

VI/11

VI/18

VI/25

 

1

 Гурил, I  зэрэг, кг

900

900

950

950

 

2

Хонины мах, кг

8200

8000

8000

7800

 

3

Үхрийн мах, кг

 

 

 

 

 

4

Ямааны ястай мах

7000

7000

7000

6500

 

5

Элсэн чихэр, кг

1550

1600

1600

1600

 

6

Цагаан будаа, кг

2200

2200

2100

2200

 

7

Шингэн сүү, л

1800

1600

1600

1600

 

8

Ноолуурын үнэ 1кг:                          - Цагаан

70000

65000

62000

60000

 

 

  - Бор

70000

65000

62000

60000

 

 

  - Холимог

70000

65000

62000

60000

 

9

Бензин, А-80, 1 л

1570

1570

1570

1570

 

10

Бензин, А-92, 1 л

1810

1810

1810

1810

 

11

Дизелийн түлш, 1 л

1890

1890

1890

1890

 
 

 

IX. Хөдөө аж ахуй

Аймгийн хэмжээгээр 7 дугаар сарын 1-ний байдлаар оны эхний төллөх насны хээлтэгч малын 90.8 хувь буюу 742.6 мянган хээлтэгч мал төллөж, гарсан төл 100 хувь буюу 752.9 мянган төл бойжиж байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад төллөсөн хээлтэгч 15.8 хувиар, бойжиж байгаа төлийн тоо 15.9 хувиар өссөн байна. Аймгийн хэмжээнд энэ оны эхний хагас жилийн байдлаар 712 толгой мал хорогдоод байна. Үүний 46.0 хувь нь ямаа, 45.0 хувь нь хонь, 9.0 хувийг бод малын хорогдол эзэлж байна. Нийт хорогдсон том малын 24.4 хувь нь өвчнөөр хорогдсон байна.

 

Тариалсан талбай

2014 оны эхний хагас жилийн байдлаар нийт 33,1 га-д төмс, 3,82 га-д тэжээлийн ургамал, 10,7 га-д хүнсний ногоо тариалсан байна. Хүнсний ногооны 1,1 га-г өргөст хэмх, улаан лоолийн хүлэмжийн талбай эзэлж байна.

 

 X. Аж үйлдвэр.

19.jpgАж үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлт эхний хагас жилийн байдлаар 2684.3 сая төгрөг болж өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 48.3  хувь буюу 873.9 сая төгрөгөөр  өссөн байна.

 

ХI.Барилга

Эхний хагас жилийн байдлаар  барилгын нийт                   43 объектын 18604.1 сая.төг төсөвлөгдсөн  байна. Үүнээс энэ хагас жилд нийт 5883.2 сая.төгрөгийн барилгын ажлын гүйцэтгэл эхлээд байна. Үүнд шинээр баригдаж байгаа орон сууцны барилгын ажил 3306.6 сая.төг, аж ахуйн нэгж байгууллагуудын засвар үйлчилгээний ажил 623.5 сая.төг, бусад зам талбай,  шинэ обьектийн нийт ажил 1953.1 сая.төг байгаа ба 699.5 сая.төгрөгийн засвар үйлчилгээг хийж дуусган хүлээлгэж өгсөн байна.

 

XII.Тээвэр холбоо

2014 оны эхний хагас жилийн байдлаар давхардсан тоогоор 15.8 мянган зорчигч тээвэрлэсэн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 19,4 хувиар буурсан байна. Холбооны газрын тарифын  орлого 142.9 сая төгрөг болж өмнөх оны мөн үетэй харьцуулахад 34,3 хувиар өссөн ба үүнээс  хүн амаас орсон орлого 72,7 хувиар өсч  49.3 сая төгрөг болж,  өссөн, интернет цэгээр үйлчлүүлэгчдийн тоо 8380 буюу өмнөх оны мөн үеэс 34,9 хувиар өссөн байна.

 

XIII. Гэмт хэрэг

Цагдаагийн хэлтсийн мэдээгээр 2014 оны 6 сарын байдлаар аймгийн хэмжээнд нийт бүртгэгдсэн гэмт хэргийн тоо 132 болж өнгөрсөн оны мөн үе‎тэй харьцуулахад өссөн байна. Гэмт хэрэгт холбогдогсдын тоо өнгөрсөн оны мөн үет‎эй харьцуулахад 11.0 хувиар өсч 111 хүн холбогдоод байна. 2014 оны 6 сарын  байдлаар хүн амь, дээрэм, булаалтын гэмт хэрэг  гараагүй байна. Өнгөрсөн оны мөн үеэс бусдын өмчийн хулгай 13.8 хувиар буурсаны дотор иргэдийн өмчийн хулгай 51.2 хувиар буурсан, харин малын хулгай 2 дахин өссөн үзүүлэлттэй байна.

Бүртгэгдсэн нийт хэргүүдийг өнгөөр нь авч үзвэл 31.0 хувийг бусдын бие махбодьд гэмтэл учруулсан, 37.8 хувийг хулгайн, 6.8 хувийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, 3.8 хувийг хүчин, 6.0 хувийг танхайрах хэрэг тус тус эзэлж байна. Нийт г‎эмт хэргийн 34.0 хувийг согтуугаар үйлдсэн байна. 18 ба түүнээс дээш насны 10000 хүнд ногдох гэмт хэрэг аймгийн дүн 45 хүн байхад  Дэлгэрцогт 114, Дэрэн 77, Говь-Угтаал 50, Цагаандэлгэр 90, Баянжаргалан 53, Гурвансайхан 73, Сайнцагаан 57, хүн байгаа нь гэмт хэрэг ихтэй сумдад орж байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол 266.3 сая төгрөг, түүний 51.0 хувь буюу 135.9 сая төгрөгийг нөхөн төлүүлээд байна.

 

XIV. Дундговь аймгийн нутгаар 2014 оны 07 р сард            цаг агаар  ямар байх тухай урьдчилсан төлөв

Агаарын температурын сарын дундаж нь нийт  нутгаар 17-22 градус дулаан буюу олон жилийн дундийн орчим байна. Нэг ба гуравдугаар арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр сэрүүвтэр нутгийн хойд хэсгээр шөнөдөө 10-15, өдөртөө 19-24 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 14-19, өдөртөө 23-28 градус дулаан байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 15-20, өдөртөө 28-33 градус дулаан байх ба ялангуяа нэг ба гуравдугаар арав хоногийн дунд үеэр зарим нутгаар өдөртөө 32-37 градус хүрч хална.Энэ сард нийт нутгаар  олон жилийн дунджийн орчим бороо орох төлөвтэй.  Нэг ба гуравдугаар арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар бороо орох төлөвтэй. Нэг ба гуравдугаар арав хоногийн дунд, хоёр ба гуравдугаар арав хоногийн эхээр зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө зарим газраар салхи түр зуур 18-22 м/с хүртэл ширүүсч болзошгүй.

Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд хэрхэн нөлөөлөх тухай

7 дугаар сард хур бороо ахиу орохоор байгаа нь бэлчээрийн болон таримал ургамалын ургалтанд таатай нөлөөлөхөөр байгаа ч  мөндөр орж болзошгүйг онцгой анхаарна уу!

2014 оны  8 дугаар сарын цаг агаарын төлөв

Агаарын температурын сарын дундаж нь нийт  нутгаар 22-27 градус дулаан буюу олон жилийн дунджаас 1.5 градусаар дулаан байна.   Энэ сард орох борооны хэмжээ нь нийт  нутгаар олон жилийн дунджийн орчим орох төлөвтэй.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


Сэтгэгдэл бичих

 ХҮНСНИЙ ГОЛ НЭРИЙН БАРААНЫ ҮНЭ

2019.08.14-ны байдлаар  / төгрөг /

Гурил, I  зэрэг,             кг 1200
Хонины мах,               кг 7500
Үхрийн мах,                 кг 0
Ямааны ястай мах     кг

7500

Элсэн чихэр,                кг 1900
Цагаан будаа,             кг

2350

Шингэн сүү,                 л 2500
Ноолуурын үнэ            кг  
Бензин, А-80,              литр 1810
Бензин, А-92,              литр 1920
Дизелийн түлш,          литр 2320


        ЭНД ДАРНА УУ