Аймгийн нийгэм эдийн засгийн 2017 оны 12 сарын танилцуулга гарлаа

Нийтэлсэн: 2018 он 01 сар 12. 14 цаг 59 минут

Төсвийн орлого

 Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэдээгээр 2017 оны жилийн эцэст орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлт 105.6 хувьтай буюу 7373.7 сая төгрөгийн гүйцэтгэлтэй байна. Үүнээс гадна улсын төвлөрсөн төсөвт оруулбал зохих орлогын төлөвлөгөө 92.4 хувьтай буюу 2449.7 сая төгрөгийн орлогыг улсын төвлөрсөн төсөвт оруулаад байна. Улсын болон орон нутгийн төсөвт нийт дүнгээр 9910.1 сая төгрөгийн орлого оруулж, аймгийн дүнгээр орлогын төлөвлөгөөний биелэлт 102.3 хувьтай байна.

Тусламжийн орлогыг оруулан тооцсоноор аймгийн х‎эмжээний нийт орлого ба тусламж 39239.6 сая төгрөг болж, төлөвлөгөөний биел‎элт 100.7 хувьтай байна. Орон нутгийн төсөвт ‎улсын төсвөөс авсан санхүүгийн дэмжлэг 6292.6 сая төгрөг, тусгай зориулалтын шилжүүлгээс санхүүжих 23639.9 сая төгрөг, Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангийн орлогын шилжүүлгээс 1648.8 сая төгрөг нийт 31779.2 сая төгрөгийн тусламжийн орлого орсон байна. Дэлгэрэнгүй


Сэтгэгдэл бичих

 ХҮНСНИЙ ГОЛ НЭРИЙН БАРААНЫ ҮНЭ

2018.05.16 ны байдлаар  / төгрөг /

Гурил, I  зэрэг,             кг 1200
Хонины мах,               кг 7000
Үхрийн мах,                 кг 0
Ямааны ястай мах     кг

6000

Элсэн чихэр,                кг 2000
Цагаан будаа,             кг 2283
Шингэн сүү,                 л 3000
Ноолуурын үнэ            кг 100000
Бензин, А-80,              литр 1660
Бензин, А-92,              литр 1780
Дизелийн түлш,          литр 2100