Дундговь аймаг 46383 хүн, 3593,0 мянган толгой малтай боллоо

Нийтэлсэн: 2018 он 01 сар 03. 12 цаг 52 минут

Хүн ам

2017 оны жилийн эцсийн мэдээгээр аймгийн хүн амын тоо 46383 болж өмнөх оноос 868 хүнээр буюу 1,85 хувиар өссөн байна. 15 сумын 13 суманд хүн амын тоо өсч, 2 суманд буурсан байна.Нийт хүн амын 49,8 хувь буюу 23078 нь эмэгтэй 50,2 хувь буюу 23305 нь эрэгтэйчүүд байна. Нийт өрхийн тоо 14556 болж өмнөх оны мөн үеэс 3,0 хувиар өссөн байна.

Мал тооллого
Дундговь аймаг 2017 оны жилийн эцэст 3593.0 мянган толгой мал тоолуулсан нь өмнөх оноос 533.1 мянган толгой буюу 17.4 хувиар өссөн байна. Малын өсөлтийг төрлөөр нь авч үзвэл адуу 16,9 хувь буюу 23,1 мянга, үхэр 20,1 хувь буюу 12,6 мянга, тэмээ 8,7 хувь буюу 2,9 мянга, хонь 17,3 хувь буюу 249,0 мянга, ямаа 17,7 хувь буюу 245,4 мянган толгойгоор тус тус өссөн байна.
Нийт мал сүрэгт хонь 46.9 хувь, ямаа 45.5 хувь, адуу 4.5 хувь, үхэр 2.0 хувь, тэмээ 1.0 хувийг эзэлж байна.
Үндэсний статистикийн хороо 2017 оны мал тооллогын урьдчилсан дүнг танилцуулж байна. Дундговь аймгийн Эрдэнэдалай сум Бүх малаараа Улсын хэмжээнд тэргүүлжээ.
Аймгийн хамгийн олон малтай сумаар Эрдэнэдалай 550,6 мянган толгой, Сайнцагаан 382,2 мянган толгой, Адаацаг сум 286,3 мянган толгой, Өлзийт 283,4 мянган толгой, Хулд 266,3 мянган толгой мал тоолуулсан байна.
Малчин өрхийн тоо 7001 болж өмнөх оноос 411 өрхөөр өссөн байна. Мөн аймгийн хэмжээнд 790 мянгат малчин өрхтэй болж шинээр 185 өрх нэмэгдсэн байна.

 


Сэтгэгдэл бичих

 ХҮНСНИЙ ГОЛ НЭРИЙН БАРААНЫ ҮНЭ

2018.10.17 ны байдлаар  / төгрөг /

Гурил, I  зэрэг,             кг 1200
Хонины мах,               кг 5000
Үхрийн мах,                 кг 0
Ямааны ястай мах     кг

4500

Элсэн чихэр,                кг 1630
Цагаан будаа,             кг

2200

Шингэн сүү,                 л 2500
Ноолуурын үнэ            кг 85000
Бензин, А-80,              литр 1840
Бензин, А-92,              литр 1990
Дизелийн түлш,          литр 2380


        ЭНД ДАРНА УУ