Аймгийн нийгэм эдийн засгийн 2017 оны 11 сарын танилцуулга гарлаа

Нийтэлсэн: 2017 он 12 сар 11. 12 цаг 32 минут

I.Төсвийн орлого

Description: Description: 15 Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэдээгээр 2017 оны   11-р сарын  байдлаар орон нутгийн төсвийн орлогын   төлөвлөгөөний биелэлт 96.3 хувьтай буюу 5974.3 сая төгрөгийн гүйцэтгэлтэй байна. Үүнээс гадна улсын төвлөрсөн төсөвт оруулбал зохих орлогын төлөвлөгөө 62.9 хувьтай буюу 2146.1 сая төгрөгийн орлогыг улсын төвлөрсөн төсөвт оруулаад байна. Улсын болон орон нутгийн төсөвт нийт дүнгээр 8020.4 сая төгрөгийн орлого оруулж, аймгийн дүнгээр орлогын төлөвлөгөөний биелэлт 84.5 хувьтай байна.

Тусламжийн орлогыг оруулан тооцсоноор аймгийн хэмжээний нийт орлого ба тусламж  35017.9 сая төгрөг болж, төлөвлөгөөний биел‎элт  100.3 хувьтай байна. Орон нутгийн төсөвт ‎улсын төсвөөс авсан санхүүгийн дэмжлэг  5443.2 сая төгрөг, тусгай зориулалтын шилжүүлгээс санхүүжих 21753.7 сая төгрөг, орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас 1846.8 нийт 29043.6 сая төгрөгийн тусламжийн орлого орсон байна.

         Орон нутгийн төсвийн орлогынхоо төлөвлөгөөг Дэрэн, Цагаандэлгэр, Өндөршил, Өлзийт, Хулд, Луус, Дэлгэрхангай, Сайхан-Овоо, Эрдэнэдалай, Сайнцагаан, Адаацаг сумд 4.3-47.1 хувиар буюу 6.8-48.8 сая төгрөгөөр төлөвлөгөөгөө давуулан биелүүлсэн бол бусад сумд төлөвлөгөөгөө 0,8-28 хувиар тасалдуулсан байна. 

word татах

excel татах


Сэтгэгдэл бичих

 ХҮНСНИЙ ГОЛ НЭРИЙН БАРААНЫ ҮНЭ

2018.05.16 ны байдлаар  / төгрөг /

Гурил, I  зэрэг,             кг 1200
Хонины мах,               кг 7000
Үхрийн мах,                 кг 0
Ямааны ястай мах     кг

6000

Элсэн чихэр,                кг 2000
Цагаан будаа,             кг 2283
Шингэн сүү,                 л 3000
Ноолуурын үнэ            кг 100000
Бензин, А-80,              литр 1660
Бензин, А-92,              литр 1780
Дизелийн түлш,          литр 2100