Аймгийн нийгэм эдийн засгийн 2017 оны 7 сарын танилцуулга гарлаа

Нийтэлсэн: 2017 он 08 сар 10. 09 цаг 35 минут

Аймгийн нийгэм, эдийн засгийн байдал

(2017 оны 07 сарын байдлаар)

 

Description: 15I.Төсвийн орлого

 Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэдээгээр 2017 оны   7-р сарын  байдлаар орон нутгийн төсвийн орлогын   төлөвлөгөөний биелэлт 69,7 хувьтай буюу 3549,0 сая төгрөгийн гүйцэтгэлтэй байна. Үүний гадна улсын төвлөрсөн төсөвт оруулбал зохих орлогын төлөвлөгөө 110.9 хувьтай буюу 1840.3 сая төгрөгийн орлогыг улсын төвлөрсөн төсөвт оруулаад байна. Улсын болон орон нутгийн төсөвт нийт дүнгээр 5389.3 сая төгрөгийн орлого оруулж, аймгийн дүнгээр орлогын төлөвлөгөөний биелэлт 79.8 хувьтай байна.

Тусламжийн орлогыг оруулан тооцсоноор аймгийн хэмжээний нийт орлого ба тусламж  22312,4 сая төгрөг болж, төлөвлөгөөний биел‎элт  93.5 хувьтай байна. Орон нутгийн төсөвт ‎улсын төсвөөс авсан санхүүгийн дэмжлэг  3601,6 сая төгрөг, тусгай зориулалтын шилжүүлгээс санхүүжих 13916,3 сая төгрөг, орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас 1245,6 нийт 18763,4 сая төгрөгийн тусламжийн орлого орсон байна.

         Орон нутгийн төсвийн орлогынхоо төлөвлөгөөг Дэрэн, Өндөршил, Гурвансайхан, Хулд, Луус, Сайхан-Овоо, Эрдэнэдалай, Сайнцагаан, Адаацаг сумд 3,4-29,2 хувиар буюу 2,2-289,1 сая төгрөгөөр төлөвлөгөөгөө давуулан биелүүлсэн бол бусад бүх сумд төлөвлөгөөгөө 2,1-30,6 хувиар тасалдуулсан байна. 

         

 II.Төсвийн зарлагa

Description: 15Description: 152017 оны 7 сарын байдлаар орон нутгийн төсвийн байгууллагын зардлын дүн 23178.7 сая төгрөг болж өмнөх оны мөн үетэй харьцуулахад 11.7 хувиар өссөн байна. Зардлын төрлөөр авч үзвэл цалин хөлс нэмэгдэл урамшууллын зардал 10917,2 сая төгрөг болж 1,3 хувь өсч  нийт зардлын 47,1 хувийг эзэлж байна. Ажил олгогчоос нийгмийн даатгалд төлөх шимтгэл өмнөх оноос өсч 1180,3 сая төгрөг болсон байна. Тухайн сарын байдлаар норматив зардал, бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний төлбөр, хураамж, хөрөнгийн зардал өмнөх оны мөн үеэс 1,8-14,7 хувиар буурсан бол зардлын бусад бүх  төрөл өмнөх оны мөн үеэс өссөн үзүүлэлттэй байна.

 

           III.Банк 

Банкны зээлийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс  12.3 хувиар өсч 877753.9 сая төгрөг болов. Үүнээс анхаарал хандуулах зээл 901,1 сая төгрөг, чанаргүй зээл 636,9 сая төгрөгийн үлдэгдэлтэй болж өмнөх оны мөн үеэс анхаарал хандуулах зээл 3,9 хувиар буурч, чанаргүй зээл 15,4 хувиар өссөн байна. Нийт зээлийн үлдэгдлийн 1,75 хувийг анхаарал хандуулах ба чанаргүй зээл эзэлж байна. Иргэдийн хувийн хадгаламж  өмнөх оны мөн үеэс 27,7 хувиар өсч 40329,3 сая төгрөг болов.

 

                IV.Бүртгэлтэй ажилгүйчүүд

2017 оны эхний 7 сарын байдлаар аймгийн хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй, ажил  идэвхитэй хайж байгаа 987 хүн бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 363 хүнээр нэмэгдсэн байна. Нийт ажилгүйчүүдийн 52.2 хувь буюу 515 хүн нь эмэгтэйчүүд байна. Аймгийн хэмжээнд хөдөлмөрийн насны 10000 хүнд 328 ажилгүйчүүд ногдож байхад Говь-Угтаал /868/,  Баянжаргалан /418/, Сайнцагаан /437/, Луус /452/, Хулд /392/ байгаа нь аймгийн дунджаас  дээгүүр байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 18.0 хувь нь дипломын болон баклаврын дээд, 5.0 хувь нь тусгай мэргэжлийн дунд, 12.0 хувь нь техникийн болон мэргэжлийн, 33.0 хувь нь бүрэн дунд, 22.1 хувь нь суурь, 8.0 хувь нь бага, 2. хувь нь боловсролгүй иргэд байна.

 

V.Ажлын байрны зуучлал

Description: 4.jpg Хөдөлмөрийн хэлтсийн  2017 оны эхний 7  сарын мэдээгээр нийт 79 хүн ажлын байранд зуучлагдан орсон нь өмнөх оны мөн үеэс 31 хүнээр буурсан  байна.  Ажлын байранд зуучлагдан ажилд орсон ажиллагчдыг эдийн засгийн үйл ажиллагааны салбараар авч үзэхэд  27,8 хувь нь ХАА, ан агнуур, ойн аж ахуй, 24,1 хувь нь бєєний ба жижиглэн худалдаа, 13,9 хувь нь боловсролын салбарт, 3,8 хувь нь хүний эрүүл мэнд ба нийгмийн халамжийн үйл ажиллагаа, 10,1 хувь нь төрийн удирдлага ба батлан хамгаалах үйл ажиллагаа, 1.3 хувь нь мэргэжлийн шинжлэх ухаан болон техникийн үйл ажиллагаа,5,1 хувь нь уул уурхай олборлох үйлдвэр, 1.3 хувь нь боловсруулах аж  үйлдвэр, 3,8 хувь нь үйлчилгээний бусад үйл ажиллагааны салбарт ногдож байна.    

 

VI. Эрүүл мэнд

Эрүүл мэндийн газрын мэдээгээр аймгийн хэмжээнд 2017 оны 7 сарын байдлаар 492 эх төрсөн нь өнгөрсөн мөн үеэс 98 төрөлтөөр буурсан ба нийт 495 хүүхэд амьд төрсөн байна. Төрсөн эхчүүдийн 87.8 хувь нь  аймгийн нэгдсэн эмнэлэгт төрсөн байна. Тус аймагт энэ сарын байдлаар эхийн эндэгдэл гараагүй.

2017 оны 7 сарын байдлаар нялхсын эндэгдэл 5 тохиолдол бүртгэгдэж, Дэрэн, Дэлгэрхангай, Сайнцагаан сумдад  гэрээр эндсэн байна.

Эрүүл мэндийн газрын мэдээгээр 7 сарын байдлаар нас баралтын 135 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд өнгөрсөн оны мөн үеэс 30 тохиолдлоор буурчээ. Нас барсан хүний 16.3 хувь буюу 22 хүн эмнэлэгт нас барсан байна.  Нас баралтыг шалтгаанаар нь авч үзвэл хорт хавдрын нас баралт хамгийн өндөр 29.6 хувийг эзэлж байна. Мөн осол гэмтлийн шалтгаант нас баралтын 19 тохиолдол бүртгэгдэж, нийт нас баралтын 14.1 хувийг эзэлж байна. Осол гэмтлийн шалтгаант нас баралтыг бүтцээр нь авч үзвэл амиа хорлосон 2, бусдад хорлогдсон 1, зам тээврийн ослоор 8, бусад ослоор 8 тохиолдол бүртгэгдсэн байна.

2017 оны эхний 7 сард стационарит шинээр 6369 эмчлүүлэгч хэвтэж, 6383 эмчлүүлэгч эмнэлгээс гарсан бөгөөд нийт  46146 ор хоног ашиглаж, дундаж ор хоног 7.23 байна. 2017 оны эхний 7 сарын байдлаар 110660 амбулаторийн үзлэг бүртгэгдсэнээс урьдчилан сэргийлэх үзлэг 34.5%, амбулаторийн үзлэг 44.9%, идэвхитэй хяналт 13.1 %, гэрийн үзлэг 5.3 %- ийг эзэлж байна. Нийт үзлэгт хамрагдсан хүмүүсийн 37.9 хувь нь эрэгтэй, 62.1 хувь нь эмэгтэй хүн байна. 2017 оны эхний 7 сарын байдлаар хорт хавдрын 48 өвчлөлийн тохиолдол шинээр бүртгэгдэж, тус өвчний хяналтанд байгаа хүмүүсээс  40  хүн нас барсан байна.

Аймгийн хэмжээнд 2017 оны эхний 7 сарын байдлаар халдварт өвчний  329 тохиолдол бүртгэгдээд байгаа нь урьд оны мөн үеэс 152 тохиолдлоор буурч, 10000 хүн амд ногдох халдварт өвчнөөр өвчлөгсдийн тоо 72.7 болж өмнөх оны мөн үеэс буурсан байна.

Халдварт өвчнийг бүтцээр нь авч үзвэл бэлгийн замын халдвар 16.7 хувь, вируст гепатит 1.2 хувь, амьсгалын замын халдвар  73.3 хувь, сүрьеэ 6.4 хувь, бусад өвчлөл 2.4 хувийг тус тус эзэлж байна.

 

VII. Нийгмийн даатгал

Аймгийн нийгмийн даатгалын сангийн орлого 2017 оны 07 сарын байдлаар 15589.6 сая төгрөг, зарлага 14998.7 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс орлого 463.4 сая төгрөг буюу 3.1 хувь, зарлага 209.7 сая төгрөг буюу 2.1  хувиар өслөө.

        Аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн мэдээгээр нийгмийн даатгалд 2017 оны эхний 7 сарын байдлаар 10097 хүн шимтгэл төлөгч, даатгуулагчаар бүртгэгдсэний 2156 хүн буюу 21.3 хувь нь аж ахуйн нэгж, байгууллагаас, 3855 хүн буюу 38.2 хувь нь төсөвт байгууллагаас, 4086 хүн буюу 40.5 хувь нь сайн дураар шимтгэл төлсөн байна.

        Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 2017 оны 7 сарын байдлаар 12502.5 сая төг болж, үүний 82.3 хувийг өндөр настны, 11.9 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн, 3.0 хувийг тэжээгчээ алдсаны, 2.8 хувийг цэргийн тэтгэвэр эзэлж байна.

Энэ оны  7 сарын байдлаар тэтгэврийн даатгалын сангаас тэтгэвэр авагч 6466 хүн байна. Нийт тэтгэвэр авагчдын 80.5 хувь буюу 5210 хүн өндөр насны, 14.0 хувь буюу 904 хүн тахир дутуугийн, 3.8 хувь буюу 244 хүн тэжээгчээ алдсаны, 1.7 хувь буюу 108 хүн нь цэргийн тэтгэвэр авагчид байна.

Энэ оны эхний 7 сарын байдлаар тэтгэмжийн даатгалын сангаас тэтгэмж авагчид 1350, ҮОМШӨ-ний даатгалын сангаас тэтгэвэр тэтгэмж авагчид 36, ажилгүйдлийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж авагч 116 хүн байна.

Эхний 7 сарын байдлаар эрүүл мэндийн даатгалд даатгуулагч 35588 иргэн байгаагийн 75.7 хувь буюу 26923 төр хариуцах иргэд, 14.1 хувь буюу 5030 малчид, 8.6 хувь буюу 3072 аж ахуйн нэгжийн эзэн, хувиараа хөдөлмөр  эрхлэгч иргэд, 1.6 хувь буюу 563 оюутан суралцагсад, ял эдэлж буй хоригдол байна.

 2017 оны 7 сарын байдлаар аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн мэдээгээр нийгмийн даатгалын шимтгэлийн орлого 6288.3 сая төгрөг болж төлөвлөгөөгөө 11.9 хувиар буюу 667.7 сая төгрөгөөр давуулан биелүүлсэн байна. Нийгмийн даатгалын шимтгэлийн орлогын төлөвлөгөөгөө Цагаандэлгэр сумаас бусад бүх сумд давуулан биелүүлсэн байна.

      VIII. Нийгмийн халамж

Оны эхний 7 сард нийгмийн халамжийн сан болон хүний хөгжил сангаас давхардсан тоогоор 8975  хүнд 2907,6 сая төгрөгийн тэтгэмж хөнгөлөлт тусламж, хишиг олгосон байна.

 

 IX. Хэрэглээний бараа үйлчилгээний үнэ,   

 

Хэрэглээний үнийн индекс нь хэрэглэгчдийн худалдаж авсан бараа, үйлчилгээний нэр төрөл, чанар өөрчлөлтгүй тогтвортой байхад үнэ дунджаар хэрхэн өөрчлөгдөж  буйг хэмжих үзүүлэлт бөгөөд нэг өрхийнхийг биш, нийт өрхөөр тооцсон үнийн дундаж өөрчлөлтийг харуулна. Тус аймагт 2017 оны 07-р сарын байдлаар  хэрэглээний үнийн индекс 2016 оны 07-р сартай  харьцуулахад 7.3  хувиар өсчээ.

            Хэрэглээний үнийн индекс 7.3  хувиар өсөхөд хүнсний бараа согтууруулах бус ундааны бүлэг 3.8 хувиар, согтууруулах ундаа, тамхи мансууруулах бодис 4.0 хувиар,  хувцас бөс бараа гутлын бүлэг  5.9  хувь, орон сууц, ус , цахилгаан, түлшний бүлэг 22.8 хувь, гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлэг 6.7 хувь, эм тариа эмчилгээний бүлэг 3.7 хувиар өссөн  нь нөлөөлсөн байна.

2017 оны 07 сарын   байдлаар Сайнцагаан сумын хүнсний зах, дэлгүүрт худалдаалагдаж байгаа хүнсний гол нэрийн бараа, бензин , дизель түлш болон ноолуурын үнийг орууллаа.

 

    ХҮНСНИЙ ГОЛ НЭРИЙН БАРААНЫ ҮНЭ /7 хоногоор/

Барааны нэр, төрөл

VII/05

 

VII/19

 

VII/26

1

Гурил, 1-р зэрэг, кг

1200

 

1200

 

1200

2

Хонины мах, кг

5700

 

4300

 

5000

3

Үхрийн мах, кг

0

 

0

 

0

4

Ямааны ястай мах, кг

5200

 

3800

 

4800

5

Элсэн чихэр, кг

2300

 

2300

 

2300

6

Цагаан будаа, кг

2200

 

2200

 

2200

7

Шингэн сүү, л

2000

 

2000

 

2000

8

Ноолуурын үнэ 1 кг

60000

 

60000

 

60000

9

Бензин А-80, 1литр

1540

 

1540

 

1540

10

Бензин А-92, 1литр

1720

 

1720

 

1720

 

11

Дизель түлш 1 литр

1750

 

1750

 

1750

               

 

 

X. Аж үйлдвэр

Description: 19.jpgАж үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлт 2017 оны 7 сарын байдлаар 4254,6 сая төгрөг болж өнгөрсөн оны мөн үеэс 89,0 хувиар  өссөн байна.

Тухайн сард уул уурхайн олборлох аж үйлдвэр 6,5 дахин өссөн байна.

 

XI. Гэмт хэрэг

Цагдаагийн хэлтсийн 2017 оны эхний 7 сарын мэдээгээр аймгийн хэмжээнд нийт бүртгэгдсэн гэмт хэргийн тоо 126 болж өнгөрсөн оны мөн үе‎тэй харьцуулахад 2.4 хувиар өссөн байна. Гэмт хэрэгт холбогдогсдын тоо өнгөрсөн оны мөн үет‎эй харьцуулахад 7.8 хувиар бууран 101 хүн холбогдоод байна. 2017 оны эхний 7 сарын  байдлаар хүчин, танхайрах, булаалт, ашиглал, албан тушаал, гал түймэрийн гэмт хэрэг  гараагүй байна. Өнгөрсөн оны мөн үеэс бусдын бие махбодид гэмтэл учруулах хэрэг, малын хулгай, дээрмийн хэрэг, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг хэрэг, золгүй учрал, бусад хэргүүд нэмэгдэж, бусдын өмчийн хулгай, залилангийн хэрэг буурч, хүн амины хэрэг мөн үеийн түвшинд байна.

Бүртгэгдсэн нийт хэргүүдийг өнгөөр нь авч үзвэл 49,2 хувийг бусдын бие махбодьд гэмтэл учруулсан, 1,6 хувийг хүн амины хэрэг, 23,8 хувийг хулгайн, 1,6 хувийг золгүй учрал, 11,1 хувийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг, 0,8 хувийг дээрэм, 2,4 хувийг залилан, 9,5 хувийг бусад хэрэг тус тус эзэлж байна.

Нийт г‎эмт хэргийн 23.8 хувийг согтуугаар үйлдсэн байна. 18 ба түүнээс дээш насны 10000 хүнд ногдох гэмт хэрэг аймгийн дүн 42 хүн байхад  Дэлгэрцогт  127. Цагаандэлгэр 59. Сайнцагаан 52.  Луус 76. Баянжаргалан 92. Дэрэн 66. хүн байгаа нь гэмт хэрэг ихтэй сумдад орж байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол 372,6 сая төгрөг, түүний 75,5 хувь буюу 281,2 сая төгрөгийг нөхөн төлүүлээд байна. Гэмт хэрэг илрүүлэлтын хувь өмнөх оны мөн үеэс  7.6 хувиар өсч 64.8 хувьтай байна.

XII. Байгаль орчин

Дундговь аймгийн нутгаар 2017 оны 08 р сард

цаг агаар  ямар байх тухай урьдчилсан төлөв

  

ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

Агаарын температурын сарын дундаж нь нийт  нутгаар 15-20 градус буюу уур амьсгалын дунджаас 1.0-1.5 градусаар дулаан байх төлөвтэй

Нэгдүгээр арав хоногийн эхэн ба эцсээр бүх нутгаар шөнөдөө 18-23 градус өдөртөө 32-37 градус хүрч халах төлөвтэй. Хоёр ба гуравдугаар арав хоногийн дунд үеэр сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 5-10 градус өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус өдөртөө 22-27 градус дулаан байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 13-18 градус өдөртөө 26-31 градус дулаан байна.

Энэ сард нутгийн баруун хэсгээр уур амьсгалын дунджийн орчим, бусад нутгаар уг дунджаас бага бороо орох төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн дунд үе болон сүүлч, хоёр ба гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр зарим газраар түр зуурын бороо, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар бороо орох төлөвтэй. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ, ялангуяа нэгдүгээр арав хоногийн дунд үе болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон эцсээр зарим газраар түр зуур 18-20 м/с хүрч ширүүсэх төлөвтэй.

 дэлгэрэнгүй


Сэтгэгдэл бичих

 ХҮНСНИЙ ГОЛ НЭРИЙН БАРААНЫ ҮНЭ

2017.10.11 ны байдлаар  / төгрөг /

Гурил, I  зэрэг,             кг 1200
Хонины мах,               кг 4500
Үхрийн мах,                 кг 0
Ямааны ястай мах     кг

4000

Элсэн чихэр,                кг 2330
Цагаан будаа,             кг 2230
Шингэн сүү,                 л 2000
Ноолуурын үнэ            кг 70000
Бензин, А-80,              литр 1540
Бензин, А-92,              литр 1720
Дизелийн түлш,          литр 1750