Аймгийн нийгэм эдийн засгийн 2017 оны хагас жилийн танилцуулга гарлаа.

Нийтэлсэн: 2017 он 07 сар 07. 12 цаг 43 минут

I.Төсвийн орлого

Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэдээгээр 2017 оны   6-р сарын  байдлаар орон нутгийн төсвийн орлогын   төлөвлөгөөний биелэлт 67.8 хувьтай буюу 3182.2 сая төгрөгийн гүйцэтгэлтэй байна. Үүний гадна улсын төвлөрсөн төсөвт оруулбал зохих орлогын төлөвлөгөө 170.2 хувьтай буюу 1804.3 сая төгрөгийн орлогыг улсын төвлөрсөн төсөвт оруулаад байна. Улсын болон орон нутгийн төсөвт нийт дүнгээр 4995.4 сая төгрөгийн орлого оруулж, аймгийн дүнгээр орлогын төлөвлөгөөний биелэлт 86.4 хувьтай байна.

Тусламжийн орлогыг оруулан тооцсоноор аймгийн хэмжээний нийт орлого ба тусламж  20557.5 сая төгрөг болж, төлөвлөгөөний биел‎элт  93.1 хувьтай байна. Орон нутгийн төсөвт ‎улсын төсвөөс авсан санхүүгийн дэмжлэг  3271.5 сая төгрөг, тусгай зориулалтын шилжүүлгээс санхүүжих 12993.3 сая төгрөг, орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас 1101.4 нийт 17366.3 сая төгрөгийн тусламжийн орлого орсон байна.

         Орон нутгийн төсвийн орлогынхоо төлөвлөгөөг Дэрэн, Цагаандэлгэр, Баянжаргалан, Өндөршил, Гурвансайхан, Хулд, Луус, Сайхан-Овоо, Эрдэнэдалай, Сайнцагаан сумд 4.5-124,8 хувиар буюу 1.6-753.5 сая төгрөгөөр төлөвлөгөөгөө давуулан биелүүлсэн бол бусад бүх сумд төлөвлөгөөгөө 2.8-4.4 хувиар тасалдуулсан байна. 

 II.Төсвийн зарлагa

2017 оны 6 сарын байдлаар орон нутгийн төсвийн байгууллагын зардлын дүн 18430.6 сая төгрөг болж өмнөх оны мөн үетэй харьцуулахад 0.4 хувиар буурсан байна. Зардлын төрлөөр авч үзвэл цалин хөлс нэмэгдэл урамшууллын зардал 9892.5 сая төгрөг болж өсч  нийт зардлын 53.7 хувийг эзэлж байна. Ажил олгогчоос нийгмийн даатгалд төлөх шимтгэл өмнөх оноос өсч 1067.0 сая төгрөг болсон байна. Тухайн сарын байдлаар хангамж бараа материалын зардал, норматив зардал, томилолтын зардал, Засгийн газрын дотоод шилжүүлэг, бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний төлбөр, хураамж, хөрөнгийн зардал өмнөх оны мөн үеэс 1,5-65,2 хувиар буурсан бол зардлын бусад бүх  төрөл өмнөх оны мөн үеэс өссөн үзүүлэлттэй байна.

           III.Банк

 Банкны зээлийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс  11.1 хувиар өсч 86432.3 сая төгрөг болов. Үүнээс хугацаа хэтэрсэн зээл 631.7 сая төгрөг, чанаргүй зээл 688.4 сая төгрөгийн үлдэгдэлтэй болж өмнөх оны мөн үеэс хугацаа хэтэрсэн зээл 15,5 хувиар буурч, чанаргүй зээл 10,4 хувиар өссөн байна. Нийт зээлийн үлдэгдлийн 1,5 хувийг хугацаа хэтэрсэн ба чанаргүй зээл эзэлж байна. Иргэдийн хувийн хадгаламж  өмнөх оны мөн үеэс 25.6 хувиар өсч 39839.0 сая төгрөг болов.

                IV.Бүртгэлтэй ажилгүйчүүд

2017 оны эхний 6 сарын байдлаар аймгийн хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй, ажил  идэвхитэй хайж байгаа  1224 хүн бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 582 хүнээр нэмэгдсэн байна. Нийт ажилгүйчүүдийн 51.6 хувь буюу 631 хүн нь эмэгтэйчүүд байна. Аймгийн хэмжээнд хөдөлмөрийн насны 10000 хүнд 407 ажилгүйчүүд ногдож байхад Говь-Угтаал /1147/, Сайхан-Овоо /518/,  Баянжаргалан /472/, Сайнцагаан /527/, Луус /559/, байгаа нь аймгийн дунджаас  дээгүүр байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 17.6 хувь нь дипломын болон баклаврын дээд, 4.3 хувь нь тусгай мэргэжлийн дунд, 11.7 хувь нь техникийн болон мэргэжлийн, 34.2 хувь нь бүрэн дунд, 22.1 хувь нь суурь, 8.0 хувь нь бага, 2.1 хувь нь боловсролгүй иргэд байна.

V.Ажлын байрны зуучлал

 Хөдөлмөрийн хэлтсийн  2017 оны эхний 6  сарын мэдээгээр нийт 74 хүн ажлын байранд зуучлагдан орсон нь өмнөх оны мөн үеэс 29 хүнээр буурсан  байна.  Ажлын байранд зуучлагдан ажилд орсон ажиллагчдыг эдийн засгийн үйл ажиллагааны салбараар авч үзэхэд  29.7 хувь нь ХАА, ан агнуур, ойн аж ахуй, 25.6 хувь нь бөөний ба жижиглэн худалдаа, 2.7 хувь нь Санхүүгийн болон даатгалын үйл ажиллагаа, 4.1 хувь нь Хүний эрүүл мэнд ба нийгмийн халамжийн үйл ажиллагаа, 5.4 хувь нь төрийн удирдлага ба батлан хамгаалах үйл ажиллагаа, 1.4 хувь нь мэргэжлийн шинжлэх ухаан болон техникийн үйл ажиллагаа,13.5 хувь нь боловсролын салбар, 1.4 хувь нь боловсруулах аж  үйлдвэр, 4.1 хувь нь үйлчилгээний бусад үйл ажиллагаа, 5.4 хувь нь уул уурхай олборлолт,  6.7 хувь нь удирдлагын болон дэмжлэг үзүүлэх  үйл ажиллагааны салбарт ногдож байна.   

YI. Эрүүл мэнд

Эрүүл мэндийн газрын мэдээгээр аймгийн хэмжээнд 2017 оны эхний хагас жилийн байдлаар 428 эх төрсөн нь өнгөрсөн мөн үеэс 88 төрөлтөөр буурсан ба нийт 431 хүүхэд амьд төрсөн байна. Төрсөн эхчүүдийн 88.1 хувь нь  аймгийн нэгдсэн эмнэлэгт төрсөн байна. Тус аймагт энэ сарын байдлаар эхийн эндэгдэл гараагүй.

2017 оны эхний 6 сарын байдлаар нялхсын эндэгдэл 3 тохиолдол бүртгэгдэж, Дэрэн, Дэлгэрхангай, Сайнцагаан сумдад тус бүр нэг хүүхэд гэрээр эндсэн байна.

Эрүүл мэндийн газрын мэдээгээр эхний хагас жилийн байдлаар нас баралтын 114 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд өнгөрсөн оны мөн үеэс 33 тохиолдлоор буурчээ. Нас барсан хүний 14.0 хувь буюу 16 хүн эмнэлэгт нас барсан байна.  Нас баралтыг шалтгаанаар нь авч үзвэл хорт хавдрын нас баралт хамгийн өндөр 24.6 хувийг эзэлж байна. Мөн осол гэмтлийн шалтгаант нас баралтын 15 тохиолдол бүртгэгдэж, нийт нас баралтын 13.2 хувийг эзэлж байна. Осол гэмтлийн шалтгаант нас баралтыг бүтцээр нь авч үзвэл амиа хорлосон 2, бусдад хорлогдсон 1, зам тээврийн ослоор 4, бусад ослоор 8 тохиолдол бүртгэгдсэн байна.

2017 оны эхний 6 сард стационарит шинээр 5576 эмчлүүлэгч хэвтэж, 5586 эмчлүүлэгч эмнэлгээс гарсан бөгөөд нийт  40614 ор хоног ашиглаж, дундаж ор хоног 7.3 байна.

2017 оны эхний 6 сарын байдлаар 99205 амбулаторийн үзлэг бүртгэгдсэнээс урьдчилан сэргийлэх үзлэг 34.9%, амбулаторийн үзлэг 44.4%, идэвхитэй хяналт 13.0 %, гэрийн үзлэг 7.7 %- ийг эзэлж байна. Нийт үзлэгт хамрагдсан хүмүүсийн 38.1 хувь нь эрэгтэй, 61.9 хувь нь эмэгтэй хүн байна.

2017 оны эхний 6 сарын байдлаар хорт хавдрын 48 өвчлөлийн тохиолдол шинээр бүртгэгдэж, хорт хавдрын хяналтанд байгаа хүмүүсээс  38  хүн нас барсан байна.

Аймгийн хэмжээнд 2017 оны эхний 6 сарын байдлаар халдварт өвчний  316 тохиолдол бүртгэгдээд байгаа нь урьд оны мөн үеэс 150 тохиолдлоор буурч, 10000 хүн амд ногдох халдварт өвчнөөр өвчлөгдийн тоо 70 болж өмнөх оны мөн үеэс буурсан байна.

Халдварт өвчнийг бүтцээр нь авч үзвэл бэлгийн замын халдвар 15.5 хувь, вируст гепатит 1.3 хувь, амьсгалын замын халдвар  75,3 хувь, сүрьеэ 6 хувь, бусад өвчлөл 0,9 хувийг тус тус эзэлж байна.

YII. Нийгмийн даатгал

Аймгийн нийгмийн даатгалын сангийн орлого 2017 оны эхний хагас жилийн байдлаар 14541.0 сая төгрөг, зарлага 13199.1 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс орлого 1836.7 сая төгрөг буюу 14.5 хувь, зарлага 423.6 сая төгрөг буюу 3.3  хувиар өслөө.

        Аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн мэдээгээр нийгмийн даатгалд 2017 оны эхний 6 сарын байдлаар 9723  хүн шимтгэл төлөгч, даатгуулагчаар бүртгэгдсэний 2118 хүн буюу 21.8 хувь нь аж ахуйн нэгж, байгууллагаас, 3787 хүн буюу 38.9 хувь нь төсөвт байгууллагаас, 3818 хүн буюу 39.3 хувь нь сайн дураар шимтгэл төлсөн байна.

        Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 2017 оны эхний хагас жилийн байдлаар  11033.1 сая төг болж, үүний 82.4 хувийг өндөр настны, 11.9 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн, 3.0 хувийг тэжээгчээ алдсаны, 2.7 хувийг цэргийн тэтгэвэр эзэлж байна.

Энэ оны эхний 6 сарын байдлаар тэтгэврийн даатгалын сангаас тэтгэвэр авагч 6460 хүн байна. Нийт тэтгэвэр авагчдын 80.6 хувь буюу 5204 хүн өндөр насны, 14.0 хувь буюу 904 хүн тахир дутуугийн, 3.8 хувь буюу 244 хүн тэжээгчээ алдсаны, 1.7 хувь буюу 108 хүн нь цэргийн тэтгэвэр авагчид байна.

Энэ оны эхний 6 сарын байдлаар тэтгэмжийн даатгалын сангаас тэтгэмж авагчид 1204, ҮОМШӨ-ний даатгалын сангаас тэтгэвэр тэтгэмж авагчид 36, ажилгүйдлийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж авагч 107 хүн байна.

Эхний 6 сарын байдлаар эрүүл мэндийн даатгалд даатгуулагч 34160 иргэн байгаагийн 78.4 хувь буюу 26775 төр хариуцах иргэд, 12.0 хувь буюу 4095 малчид, 8.3 хувь буюу 2827 аж ахуйн нэгжийн эзэн, хувиараа хөдөлмөр  эрхлэгч иргэд, 1.3 хувь буюу 463 оюутан суралцагсад, ял эдэлж буй хоригдол байна.

 2017 оны эхний хагас жилийн байдлаар аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн мэдээгээр нийгмийн даатгалын шимтгэлийн орлого 5542.7 сая төгрөг болж төлөвлөгөөгөө 13.2 хувиар буюу 645.5 сая төгрөгөөр давуулан биелүүлсэн байна. Нийгмийн даатгалын шимтгэлийн орлогын төлөвлөгөөгөө бүх сумд давуулан биелүүлсэн байна.

      YIII. Нийгмийн халамж

Оны эхний 6 сард нийгмийн халамжийн сан болон хүний хөгжил сангаас давхардсан тоогоор 8,7 мянган хүнд 2564,1 сая төгрөгийн тэтгэмж хөнгөлөлт тусламж, хишиг олгосон байна. Нийгмийн халамж үйлчилгээгээр олгосон нийт мөнгөний 66,4 хувь нь нийгмийн халамжийн сангаас олгосон халамжийн тэтгэвэр, нөхцөлт мөнгөн тэтгэмж, хөнгөлөлт, 33,6 хувийг улсын төсвөөс олгосон тэтгэмж тусламж эзэлж байна.

Нийгмийн халамжийн сангаас олгосон мөнгөний 66.6 хувийг халамжийн тэтгэврээр, 25,2 хувийг нөхцөлт мөнгөн тэтгэмжээр, 4,1 хувийг ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгосон болон хүнс тэжээлийн хөнгөлөлт тусламжид зарцуулж байна.

 IX. Хэрэглээний бараа үйлчилгээний үнэ,

2017 оны 06 сарын   байдлаар Сайнцагаан сумын хүнсний зах, дэлгүүрт худалдаалагдаж байгаа хүнсний гол нэрийн бараа, бензин , дизель түлш болон ноолуурын үнийг орууллаа.

 

             ХҮНСНИЙ ГОЛ НЭРИЙН БАРААНЫ ҮНЭ /7 хоногоор/

Барааны нэр, төрөл

VI/07

 

VI/14

 

VI/21

VI/28

1

Гурил, 1-р зэрэг, кг

1200

 

1200

 

1200

1200

2

Хонины мах, кг

4900

 

5300

 

5500

5300

3

Үхрийн мах, кг

0

 

0

 

0

0

4

Ямааны ястай мах, кг

4000

 

4800

 

5000

4800

5

Элсэн чихэр, кг

2300

 

2300

 

2300

2300

6

Цагаан будаа, кг

2200

 

2200

 

2200

2200

7

Шингэн сүү, л

2000

 

2000

 

1500

1500

8

Ноолуурын үнэ 1 кг

52000

 

57000

 

58000

60000

9

Бензин А-80, 1литр

1540

 

1540

 

1540

1540

10

Бензин А-92, 1литр

1720

 

1720

 

1720

 

1720

11

Дизель түлш 1 литр

1750

 

1750

 

1750

 

1750

                 

X. Хөдөө аж ахуй

Аймгийн хэмжээгээр энэ оны эхний хагас жилийн байдлаар оны эхний төллөх насны хээлтэгч малын 86,9 хувь буюу 1140,7 мянган хээлтэгч мал төллөж, гарсан төл 99,9 хувь буюу 1145,2 мянган төл бойжиж байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад төллөсөн хээлтэгч 30,5 хувь, бойжиж байгаа төл 33,8 хувиар тус тус өссөн байна.              Аймгийн хэмжээнд энэ оны эхний хагас жилийн байдлаар 1702 толгой мал хорогдоод байна. Үүний 37,5 хувь нь ямаа, 58,2 хувь нь хонь, 4,3 хувийг бод малын хорогдол эзэлж байна. Нийт хорогдсон том малын 38,6 хувь нь хээлтэгч мал, 49,2 хувь өвчнөөр хорогдсон байна.

Тариалсан талбай

2017 оны эхний хагас жилийн байдлаар нийт 39.0 га талбайд төмс, 22.3 га-д хүнсний ногоо, 30,5 га-д тэжээлийн ургамал тариалсан байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхээс төмс 17.3 хувь, хүнсний ногоо 19.7 хувиар өсч, малын тэжээлийн ургамал  0,5 хувиар буурсан байна.

 

XI. Аж үйлдвэр

Аж үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлт 2017 оны эхний хагас жилийн байдлаар 3127,5 сая төгрөг болж өнгөрсөн оны мөн үеэс 49,0 хувиар  өссөн байна.

Тухайн сард уул уурхайн олборлох аж үйлдвэр 158,1 хувь, боловсруулах аж үйлдвэр 16,3 хувиар, цахилгаан дулаан, эрчим хүч үйлдвэрлэлт, ус хангамж 40,4 хувиар өссөн байна.

ХII.Барилга

Аймгийн дүнгээр 2017 оны эхний хагас жилд нийт 1768.9 сая төгрөгийн барилга угсралтын ажил хийгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 44.6 хувиар буурсан байна. Үүнээс орон сууцны барилга 980.0 сая төгрөг, хатуу хучилтай зам 600.0 сая, орон сууцны бус засварын ажил 70.0 сая, орон сууцны барилгын засвар 80.0 сая төгрөгийн ажил хийгдсэн байна

XIII.Тээвэр, Холбоо

Энэ хагас жилийн байдлаар зорчигч тээврээр давхардсан тоогоор 21,6 мянган зорчигч тээвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеэс буурсан байна. Холбооны газрын тарифын орлого өмнөх оны мөн үеэс 24,9 хувиар өсч, 229,6 сая төгрөг, хүн амаас орсон орлого 38,6 сая төгрөг болов. Интернет цэгээр үйлчлүүлэгчдийн тоо 1384 болж өмнөх мөн үеэс буурсан байна..

XIY. Гэмт хэрэг

Цагдаагийн хэлтсийн 2017 оны эхний 6 сарын байдлаар аймгийн хэмжээнд нийт бүртгэгдсэн гэмт хэргийн тоо 108 болж өнгөрсөн оны мөн үе‎тэй харьцуулахад 4.7 хувиар буурсан байна. Гэмт хэрэгт холбогдогсдын тоо өнгөрсөн оны мөн үет‎эй харьцуулахад 1.7 хувиар буурч, 99 хүн холбогдоод байна. 2017 оны эхний 6 сарын  байдлаар хүчин, танхайрах, булаалт, ашиглал, албан тушаал, гал түймэрийн гэмт хэрэг  гараагүй байна. Өнгөрсөн оны мөн үеэс бусдын бие махбодид гэмтэл учруулах хэрэг, малын хулгай, дээрэм, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг хэрэг, бусад хэргүүд нэмэгдэж, бусдын өмчийн хулгай, залилангийн хэрэг буурч, хүн амины хэрэг мөн үеийн түвшинд байна.

Бүртгэгдсэн нийт хэргүүдийг өнгөөр нь авч үзвэл 50.0 хувийг бусдын бие махбодьд гэмтэл учруулсан, 1.9 хувийг хүн амины хэрэг, 26.0 хувийг хулгайн, 0.9 хувийг золгүй учрал, 9.2 хувийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг, 0.9 хувийг дээрэм, 1.9 хувийг залилан, 9.2 хувийг бусад хэрэг тус тус эзэлж байна.

Нийт г‎эмт хэргийн 26.9 хувийг согтуугаар үйлдсэн байна. 18 ба түүнээс дээш насны 10000 хүнд ногдох гэмт хэрэг аймгийн дүн 36 хүн байхад  Дэлгэрцогт 91. Цагаандэлгэр 59. Сайнцагаан 45.  Луус 68. Баянжаргалан 79. Дэрэн 51. Говьугтаал 38 хүн байгаа нь гэмт хэрэг ихтэй сумдад орж байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол 358.0 сая төгрөг, түүний 78.3 хувь буюу 280.2 сая төгрөгийг нөхөн төлүүлээд байна. Гэмт хэрэг илрүүлэлтийн хувь аймгийн хэмжээнд өмнөх оны мөн үеэс 24.7 хувиар өсч 81.8 хувьтай байна.

XY Байгаль орчин

Дундговь аймгийн нутгаар 2017 оны 07 р сард

цаг агаар  ямар байх тухай урьдчилсан төлөв

УУР АМЬСГАЛЫН ТОЙМ

Манай оронд зуны саруудаас хамгийн дулаан нь долдугаар сар бєгєєд агаарын температурын сарын дундаж нь нийт  нутгаар 17-22 градус дулаан байдаг.

 Гэвч цаг агаарын нөхцөл жил бүр харилцан адилгүй. Тухайлбал: 1999-2002, 2004-2005, 2007, 2008 онд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 2-5 градусаар дулаан, өдрийн үнэмлэхүй их температур нутгийн  өмнөд хэсгээр  36-43, бусад нутгаар 33-38 градус хүрч халж байсан бол 1976 онд ихэнх нутгаар олон жилийн дунджаас нилээд хүйтэрч, шөнийн үнэмлэхүй бага температур нийт  нутгаар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байжээ. Цочир хүйтрэл сарын аль ч үед ажиглагддаг.

Энэ сард олон жилийн дунджаар нутгийн  өмнөд хэсгээр 13-44, бусад нутгаар 45-74 мм бороо ордог боловч 1993, 1994 онд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3 дахин их бороо орсон бол 1999-2002, 2007 онд олон жилийн дунджаас харьцангуй бага бороо орж байжээ.

Дуу цахилгаан жил бүр 4-8, зарим жил 10-14 удаа ажиглагддаг. Салхи 15 м/с-ээс хүчтэй болох тохиолдол жил бүр 1-3, зарим жилд 5-6 удаа ажиглагддаг.

ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

Агаарын температурын сарын дундаж нь нийт нутгаар 17-22 градус дулаан буюу олон жилийн дунджаас 1.0-1.5 градусаар дулаан байх төлөвтэй.

Хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхээр бага зэрэг сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 19-24 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 28-33 градус дулаан байх ба ялангуяа нэгдүгээр арав хоногийн дунд үе болон эцэс, гуравдугаар арав хоногийн сүүлчээр зарим нутгаар өдөртөө 33-38 градус хүрч хална.

Энэ сард нутгийн зүүн хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим бороо орох төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар, хоёр ба гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр зарим газраар, нэг болон хоёрдугаар арав хоногийн эхээр нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө зарим газраар түр зуур ширүүснэ.

дэлгэрэнгүй


Сэтгэгдэл бичих

 ХҮНСНИЙ ГОЛ НЭРИЙН БАРААНЫ ҮНЭ

2017.08.16 ны байдлаар  / төгрөг /

Гурил, I  зэрэг,             кг 1200
Хонины мах,               кг 5000
Үхрийн мах,                 кг 0
Ямааны ястай мах     кг

4800

Элсэн чихэр,                кг 2300
Цагаан будаа,             кг 2200
Шингэн сүү,                 л 1800
Ноолуурын үнэ            кг 60000
Бензин, А-80,              литр 1540
Бензин, А-92,              литр 1720
Дизелийн түлш,          литр 1750