Барилга, аж үйлдвэрийн танилцуулга гарлаа

Нийтэлсэн: 2017 он 06 сар 15. 15 цаг 55 минут

Дундговь аймгийн аж үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлт 2016 онд нийт 7233.1 сая төгрөг болсон байна. Энэ нь өмнөх онтой харьцуулахад 4.1 хувиар буюу 309 сая төгрөгөөр буурсан үзүүлэлт юм. Дээрх бууралтанд уул уурхай олборлох салбарын бүтээгдэхүүн олборлолт 26.4 хувиар буурсан нь голлон нөлөөлсөн байна. Харин боловсруулах аж үйлдвэрийн салбар 8.8 хувиар, цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэл, усан хангамжийн салбар 27.4 хувиар тус бүр өссөн байна. Аж үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлтийн 43.1 хувийг цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэл, усан хангамж 40.9 хувийг уул уурхайн олборлох аж үйлдвэр, 16 хувийг боловсруулах аж үйлдвэр тус тус эзэлж байна. Үйлдвэрийн салбарын бүтцийн өөрчлөлтийг сүүлийн 5 жилээр харууллаа. /Зураг.1/ Аж үйлдвэрийн салбарын сүүлийн 5 жилийн өөрчлөлтийг дэд салбаруудаар харууллаа

Дэлгэрэнгүй


Сэтгэгдэл бичих

 ХҮНСНИЙ ГОЛ НЭРИЙН БАРААНЫ ҮНЭ

2017.10.11 ны байдлаар  / төгрөг /

Гурил, I  зэрэг,             кг 1200
Хонины мах,               кг 4500
Үхрийн мах,                 кг 0
Ямааны ястай мах     кг

4000

Элсэн чихэр,                кг 2330
Цагаан будаа,             кг 2230
Шингэн сүү,                 л 2000
Ноолуурын үнэ            кг 70000
Бензин, А-80,              литр 1540
Бензин, А-92,              литр 1720
Дизелийн түлш,          литр 1750