Аймгийн нийгэм эдийн засгийн 2017 оны 01 сарын статистик мэдээний танилцуулга гарлаа.

Нийтэлсэн: 2017 он 02 сар 13. 09 цаг 15 минут

I.Төсвийн орлого
 
 Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэдээгээр 2017 оны 1-р сарын    байдлаар орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлт 118.3 хувьтай буюу 379.5 сая төгрөгийн гүйцэтгэлтэй байна. Үүний гадна улсын төвлөрсөн төсөвт оруулбал зохих орлогын төлөвлөгөө 47.6 хувьтай буюу 469.9 сая төгрөгийн орлогыг улсын төвлөрсөн төсөвт оруулаад байна. Улсын болон орон нутгийн төсөвт нийт дүнгээр 412.4 сая төгрөгийн орлого оруулж, аймгийн дүнгээр орлогын төлөвлөгөөний биелэлт 105.8 хувьтай байна.
Тусламжийн орлогыг оруулан тооцсоноор аймгийн х‎эмжээний нийт орлого ба тусламж 3371.8 сая төгрөг болж, төлөвлөгөөний биел‎элт 129.1 хувьтай байна. Орон нутгийн төсөвт ‎улсын төсвөөс авсан санхүүгийн дэмжлэг 700.7 сая төгрөг, тусгай зориулалтын шилжүүлгээс санхүүжих 2214.4 сая төгрөг, орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас 77,2 нийт 2992,3 сая төгрөгийн тусламжийн орлого орсон байна.  


татаж авах


Сэтгэгдэл бичих

 ХҮНСНИЙ ГОЛ НЭРИЙН БАРААНЫ ҮНЭ

2017.01.025 ны байдлаар  / төгрөг /

Гурил, I  зэрэг,             кг 1400
Хонины мах,               кг 5500
Үхрийн мах,                 кг 0
Ямааны ястай мах     кг

4500

Элсэн чихэр,                кг 2300
Цагаан будаа,             кг 2200
Шингэн сүү,                 л 2800
Ноолуурын үнэ            кг 40000
Бензин, А-80,              литр 1540
Бензин, А-92,              литр 1720
Дизелийн түлш,          литр 1750