Сумдын Засаг дарга нарт сургалт хийлээ.

Нийтэлсэн: 2017 он 01 сар 19. 16 цаг 01 минут

Дундговь аймгаас 2017 оны 01 сарын 18-ны өдөр сумдын засаг дарга, ИТХ-ын дарга, хурлын нарийн бичгийн дарга, Тамгын газрын дарга нарын сургалт семинарыг амжилттай зохион байгууллаа. Сургалтыг аймгийн Засаг дарга О.Бат Эрдэнэ нээж, төрийн албаны салбар зөвлөлийн ажилтнууд, ЗДТГ-ын харьяа хэлтсийн дарга нар болон статистикийн хэлтсийн дарга Б.Энхтуяа нар хичээл заалаа.

Уг сургалтанд:

  1. Статистикийн хэлтсийн  ерөнхий мэдээлэл
  2. Статистикийн салбарын эрх зүйн орчин, Статистикийн тухай хууль болон сум, багийн Засаг дарга нарт холбогдолтой бусад хуулийн заалтууд
  3. Анхан шатны статистикийн мэдээллийг сайжруулахад анхаарах асуудлууд
  4. ХАӨМС, мал тооллогын мэдээллийн  сангийн ашиглалт, сум багийн түвшинд тухайн ажлыг зохион байгуулах талаар,
  5. Статистик мэдээллийн нэгдсэн сан www.1212.mnтанилцуулга болон түүний хэрэглээ
  6. Жилийн эцсийн хүн ам, мал тооллогын үр дүн, анхаарах асуудал
  7. Цаг үеийн холбогдолтой мэдээ мэдээлэл зэрэг сэдвүүдээр сургалт хийлээ.

 


Сэтгэгдэл бичих

 ХҮНСНИЙ ГОЛ НЭРИЙН БАРААНЫ ҮНЭ

2017.03.22 ны байдлаар  / төгрөг /

Гурил, I  зэрэг,             кг 1200
Хонины мах,               кг 6200
Үхрийн мах,                 кг 0
Ямааны ястай мах     кг

5000

Элсэн чихэр,                кг 2300
Цагаан будаа,             кг 2200
Шингэн сүү,                 л 3000
Ноолуурын үнэ            кг 75000
Бензин, А-80,              литр 1540
Бензин, А-92,              литр 1720
Дизелийн түлш,          литр 1750